ҮСХ: Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс 26.9 хувиар буурлаа

Үндэсний статистикийн хорооноос ургац хураалтын тоон мэдээллийг хүргэлээ. Мэдээлэлд ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын байдлаар 413.9 мянган тонн үр тариа, 211.2 мянган тонн төмс, 139.8 мянган тонн хүнсний ногоо, 153.3 мянган тонн таримал тэжээл, 46.7 мянган тонн техникийн ургамал хурааж, 869.9 мянган тонн хадлан, 28.8 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс төмс 33.2 (18.7%) мянган тонноор, хүнсний ногоо 25.4 (22.2%) мянган тонноор, техникийн ургамал 6.8 (17.0%) мянган тонноор тус тус өссөнийг илтгэв. Харин харин хураасан үр тариа 152.4 (26.9%) мянган тонноор, таримал тэжээл 113.9 (42.6%) мянган тонноор, бэлтгэсэн хадлан 239.7 (21.6%) мянган тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байна. Хураасан үр тариа өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарахад Ховд, Баян-Өлгий, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймагт өмнөх оны мөн үеэс 9.8 тонноос 7.3 мянган тонноор (0.5% -2.6 дахин) өсөж, бусад аймагт 3.7 тонноос 77.9 мянган тонноор (2.4% -78.8%) буурсан нь голлон нөлөөлсөн.
Хураасан үр тарианы 4.8-41.3 хувь Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, төмсний 2.0-63.8 хувь Өвөрхангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хүнсний ногооны 5.2-35.6 хувь тус тус Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байна гэлээ.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sanaatai ur tariagaa buuruulj yarij bna daa unee nemekh hayagaa manaj baigaa yum baikhdaa Hentiichuud