УРЛАГ

ФОТО: Дуусаагүй барилгын нэг давхрыг контемпорари бүтээлээр "амилуулав"

Монголд контемпорари урсгал анхаарлын төвд орох битгий хэл сураг нь ч бага сагахан дуулдаж асан 20 жилийн өмнө "Хөх нар" төв үүсгэн байгуулагдаж байв. Уран бүтээлч Ё.Далх-Очир "Хөх нар"-ыг үүсгэн байгуулж, контемпорари урлагийн үр хөрсийг тарилцсан. Харин 20 жилийн ойдоо зориулж, өсөж өндийсөн олон залуу болон идэр насны уран бүтээлч хамтран "Эхлэл-Өрнөл" үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэн баригдаж дуусаагүй барилгын нэг давхарт дэглэгдсэн. Эгээ л тусгай, өөрийн гэсэн амьд оршихуйтай өөр нэгэн ертөнцөд хөл тавих мэт хүчтэй мэдрэмж төрүүлсэн "Эхлэл-Өрнөл"-ийн онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.

Куратор Ё.Далх-Очирын бичвэр:

ЭХЛЭЛ-ӨРНӨЛ дэх ЭХЛЭЛ.... 

Бүх зүйлс хөдөлгөөнд оршдог.... Эхлэл нь өгөгдөхүүнийг бий болгон өрнөх боломжийг нээдэг. Тэгэхээр эхлэл нь өгөгдөхүүний үйлдлийг эхлүүлдэг гэж ойлгож болохоор, Үүнд цаг орон зай хамаатай... Бид цаг орон зайг бий болгон шинээр эхлүүлдэг үү? Эсвэл цаг, орон зай биднийг бий болгодог уу? Хаана, хэдийд, яагаад бий болсон зэрэг нь өөр хоорондоо ялгаатай авч нийтлэг том агуулгаараа нэг гэж хэлж болохоор бид урлагийн, уран бүтээлч гэдэг утгаараа тайлбарлахад арай ойр мэт.. Өнөөдөр монголд контемпорари урлаг бий болоод 20 жил болж, үйлдэл эхлээд, өрнөл үргэлжилж байна. Хөх Нар Монголын орчин үеийн урлагийн төвийг мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг утгаар нь хэн ч үгүйсгэхгүй байх… Харин энд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн нь уран бүтээлчид бөгөөд бид урлагийн мэдлэг мэдээллээ дээшлүүлэн хөгжүүлэх үүднээс олон улсын ART CAMP хөтөлбөр, OPEN ACADEMY төсөл, BARE HOUSE зэрэг үйл ажиллагааг гадаадын уран бүтээлч, судлаач, кураторуудтай хамтран Монголд хэрэгжүүлсээр ирсэн . ХӨХ НАР төвийн уран бүтээлчдийг дэмжин хамтран ажилласан Монголын Урлагийн Зөвлөл, Занаду арт галерей, 976 арт галерей, олон улсын Венецийн биенналь, Норд Арт урлагийн наадам, Лэнд Арт биенналь зэрэг хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж буй тэдгээрийг үүсгэн байгуулагчид болоод зохион байгуулагч нарт чин сэтгэлээсээ талархаж буй бөгөөд товчхон харахад ийм авч монголын сэтгэлгээний орон зайн урлагийг хөгжүүлж өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээр өөрийгөө бий болгож буй уран бүтээлчид маань 21-р зуун, шинэ эриний урлаг оюуны томоохон санг бүрдүүлээд байна. Анну Вилениус “Нүцгэн байшин” номын оршилд “...Бид хаана байрлаж байгаасаа, хэн гэдгээсээ хэзээ ч зайлсхийж чадахгүй ба, ямар ч төгс ертөнц бүгдийг шив шинэ болгож чадахгүй юм. \ Ницше, хүн зайлшгүй байдлыг зүгээр хүлээн зөвшөөрөх нь хангалтгүй биш бөгөөд , түүнийг хайрлах хэрэгтэй юм...”гэж бичжээ. Бид гэгээрлийн үйл явц буюу нэгдмэл, төсөл-ийн хүрээнээс давсан мэдлийг бий болгогч давхар процессуудын дотор эргэлт буцалтгүйгээр оршиж байна. Тайна өөрийнхөө эссэйндээ “төгс ертөнцийн эсрэг”-ийн тухай бичсэн ба тэрээр бидэнд бодит хорвоод амжилтайгаар оршин амьдрах тухай замуудыг санал болгосон байдаг. Анну мөн хамтран ажилласан урлаг судлаачид бүтээлчдэд болоод “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийнхэнд талархаж байгаагаа бичжээ. Цаг орон зайг илэрхийлэх нь түүхэн хугацааны асуудлууд мэт боловч бас сэтгэлгээний орон зайд оршиж буй ухагдахууныг өөрөөр харах үзэл философи бидэнд хэрэгтэй байна. Финляндын Аалтогийн Их Сургууль, Дүрслэх Урлаг болон Дүрслэлийн Соёлын ухааны Профессор Харри Лааксо урлагийн тухай хэлэхдээ: “Урлаг нь өөрөө газар зүй, түүх болон соёлын ялгаанууд зэрэг хүмүүсийн амьдралыг тодорхойлдог хүчин зүйлүүдэд нарийвчлан хандах замаар урлагийн оршихуйн тухай асуултууд нь үүний улмаас илэрхий болж байгаа бөгөөд ингэснээрээ бидний дотроо эргэцүүлдэг бодол санаануудыг илрүүлэн гарган ирж байгаа юм” гэж Тайна Ражати AGAINST UTOPIAS хэмээх эссэйгээ 1999 онд бичсэн энэхүү эссэйнд Мартин Хейдеггерий шүлэг , философиос оролцуулан өөрийнхөө санааг бичихдээ “БИД ОДОО ЭХЭЛЦГЭЭЕ, БИД ДУНД НЬ БАЙГАА УЧРААС, ГЭВЧ… ХЭРВЭЭ БИД ДАХИН ЭХЛЭВЭЛ” гэх мэт сонирхолтой ухагдахуунуудыг гаргасан. Бид одоо эхэлцгээе. Бид дундаас нь эхлэе яагаад гэвэл бид энэ хорвоо ертөнцөд дундаас нь ирдэг. Бид хэзээ ч эхнээс нь эхлэж, тэгээд төгсгөл руу нь очоод, тэр бүгдийг яг тэр дарааллаар нь тайлбарлан өгүүлж чадахгүй юм. Гүн ухаанч Мартин Хейдеггер хэлэхдээ “...Бид хорвоо ертөнцийн тухай төрөлхийн мэдрэмжтэй байдаг бөгөөд энэ нь зүгээр нэг дотоод оршихуй биш бөгөөд хорвоо ертөнцтэй болон өөрийн хувь хүнтэйгээ холбогдох холбоос юм…” гэжээ. Хорвоод оршихуй нь тогтмол ба хөдөлгөөнгүй зүйл биш ба энэ нь тодорхой замаар оршихуй юм. Уран бүтээлч хүн яагаад эхлүүлж яагаад үргэлжүүлэх өрнүүлэх шалтгааныг өөртөө бий болгоод байгаа нь УРЛАГ гэдэг ухагдахууны сүнслэг, сүлдлэг зөн совинтой холбоотой. Хэрэв сэтгэлгээний орон зайд өөрийгөө бий болгосон бүтээлчид байгаагүй бол бид юуг харж юутай харьцах вэ?..... 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button