УРЛАГ

ЮНЕСКО-д Монголыг төлөөлсөн Б.Батцэцэглэн ам барьж дуулах нь зөв үү

Одоогоос хоёр сарын өмнө Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ болж өнгөрсөн. Тус арга хэмжээний үеэр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний урлагийн их теартын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болж олныг гайхшруулсан. Уран бүтээлчдийн багт уртын дуучин Б.Батцэцэглэн багтсан бөгөөд Монгол ардын биет бус өв болох уртын дууг тайзнаа эгшиглүүлсэн юм.

Тэгвэл уртын дуучин Б.Батцэцэцэглэн "Урт цагааны гудамж" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ам барьж дуулсан. Энэ нь Монгол өвийг тээж яваа дуучны гаргаж болохгүй үйлдэл, алдаа хэмээн зарим хүмүүс шүүмжлээд буй.

Энэхүү асуудалтай холбогдуулж бид түүнээс тодруулахад: "Хүнийг шүүмжилж болно. Гэхдээ утга учир, тодорхой үндэслэлтэйгээр хандах нь зүй. Жишээ нь олон улсын стандарт гэж бий. Телевизийн нэвтрүүлэгт ам барьж дуулж болно. Учир нь телевиз өөрөө стандарт дуугаралттай, мэргэжлийн техник хангадаг газар биш. Энэ газарт яаж ч сайн дуулсан үзэгчдэд мэргэжлийн дуугаралтын түвшинд хүрэхгүй. Тиймээс мэргэжлээ авч гарах, олонд муухай харагдуулахгүйн тулд ам барих тохиолдол гарна. Жишээ нь гадаа хэт чимээтэй орчин эсвэл хөгжмөө сонсох боломжгүй ийм үеүдэд ч гэдэг юм уу.

Нөгөө талаас, би ямар ч дууг түүртэхгүй дуулж чадна. Манай ардын, уртын дууны салбарынхан бүгд л ийм. Учир нь үүнд онцлог бий. Хязгаарт баригдахгүй, хайрцаглагдахгүй, ямар нэгэн өнгөнд хүрэх гэж захирагдаж дуулдаггүй. Мөн чанар нь энэ л дээ. Европын ч юм уу бусад дууны урлагийнхан бол өөр" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-11-19 09:03

Tiim bdag bho,nariin uymiin oilgohgui neg negen ruugee dairdagaa boliosoi..

Зочин
Зочин
2022-11-19 11:24

Аливаа юм учиртай. Хэт шуурахаар манайхан ч тэр чигтээ нэг т�##�руугаа болчих юмаа бас

Зочин
Зочин
2022-11-19 11:24

Uchir nachirgvi ym gej ugui shvv dee

Зочин
Зочин
2022-11-19 11:25

Мэдээж улсаа ьөлөөлж энэ том нүүр царай болёихоод энэ зэргийн юмыг өөрөө мэдэж бгаа байлгүй дээ

Gah2
Gah2
2022-11-19 13:32

En jingeriig chaaval l goyo bh

зочин
зочин
2022-11-19 16:18
Reply to  Gah2

чи бульдог чамд хүртээлгүй өөрийн банхрууд зөндөө бий чамайг та�####�ад идчихэж магадгүй хол явж үз

зочин
зочин
2022-11-19 16:24

мөнхбат чи юуч мэдэхгүй нусан чацга,бас тэгээд мулгуу мөртөө хүн шүүмжилж тодрох санаатай нэр хүндийг ийм золбин маягийн нийтлэл бичиж олдоггүй юм. Хот тохижуулахад очиж гудамжны цас цэвэрлэ тэнд нарийн мэрэгжил шаардлагагүй,яв бушуухан яв.олон сэтгүүлчид очицгоож буй яараарай

Холбоотой мэдээ

Back to top button