Top StoriesЯрилцлага

Г.Ганжаргал агсны аав Д.Ганбүргэд: Хүүгээ гаднын нөлөөтэй нас барсан гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын зөвлөх эмч,  Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олсон.

Тодруулбал, дээр дурдсан газарт эрэгтэй хүн өндрөөс унаж нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газарт тухайн өглөөний 10.00 цагт иржээ. Энэ дуудлагын дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очиход “Хасу Шивэрт” рашаан сувиллын “D” блокны чанх хойно буюу дизель генераторын хажууд түрүүлгээ харсан байдалтай эрэгтэй хүний цогцос олдсон. Хэрэг анх ингэж эхэлсэн.

Тухайлбал энэхүү хэргийг тойрсон учир битүүлэг, тодорхойгүй, эргэлзээтэй асуудлуудын мөрөөр Нууц.мн сайтын сэтгүүлч С.Будрагчаа эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн нийтэд хүргэсэн. Энэхүү нэтврүүлгийг олон хүн үзэж, холбогдох албанынханд ч хүрсэн.

Учир нь нэвтрүүлэг цацагдсаны дараа уг хэргийг мөрдөн шалгаж буй ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгч, шинжээчид хэргийн газарт очиж талийгаач Г.Ганжаргал өндрөөс үнэхээр унасан эсэхийг шалгах туршилтыг хийсэн. Туршилтын дүгнэлтээр хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагчийн эхний таамаг няцаагдсан буюу өндрөөс унаагүй гэх үндэслэл батлагдсан.

Ганбүргэдийн Ганжаргал нь МУ-ын зөвлөх эмч, Aнагаах ухааны доктор, дэд профессор, Нүүр амны гажиг заслын зөвлөх зэргийн эмч бөгөөд АШУҮИС, Нүүр Ам Судлалын Сургуулийн Нүүр Амны Гажиг Заслын Тэнхимийн эрхлэгч. Мөн Монголын гажиг засалч эмч нарын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Тэрээр Англи, Испани, Орос, Япон хэлтэй бөгөөд

  • 1996-2002: Бакалавр /DDS/ - Нүүр Ам Судлал Universidad de Ciencias Médicas de La Habana - Гавана хот, БНКУ
  • 2005-2011: Анагаах Ухааны Доктор /Ph.D/ Maxillofacial Orthognathics department Tokyo Medical and Dental University - Токио хот, Япон улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.

Мөн Г.Ганжаргал салбартаа Азид тавхан байдаг хүний нэгээр нэрлэгддэг байжээ. Бид түүний аав Д.Ганбүргэдтэй хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

-Сайн байна уу. Хүүгийнх нь тухай эхлээд товч ярилцъя. Азидаа тавхан байдаг мэргэжилтний нэг байлаа шүү дээ?

-Миний хүү Улаанбаатар хотын лаборатори Нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд элсэн орж байлаа. Нэгдүгээр курсээ онц төгсөж Куб улсад хоёр улсын гэрээгээр зургаан жил суралцахаар хүний нутгийг зорьсон. Ингэхдээ шүдний их эмч мэргэжлээр суралцаж төгссөн юм. Төгсөж ирээд эх орондоо гурван жил ажиллаад Япон улс руу дахин мэргэжил дэшлүүлэхээр явсан. Мөн л зургаан жил суралцаж докторын зэргээ амжилттай хамгаалж байв. Ажиллаж байх хугацаандаа Монгол оронд шүд, эрүү нүүрний, ялангуяа гажиг заслын шинэ төрлөөр олон зуун шавь бэлдсэн. Хүү минь салбартаа дээгүүр үнэлэгддэг, эх орондоо хийж бүтээсэн зүйлтэй, гаднын улсуудад ч танигдсан  ийм л сайн залуу байлаа. Тэр минь учир битүүлгээр нас барж ах дүү, хамаатан садан, гэр бүл, аав ээж биднийх нь хувьд маш хэцүү, хүнд өдрүүд өнгөрч байна. 

-Хамгийн сүүлд мөрдөгчид туршилт хийж, талийгаач өндрөөс унаж нас барсан гэх дүгнэлтийг үгүйсгэлээ шүү дээ?

-Бид анх цуг явж байсан удирдлага, дарга, багш ажилчдынх нь ярианаас л өндрөөс унаад нас барчихжээ гэж сонссон. Өөрөөр бол нарийн ширийн зүйлүүдийг хөөцөлдөж мэдэж чадаагүй. Учир нь хэрэг наашаа хот руу буюу онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжсэн. Одоо туршлагатай мөрдөн байцаагч, өмгөөлөгч нар хэргийг эцэслэн нягталж шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна лээ. Тиймээс одоогоор таамаг төдий л байгаа. Гэхдээ энэ хэрэг хэзээ нэг өдөр илрэх байх. Би хүүгээ хэзээ ч өндрөөс унаж нас барсан гэдэгт итгэхгүй байгаа.

-Анх хэргийн газарт та бүхнийг очиход  задлан шинжилгээнд оруулаагүй байсан гэсэн. Таны харснаар ямар байдалтай байсан бэ?  

-Бид сонсоод анх Улаанбаатараас гарахдаа сорьцын шинжилгээг хийлгүй хүлээхийг гуйгаад бүгд очсон. Очиход шинжилгээ хийгээгүй байсан. Шинжилгээ хийж байхад нь орж харахад дөрвөн давхраас унасан гэмээргүй дотор бүх эрхтэн нь зүгээр байна гэсэн. Харин хоолой хэсэг нь улаан нялга, толгойн хэсэг нь танигдахын аргагүй болчихсон байсан. Яаж унахаараа ийм болчихдог байна даа гэсэн бодол л төрсөн. Тэгээд л шарилаа аваад наашаа хөдөлсөн. Одоо бол энэ хэргийг мөрдөж байгаа туршлагатай мөрдөгчид, олон түмэн үнэн мөнөөр нь шийдэж өгөх байх гэсэн найдлагатай гурван сар хүлээж байна.

-Хэрэг болох үед ажлын газрынхан нь хамт явж байсан. Тэр хүмүүс та бүхэнтэй ямар нэгэн холбоо тогтоосон удаа бий юу?

-Муугийн ёс биш Монголын ёс гэж, ажил явдал нь болоход хамт ажилладаг хүмүүс, олон шавь нар нь гээд олон л хүн гарч орж байсан. Тэр олон хүний энэ нь тэгсэн болов уу, тэр нь ингэчихсэн болов уу гэж бодох тохиолдол хань бид хоёрт үнэндээ байгаагүй. Миний хүү хэзээ ч тэр өндөр дээрээс унаж үхэхгүй, тийм үйлдэл хийхгүй л гэж бодож байсан. Хүү маань архи дарсыг согттолоо ихээр ууж чадах ч хүн биш. Нийтийн жишгийг дагаад л мөрөөрөө амьдарч явсан, их олон шавьтай, ажлын төлөө инээд алдсан хүү байсан. Ингээд л явчих юм даа.

-Хэргийн явцыг хэр удаан үргэлжлэх талаар албанынхан тодорхой зүйл хэлсэн үү?

-Миний хувьд албан ёсоор энэ хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүстэй биечилж уулзаагүй. Уулзвал ярих юм их л байгаа. Гэхдээ тэр хүмүүс ажлаа өөрсдөө мэдээд хийг. Мэргэжлийн хүмүүс шүү дээ. Харин бидний зүгээс ямар санал хүсэлтэй байгаа гэдгээ холбогдох удирдах дээд байгууллагад нь тодорхой бичээд хүргүүлсэн. Өөрөөр ямар нэг байдлаар ингэмээр байна, тэгмээр байна гэж гүйгээгүй. Энэ олон жил иймэрхүү хэргүүд дээр ажилласан туршлагатай, ажлаа мэддэг хүмүүс учир хэргийг үнэн мөнөөр нь гаргаад ирнэ гэж л найдан хүлээж байна.

-Одоогийн байдлаар энэ хэргийг ямар нэгэн хүнтэй холбоотой гэж үзэж болох үндэслэл тогтоогдоогүй гэж ойлгож болох уу. Хэргийн газарт байсан хүмүүсийг дуудаж байцаалт авсан болов уу?

-Эхнэр бид хоёрын хувьд мэдээлэл тун бага. Харин хүүгийн маань эхнэр өргөдөл, гомдол ч гэдэг юм уу тэдгээр зүйлүүдийнхээ араас асууж, сураглаж хариулт авч яваа байх. Бид хоёрыг өндөр настай, өвчтэй зовлонтой болохоор янз бүрийн зүйл хэлэхгүй юм. Албаных нь хүмүүс харилцаа хандлагын хувьд ямар нэгэн асуудалгүй л байгаа юм шиг байна лээ.

Бидэнд хэн нэгнийг харанхуйгаар хардах бодол алга. Учир нь миний хүү хүнтэй дандаа эвтэй найртай, инээж хөхөрч явдаг, ширүүн дориун зангүй болохоор бусдын дургүйг хүргээд ч гэдэг юм уу өөрийн зан байдлаас шалтгаалсан тийм үйлдэл, үг хэл гаргаагүй гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд, зах замбараагүй ой тэмдэглэдэг, аялж зугаалахдаа архиддаг энэ муухай байдлыг анхаарууштай юм байна даа л гэж хойч үедээ хэлж захих байна. Ямар нэгэн үйл явдал болно, заавал архи дарс ууж тэмдэглэнэ, хаалт, нээлт хийнэ гэцгээдэг. Хэрэг гарахын өмнөх орой үүн шиг архи дарсны асуудал болоогүй бол миний хүү өдийд амьд ч байх байсан юм бил үү. Ерөөсөө л Монголыг нөмөрсөн энэ их хар архидалт хүнийг алж байна. Бид азгүй юм. Монгол орон ч азгүй юм.

-Гэр бүлийнхнийх нь зүгээс албаны дүгнэлт эцэслэгдэх хүртэл ямар нэгэн үйлдэл хийлгүй хүлээх бодолтой байна уу?

-Тийм. Би хүүгээ архи уугаад тэр өндрөөс нисээд үхчихсэн гэж хэзээ ч бодохгүй байна. Дүгнэлтээр биеийн дэх архины хэмжээ өчүүхэн л гэж гарсан гэсэн. Бусад хүмүүс ч гэсэн ухаангүй согтуу хүн ч байсан тэр тагтнаас унах боломжгүй гэдгийг хэлдэг.

Би бодохдоо анхан шатны үзлэгийг л маш хангалтгүй хийсэн болов уу гэж гомдож байдаг юм. Хурууны хээ гэх мэт нарийн зүйлсийг авсан л байх, гэхдээ хангалтгүй. Анхан шатны үзлэгийн дүн гарахгүй их удсан. Наадам ч давхацсан. Тухайн үед хэргийг замхрах нь л гэж бодож суусан.

Харин ч манай бэр, ах дүүс, танил тал нь  холбогдох дээд шатны байгууллагуудад удаа дараа гомдол мэдүүлж, энэ хэрэг олон түмний сонорт хүрсэн гэж хэлж болно. Тэгээд ч хүү минь олон түмэнтэйгээ хүн байсан учир түүнийг бүгд л амиа хорлох, өндрөөс өөрөө унах хүн биш ээ гэдгийг хэлж байгаа. Тиймээс ч бүгд гаднын нөлөөтэй нас барсан гэдэгт нь бат итгэлтэй байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-17 09:00

Үнэн мөнийг нь хурдан тогтоогоосой. Чух�##� дүгнэлт гарчээ.

Зочин
Зочин
2022-11-17 09:01

Цуг бсн 2 эр 1 эм эмч нар л холбогдоно ...тэр 3 с гарцаагүй болох нь 1 өрөөнд хамт бсн ..зохион байгуул�##�ттай �##�лага .

Зочин
Зочин
2022-11-17 09:02

Энэ бол мэргэжил нэгтэй хүмүүс байсан энэ зохион байгуул�##�тай �##�лага цуг бсан хүмүүс хэргээ хүлээгээч бид маш их харамсаж бна ийм сэхээтэн �##�уурчид ялаа эдлэх ёстой яаж тайван байж чадаж унтаж хоол идэж чадаж бна

Зочин
Зочин
2022-11-17 09:02

Сайн нягт�##�ж ,үнэнийг тогтоосон нь дээрээ.Хэн хэндээ тэр нь дээр .Үлдэж бгаа гэр бүл нь ядаж л эргэлзээгүй

Зочин
Зочин
2022-11-17 09:25

Hoorhii ger bul min saihan huugee aldaad hichneen shanalj bga bol hurdan unen zow oldoosoi

Зочин
Зочин
2022-11-17 09:53

Үнэн хэзээд ялдаг. Учирнь хурдан олдоосой????

Зочин
Зочин
2022-11-17 10:08

Хэрэгтнүүд олдож таараа хамт бсан хүмүүсээс л биз дэ.

Зочин
Зочин
2022-11-17 10:18

Монголоос сайн нь түрүүлээд явах юмаа

Зочин
Зочин
2022-11-17 10:37

Маш тодорхой хэргийг сунжруулж замхруулах вий. Гадны нөлөөгүй болж хаагдсан хэргүүд их бдаг гэсэн. Анхны үзлэгийг санаатайгаар дутуу хийсэн Архангайн цагдаа нарыг хардаж байна. Хэн нэгний туша�##�аар уу, эсвэл ийм чадваргүй хүн ажилладаг хэрэг үү

Зочин
Зочин
2022-11-17 10:59

Хайран з�##�уу. Хуулийнхан үнэнийг заав�##� олж тогтоогоорой. Үнэхээр их харамсаж байна.

Зочин
Зочин
2022-11-17 11:41

АРХАНГАЙД АВААЧААД АЛЧИХЖЭЭ ХОХИРОГЧИЙГ ЯАСАН ГЭЖ АЛЖ БАЙГААН ЭНЭ ЗАЛУУГИЙН АР ГЭР МӨНГӨ ТӨГРӨГГҮЙ ТАНИЛ ТАЛГҮЙ БОЛ ЭНЭ ХЭРЭГ ИЙНХҮҮ ЗАМХАРНАА ГЭР БҮЛД НЬ ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Оюук
Оюук
2022-11-17 11:53

Зөв явб�##� зөөлөн зөөлөн замбуулан шүү, яасан заваарсан нийгэм бэ? Neg bagsh emch Hund aluulchihaad bhad өрөөнд байсан busdiig ni tsalingiin 20%-р торголоо гэнэ үү.

Зочин
Зочин
2022-11-17 12:24

Тэр рашаан сувил�##� чинь харуул манаа , камержуул�##�т байдаггүй хэрэг үү ? Хээрийн зэрлэг амьтдыг хаана явж байгааг камераар хянаад байдаг биз дээ.

Зочин
Зочин
2022-11-17 12:33

хайран сайхан з�##�уу.АМЕН.Атаархагч л б.сан байж таарнад.Муу санаа эзнээ отож л б.гаа д.

Зочин
Зочин
2022-11-17 14:39

Угаасаа тодорхой хэрэг, 3 эрэгтэй, 1 эмэгтэй эмч шүү, тэдний хоолойгоор яаж хоол давж, шөнө унтаж чадаж бна аа, та 4 хэргээ хүлээгээд ирвэл ял чинь жаахан ч атугай хөнгөрнө дөө.

Зочин
Зочин
2022-11-17 15:45

харамс�##�тай юмаа дэндүү хайран хүн байж дээ

Зочин
Зочин
2022-11-17 15:46

ene arhi darsnii asuudal iim l zuild hurgedeg olnooroo niilj darvidag negende ingej l gai bolno

Зочин
Зочин
2022-11-17 15:46

гэр бүлд нь хтчнээн хүнд байгаа болоооо

Зочин
Зочин
2022-11-17 15:47

ёстой хүний хайлан байжээ

Зочин
Зочин
2022-11-17 15:47

haramsaj baina

Зочин
Зочин
2022-11-17 20:53

Монгол хүний атаа жөтөө. Үүнээсээ болоод МУ хөгжихгүй бгам шүү дээ ..

Зочин
Зочин
2022-11-17 22:48

Хэн анх өндрөөс ун�##�аа гэж дуудлага өгч мөрдөн байцаагчид яриад байсан? Тэр хүнийг/Хүмүүсийг онилох ш�##�гаад үзэх хэрэгтэй !

Зочин
Зочин
2022-11-17 22:49
Reply to  Зочин

Яагаад гэвэл хүмүүс ихэвчлэн энд нэг хүн байна гэдэг болохоос ...

Зочин
Зочин
2022-11-17 22:55

1. Рашаан сувил�##�д уг нь архи уухыг хориглодоггүй ? 2 Өөрөө гадаадад байсан бол МОнгонуууд сонин харагдаад уг нь нийлж архи уудаггүй. МАнайхан чинь дэлхийд �##�дартай архичид шоучид ! Аль ч төвшиндөө хэн байхаас үл хамааран архичин Монгол нэртэй. Шингээж зөв ууж чадахгүй байж бусдыг дууриаж эсвэл шахаж хян�##�тгүй хэтрүүлж уудгийг ньхүртэл мэддэг.

Зочин
Зочин
2022-11-17 23:02

хэцүү ч юмаадаа

Зочин
Зочин
2022-11-17 23:22

Миний хүүг санаатай �##�сан ээж нь ингэж бодож байна нүгэл нь нүдээрээ гарна харуулна та нарт манайх ямар удамтай гэдгийг мэдрүүлнээ хүний амь ямар үнэ цэнтэйг ойлгоорой

Зочин
Зочин
2022-11-20 17:32

Хайран сайхан з�##�уу золбин ардчиллаас үүдэлтэй хар архид�##�т, хариуцлагагүй байдлын хохирогч болчихлоо доо.

Аймшигтай
Аймшигтай
2022-11-20 21:07

Аллага гэж бодож байна. Атаа жөтөөнөөс үүдэлтэй ч байж мэднэ. Ямар аймаар аймаар, сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэргүүд гардаг болоо вэ, Монголд маань. Саяхан дуучин Төмөрийн �##�лагатай холбоотой контент үзсэн. Толгойг нь та�####�ад зуухан нуусан гээд аймшигтай хэрэг байдаг. Яаж хүний толгойг та�####�ж, тархи энэ тэрийг нь цувж асгарт�##� цохиж чаддаг байна аа, бодохоор л аймшигтай. Бүр дотор муухайрч, огиулж байна, бодохоор л...

zochin
zochin
2023-06-28 15:30

Khamt baisan ter 4 emch nariig sain shalgaach eee khereg uildsen yum bish uu

Холбоотой мэдээ

Back to top button