Нийгмийн

Гаднын уран бүтээлчдийн нүдээр: Монгол бол 100 жилийн өмнөх Солонгос улс

Солонгосын алдарт жүжигчид болон найруулагч, зураглаач нар “Harbin” гэх түүхэн драмын зураг авалтыг Монголд хийхээр уран бүтээлчид нь эхнээсээ ирж буй.

Уг киноны үйл явдал 1900 оны эхээр өрнөх юм. Кинонд Хятадын Харбин хотод Японы колончлолын эсрэг (1910-1945) Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай өгүүлэх юм байна.  Өмнө нь “Сrush landing on you” киноны зураг авалтыг хийхдээ мөн л хойд Солонгос дахь нөхцөл байдлыг гаргахын тулд зураг авалт хийж байв.

Эндээс харахад манай улсын хөгжлийн түвшин БНСУ-ын үеийн түүхэн киноны дүр зургийг харуулахуйц хэмжээнд байна гэж дүгнэж болохоор байна. Ямартай ч гаднын кино продакшнууд дээр үеийн үйл явдлыг харуулахдаа манай улсыг онилдог нь тэдний нүдээр Монгол Улс ингэж л харагддаг гэсэн мессежийг өгч байна.

Нөгөөтээгүүр Монголд зураг авалт хийсэн гадаад уран бүтээлчдийг урамшуулах журмыг соёлын яамнаас гаргасан. Байгалийн өвөрмөц тогтоц зэргийг объектоо болгоход ийм урамшуулал олгох нь зүйн хэрэг. Гэтэл тэд манай байгаль цаг уурын онцлог, давуу тал биш нийгэм, аж ахуйн асуудлыг голчилж буйд бид санаа зовох хэрэгтэй.

Сонирхуулахад, Hyun Bin уг цувралд 1909 онд Хятадын Харбин хотын төмөр замын буудал дээр Солонгосын анхны Япон генерал Hirobumi Ito-ийн амийг хөнөөсөн Ahn Jung-geun-ий дүрд тоглох юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Lee Dong-wook мөн тоглож магадгүй юм байна.

НЭМЭЛТ:

Кино үйлдвэрлэлийн урамшуулал буюу мөнгөн дэмжлэг, зардлын буцаан олголтын талаарх тойм

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөлд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зориулалтаар 500.000 америк долларыг тодорхой шаардлага хангахуйц зориулалтаар зарцуулсан бол зардлын 30 хувийн байршлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлчийн бүтээсэн кино нь Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан бол 10 хувийн соёлын урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авах шаардлага хангасан кино зураг авалтад оролцсон гадаадын жүжигчид болон кино багийн гишүүдэд 5 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Байршлын урамшуулал авсан уран бүтээлч эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийж, олон тооны монгол ажилчдыг ажиллуулсан төслүүдийн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын 30 хувийн урамшуулал (зардлын буцаан олголт) олгоно.
  • Монголын соёл, өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан монгол кино бүтээгчдэд 20 хувийн монгол киноны урамшуулал олгоно.
  • Байршлын урамшууллыг дангаар болон соёлын урамшуулал, кино багийн урамшууллыг хамтад нь 30%+10%+5% = 45%-ийн буцаан олголт авах боломжтой.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Англи хэл дээрх хувилбарыг унших бол энд,

Кино урлагийг дэмжих тухай хуулийн Монгол хэл дээрх хувилбарын унших бол энд дарна уу.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдох аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-11-21 11:55

дэлхийн шившиг, дээдсүүд ичээсэй, та нар хэзээ нэгэн цагт хариуцлагаа үүрнэ ээ

Холбоотой мэдээ

Back to top button