УЛС ТӨР

"Ковид-19"-ийн нөхцөл байдлыг тайлагнах ажлын хэсэг байгуулжээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. 

Танилцуулгатай холбогдуулан ковидын нөхцөл байдлыг тайлагнах Ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэгт Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар багтжээ.

"Ковид-19"-ийн тоо өмнөх долоо хоногоос хоёр дахин нэмэгдсэн талаар арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлж байв. Түүнчлэн энэ үеэр тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон гэдгийг ХӨСҮТ-өөс онцолсон юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button