Нийгэм мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машин нь тормозгүй болсноос мод мөргөж, бүхээгтээ хавчуулагджээ

Хөвсгөл аймаг, Тариалан сумын Сэлэнгэ баг “Намнангийн-Ар” гэдэг газар ачааны автомашин мод мөргөж, бүхээг дотор хүн хавчуулагдсан тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 15:41 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах аврах 46 дугаар ангийн алба хаагчид 45 км замыг туулан 15:51 цагт очиход уулнаас түлээний мод тээвэрлэж явсан “Маяти” машин тормозгүй болсноос улмаас мод мөргөж, жолооч, 44 настай, эрэгтэй Б хөл хэсгээрээ бүхээгтээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 01:12

45 км газрыг 10 минутад туулна юу байдгийн Баярт гэгч бас сайн шаахынмаа

Холбоотой мэдээ

Back to top button