СПОРТ
Энэ сард улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн хоёр барилдаан болно

Ирэх долоо хоногт бүх нийтээр амрах хоёр өдөр тохиож буй. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр бүх нийтээр амрах хуультай.
Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр буюу пүрэв гарагт таарч байгаа бол улс тунхагласанын баярын өдөр арваннэгдүгээр сарын 26-нд буюу амралтын өдөр тохиож байна.
Энэхүү баярын өдрүүдээр буюу арваннэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх, 26-нд 12:00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.