УРЛАГ

"Бэхэн зүрх": Цоо шинэ, бахдам О.Самданпүрэв

"Бэхэн зүрх" УСК өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, хэд хэдэн шинэ мэдрэмж, дүр төрх, хандлагыг Монголын кино урлагийн салбарт үзүүллээ.

Эдгээрийн нэг нь найруулагчийн хувь жүжигчинтэй ажиллах, дүрийг бүтээх, амьдруулах ур чадварын тухай асуудал байлаа. Тухайлбал, жүжигчин О.Самданпүрэвийн суурь ур чадвар чухам илүү өндөр түвшинд гарсан нь анзаарагдаж байсан юм.

Киноны гол дүр болох Төгөлдөрийн дүр эхнээсээ л нэгэнт "биежиж", амьдрал, оршихуй нь үзэгчдэд шууд хүрч байлаа. Энэ бол зүгээр л О.Самданпүрэв үсээ ургуулсан, харж дасаагүй шинэ имижийг бүрдүүлсэн зэргээр хязгаарлагдаж буй ойлголт биш юм. Эхлэхээсээ дуусах хүртэл яг л мөн чанараараа "амьдарсан" цөөн дүрүүдийн нэг нь Төгөлдөр байв.

Зураач, угтаа яруу найрагч, асан дурлаж эцсээ хүртэл хайрлагч залуу эр хүний дүрийг бүтээхдээ О.Самданпүрэв ямар нэг эргэлзээ үл төрүүлж, киноны үйл явдал, утга санаа руу үзэгчдийг хамгийн хүчтэйгээр урин дуудаж, хөтөлж байлаа.

О.Самданпүрэвийг тоглосон бүх киног нь үзээгүй л бол өөрийн гэсэн характер багатай, шуудхан хэлэхэд "Нүд шүд болсон" залуу жүжигчнээр олон нийт харж явсан. Харин "Бэхэн зүрх"-ээс чадварлаг, ирээдүйтэй, хувирах потенциалтай, өөрийн гэсэн харизмтай жүжигчин гэдэг нь ил тод харагдав.

Найруулагч А.Баттүшигтэй ярилцаж байхад "Одоогийн залуус хувь характергүй болжээ. Нэг л цэвэрхэн хувцаслаж... Хүн сайхан хувцаслахыг бодолгүй л яах вэ, гэхдээ хүсэл мөрөөдөл бий гэж үү" хэмээсэн нь санаанд үлджээ. О.Самданпүрэвтэй асар их тулж ажилласан, нөөц боломжийг нь татаж гаргасан явдал найруулагчтай ч, жүжигчний өөрийн авьяас, өгөгдлөөс гадна хийж бүтээх гэсэн даруу бөгөөд хөдөлмөрч, уран бүтээлч хандлагатай нь холбоотой болов уу.

"Бэхэн зүрх"-ээс та Монголын кинонуудаас хэзээ ч харж байгаагүй нэгэн гайхалтай яруу найрагч залууг олж үзнэ. Агсран тэмүүлэгч зан чанар бүхий Төгөлдөр үзэсгэлэнтэй арт сценүүдэд, дэгсдүүлж хэлэхэд "Бэлгэ тэмдэг" маягаар үлдлээ гэж харж байна. Дүрийн имиж бүрдүүлэлт хэт илэрхий, тодорхой, үл ялиг "илүүдсэн" гэмээр шинж ажиглагдаж байсан ч О.Самданпүрэвийн жүжиглэлт таны сэтгэлийг дүүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 09:09

Uran buteeld ni iluu tom amjilt husey

Зочин
Зочин
2022-11-21 09:10

Мундаг жүжигчин з�##�уу шүү

Зочин
Зочин
2022-11-21 09:10

Suuliin ued ih olon kinond togloj bga. Dur bur deeree l hoorhon bdg shvv

Стар
Стар
2022-11-21 09:15

Алтан бөгжтэй Самданпүрэв

Зочин
Зочин
2022-11-21 09:38

Уран бүтээлүүддээ орж сэтгэлээ бүрэн зарцуулж чаддаг юм шиг санагддаг. З�##�уу уран бүтээлчидээ илүү том амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button