НИЙГЭМНийгэм мэдээУРЛАГ

Таамаг: Өнөөдөр "Болор цом" өргөх хамгийн өндөр магадлалтай нь М.Уянсүх, Д.Галсансүх

"Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2022.11.24/ болно. 40 дэх удаагийн цомыг хэн гэдэг аавын хүү, ээжийн охин авах бол. Тайзан дээр өнөө орой ямар ч шүлгүүд уншигдаж мэднэ. Гэхдээ хоёрдугаар шатанд тунаж үлдсэн 40 найрагчаас байр эзлэх, цом өргөх магадлал бүхий хүмүүсийг нэрлэж байна.

Өнөө жилийн наадамд Д.Галсансүх, Б.Жамбалдорж, Л.Моломжамц, О.Цэнд-Аюуш гээд дөрвөн "Болор цом"-ын эзэн оролцож буй. Мөн долоон эмэгтэй яруу найрагч үлдээд буйг эхлээд тодотгон хэлье.


Дараагийн шатанд тэд лав тунаж үлдэх байх:

  1. Д.Галсансүх
  2. А.Бөхням
  3. О.Элбэгтөгс 
  4. Г.Лхагвадорж
  5. Л.Лхагвасүрэн
  6. Л.Моломжамц
  7. Д.Нямдорж
  8. Д.Сосорбарам
  9. М.Уянсүх
  10. О.Цэнд-Аюуш 
  11. Ц.Гончиг
  12. Ш.Бадамрагчаа
  13. ОХУ-аас оролцож буй Буриад, БНХАУ-аас оролцож буй Шинжаан, эсвэл Дээд Монголоос оролцож буй найрагчдын нэг нь.

"Болор цом" авч байсан дөрвөөс Д.Галсансүх дахин авах магадлалтай. Өнгөрсөн жилийн "Болор цом"-д оролцон дөрөвдүгээр байр эзэлж байсан түүний хувьд нэлээд эрчтэй бичиж буй. Сүүлийн үед болж буй уншлагуудад тогтмол очиж, уран бүтээлч хүний хувьд өөрийгөө "амьд" байлгаж байна.

Харин тунаж үлдэх магадлал бүхий 13-аас цом өргөх магадлалтай нь О.Элбэгтөгс, Д.Нямдорж, Ц.Гончиг, Д.Сосорбарам, М.Уянсүх. Дөнгөж сая нэрлэгдсэн дээрх яруу найрагчдын тухайд эхний гурав нь Хөвсгөлийнх. Өнгөрсөн жил Хөвсгөлийн найрагч цом өргөсөн тул өнөө жил өгөхгүй байх магадлалтай. Гэхдээ шударга шүүвэл Хөвсгөлөөс энэ гурав давхих нь тодорхой. Харин М.Уянсүхийн тухайд өнгөрсөн жил мөн оролцож байсан ч шилдэг тав гэх нэршилд үлдэж чадаагүй юм. Энэ жил эргэн ирж даагаа нэхэх нь. Яруу найрагч залуус, уран зохиолын хүрээнийхний сайн таних, авьяас билэгт М.Уянсүхийг "Болор цом" авбал гайхах хүн лав үгүй.

Д.Сосорбарам найрагчийн тухайд маш сайн шүлгүүдтэй. Түүний хувьд өнөө жилийн "Болор цом"-д эхнэр Л.Лхагвасүрэнтэйгээ хамт оролцож буй.

Өнгөрсөн жил эмэгтэй яруу найрагчид өгсөн тул өнөө жил "Болор цом"-ыг эмэгтэй яруу найрагчид өгөхгүй байх гэж бодож байна. Эмэгтэй яруу найрагчдаас нэгийг нь шилдэг тавт авч үлдэн байр эзлүүлэх л болов уу.

Ер нь түүхэн графикаас хараад үзэхэд эмэгтэй яруу найрагч хоёр жил дараалан авсан нь ердөө ганц л удаа. Тодруулан хэлэх юм бол, Б.Ичинхорлоо хоёр жил дараалан авч, даруй хоёр жилийн дараа Ц.Хулан, түүнээс зургаан жилийн дараа Г.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэгээс зургаан жилийн дараа Ш.Лхамноржмаа, хоёр жилийн дараа буюу 2010 онд Ц.Хулан дахин авч байсан түүхтэй. Ийнхүү 11 жилийн дараа эмэгтэй яруу найрагчид цом атгуулсан нь өнгөрсөн жил билээ.

Аймаг хөөн нь нягтлах нь:

"Болор цом" нийт 39 удаа болж байснаас есөн удаа Төв аймгийн найрагч хүртэж байж. Харин Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгуудаас "Болор цом" хүртэж байсан яруу найрагч үгүй. Тэгэхээр тунаж үлдсэн 40 найрагчаас авах хамгийн магадлал өндөр нь М.Уянсүх болж байна. Түүний хувьд Увс аймагт төрж өссөн. Одоо бол Дархан-Уул аймагт ажиллаж, амьдардаг юм.


БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭД:

  • 1983 он. Д.Пүрэвдорж: “Хүн төрөлхтөнд хэлэх үг”
  • 1984 он. Д.Цоодол: “Нэр нь тодроогүй баатрууд”
  • 1985 он. Б.Лхагвасүрэн: “Шагнал”
  • 1986 он. Т.Очирхүү: “Чулууны магтаал”
  • 1987 он. П.Бадарч: “Тэмээ”
  • 1988 он. Т.Галсан: “Жирмийн сүлжээ”
  • 1989 он. Ц.Чимэддорж: “Малчин”
  • 1990 он. Б.Ичинхорлоо: “Тэнгэр”
  • 1991 он. Б.Ичинхорлоо: “Эх нутаг”
  • 1992 он. Б.Лхагвасүрэн: “Хил дээр бичсэн шүлэг “
  • 1993 он. Д.Цоодол: “Миний муусайн найз нар”  
  • 1994 он. Ц.Хулан: “Ганцхан ижийдээ унших шүлэг”
  • 1995 он. Б.Дорпалам: “Хөөрлийн шүлэг”
  • 1996 он. Д.Төрбат: “Ижий шүлэг”
  • 1997 он. Д.Цоодол: “Хуучин дэр модны дууль”
  • 1998 он. Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ байхад”
  • 1999 он. Ц.Чимэддорж: “Элсэн тасархай”
  • 2000 он. Г.Мөнхцэцэг: “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”
  • 2001 он. Ц.Бавуудорж: “Хүрэл чоно”
  • 2002 он. А.Эрдэнэ-Очир: “Зам”
  • 2003 он. Д.Урианхай: “Шөнийн онгоц”
  • 2004 он. Ж.Баяржаргал: “Арга билгийн ертөнц”
  • 2005 он. Ж.Мөнхбат: “Бурхан хүсэл”
  • 2006 он. Д.Галсансүх: “Англи хэлэнд итгэж зориулав”
  • 2007 он. Ш.Лхамноржмаа: “Газрын үг”
  • 2008 он. Л.Хасар: “Миний нэг өдөр ингэж санагдаад…”
  • 2009 он. Х.Эрдэнэбаатар: “Нэргүй шүлэг”
  • 2010 он. Ц.Хулан: “Би-Цагаан Дарь эх”
  • 2011 он. Д.Болдхуяг: “Монгол хэл”
  • 2012 он. Н.Гантулга: “Уулсын сэтгэлгээний тэлэлт"
  • 2013 он. Л.Моломжамц: “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”
  • 2014 он. Б.Мягмаржав: "Тэнгэрийн татах хүч"
  • 2015 он. Ц.Эрдэнэбаатар: "Суурин иргэншлийн цаг"
  • 2016 он. Б.Батсайхан: "Тэр эмэгтэй"
  • 2017 он. М.Отгонбаяр: "Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг"
  • 2018 он. Б.Баттулга: "Талархлын шүлэг" 
  • 2019 он. Б.Жамбалдорж: "Жамын цас"
  • 2020 он. О.Цэнд-Аюуш: "Цасан шуурга"
  • 2021 он. Б.Болорцэрэн: "Шүлэг бичихгүй л бол"
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-24 09:59

Уянаа байгаасай

Зочин
Зочин
2022-11-24 10:04

Танайх шууд дамжуулах уу

Зочин
Зочин
2022-11-24 10:08

Г##саа авах байхааа

Зочин
Зочин
2022-11-24 10:09

ОДОГИЙН БОЛОР ЦОМ БОЛ СОНИРХОЛГҮЙ ӨРСӨЛДӨӨНГҮЙ ШҮЛЭГ НЬ УЙТГАРТАЙ УТГА АВЦАЛДАА МУУТАЙ ТЭР НАМАЙГ ОРХИН ОДЛОО ЁО ЁО ӨНЧИРСӨН ЗҮРХ ШАРХЛАН ХОЦОРЛОО ГЭХ ЮМУУ? ЧИ МӨНГӨТЭЙ БОЛ БИ ХҮЧИРХЭГ АРИУН ЦАГААН БИЕ СЭТГЭЛЭЭ ЧАМДАА ХАРАМГҮЙ ӨГЧ ШАЛДЛАН ХОЁР ХӨЛӨӨ ГОЗОЙЛГООД ӨГЧИХЬЕӨ Ч ГЭХ ШИГ АЙМААРАА .ЭНЭ ГАЛСАНСҮХ ХОЁР ХҮН АЛЧИХААД ГЯНДАН ЦАРАЙЛЧИХААД ЯВАХ ЮМАА ЧИНИЙ ШҮЛЭГЧ ГЭЖ Ч ЮУ БАЙХ ВЭ? ХАРИН АЛУУРЧИН ЯЛТАН СОГТУУ ТОЛГОЙ НЬ МАРГАШГҮЙ ҮНЭН СЭТГЭЦИЙН ЮМ БАЙГАА ЭНЭ НОВШИД

Зочин
Зочин
2022-11-24 10:14

Амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-24 10:31

Шудрага л болоосой

Зочин хн
Зочин хн
2022-11-24 15:16
Reply to  Зочин

ШАЛДАР БУЛДАР ХЭЛЛЭГТЭЙ БУС УТГА ТӨГӨЛДӨР ГҮН СЭТГЭЛГЭЭ ГҮН УХААН ШИНГЭСЭНИЙГ Л ШАЛГАРУУЛААРАЙДАА. ДЭМИЙ ӨЧҮҮХЭН СЭДВЭЭР БОЛ ЭМИЙДЭЭ. ЖИШЭЭ НЬ ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ ГЭДЭГ Ч ЮМУУ ӨНГӨЦХӨН ЮМ ДЭМИЙ

Зочин
Зочин
2022-11-24 10:40

Za bolio sosorbaram daldaak busadaas iluu baihuu salbadai

Зочин
Зочин
2022-11-24 10:44

амжилт

Зочин
Зочин
2022-11-24 11:55

Ханатай л юм

Зочин
Зочин
2022-11-24 12:37

Уянсүх байгаасай гэж бодно.

jjj
jjj
2022-11-24 13:49

hun alsan ene medrel muutai galsansuh gej nuhur arai ugui bailguidee. Mongold en zergiiin soliotni shuleg terguuun bair gejuuuu arai arai

Зочин
Зочин
2022-11-25 10:33

Шүлэг, найраг унших сонсох дуртай. Гэвч энэ “болор цом” гээчийг бүр ойлгодогүй юм. Яав## хэрүүл тэмцэл, маргаан дагуулахгүйгээр сайн сайхныг нь шудрагаар тодруулж байх юм?!!!!!!

Зочин
Зочин
2022-11-26 10:06

Яруу найргын уран уншлагын наадам гэж нэрлэх нь зөв,

Зочин
Зочин
2022-11-26 22:31

Г##сансүх гэж г##зуу солиотой нь мэдэгдэхгүй нөхөрийн бичсэн шүлэг гэж юу байхав дээ нохойн баас шиг юм бичээд л хэрүүл хийж шүлэг шиг юмаа гаргааад байдаг юм байхдаа ккк

Зочин
Зочин
2022-11-26 23:15

Чойномын дурын шүлгийн 4 мөрт шиг шиг шүлгийг насаараа оролдоод бичих зохиолч гарах нь юу л бол. Ёстой л мөлийсөн гахйн хоншоор шиг, эсвэл яйжийсан модон жорлон шиг хүчээр толгой холбосон үгийн авц##даагүй цуглуулга эрээчицгээнэ.

Зочин
Зочин
2022-11-27 08:40

Шагн## авахад зориулж шүлэг бичдэг цор ганц үндэстэн. Бодвол тэнгэр заяатай болоод л тэр биз дээ. Шагн##ыг нь цом биш мөнгө болгоод үзвэл яадаг бол? Тэгвэл энэ тэмцээн дампуурч бодьтой зүйл рүү сайхан з##уу үе маань тэмүүлдэг болдог ч үгүй байх даа. Саяын ковид допингийн хэрэг хоёр үндэстний бөхийг бараг аварлаа.

Холбоотой мэдээ

Back to top button