Катар 2022СПОРТ
Садио Мане ДАШТ-ийг бүтэн өнжихөөр болжээ

Сенегалын шигшээ, Германы “Бавари” багийн довтлогч Садио Мане ДАШТ-д тоглох ямар ч боломжгүй болжээ. Тэрбээр өчигдөр Австрийн Инсбрук хотод мэс засалд орсон байна.
Садиог гэмтсэний дараа Сенегалын Хөлбөмбөгийн холбоо нь ДАШТ-ий хасагдах шатанд тоглож магадгүй хэмээн бүрэлдэхүүндээ багтаагаад байсан. Гэвч хүлээлт талаар болж, эмчлэгч эмч Энди Уильямс нь хөлбөмбөгч ДАШТ-ийг бүтэн өнжихөөр болсныг зарлажээ.
Түүнийг гэмтсэний дараа ОУХХ-ны ЕНБД, Сенегалын иргэн Фатма Самура “Хамгийн сайн бөө нарт хандаж, ДАШТ-ий хасагдах шатнаас өмнө эдгээнэ” хэмээн мэдэгдэл хийж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.