УЛС ТӨР

Бага хурлаас өмнө НАМЭХ-ны даргыг сольж, НАМЗХ-ны УЗ-ийг хуралдуулна

Эрх баригч нам ирэх сарын 6-ны өдөр Бага хурлаа хийхээр товлоод буй. Үүнтэй зэрэгцэж, МАН доторх НАМЭХ, НАМЗХ-ны удирдлагуудыг солих асуудлаар дотооддоо “түчигнэж” эхлээд байна.

Тэгвэл Бага хурлынхаа өмнө НАМЭХ, НАМЗХ-ны хурлуудыг хийж, дарга нарын суудлыг хөдөлгөх төлөвтэй байна.

НАМЗХ: яг таг хурлын цагаа товлож зарлаагүй ч, ойрын хоёр гурав хоногтоо Удирдах зөвлөлийг нь хуралдуулахаар зэхэж байна.

Өдгөө Н.Учрал удирдаж буй. НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн статусаа өгөх шахалт МАН-ын удирдлагуудаас ирэхээс гадна, дэд сайд асан Д.Болор-Эрдэнийг Д.Амарбаясгалан түүний оронд зүтгүүлж байна гэх шуумууд нисэв. Гэхдээ удахгүй болон НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаанаар даргын асуудал хөндөхгүй гэх чигтэй байна. Н.Учралыг хөдөлгөхгүй. Учир нь улс төрийн хувьд асар их "гал" Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт ирвэл хэрхэх вэ зэргээс хамаарч, НАМЗХ-ны удирдлагыг солих хувилбарыг "аних" чиглэл яригдаж буйг эх сурвалжууд бататгаж байна.

НАМЭХ-ны хурлыг арванхоёрдугаар сарын 1-ны өдөр хуралдуулж, тэргүүнийг нь солих товтой байна.

Эдүгээ У.Хүрэлсүхийн хүн болох Д.Сарангэрэл удирдаж буй. УИХ-д МАН-аас ямар эмэгтэй нэр дэвшихийг шийддэг, өөрөө шууд нэр дэвших эрх эдэлдэг эл ТББ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ тавихаар зэхэж буй аж. Тодруулбал, НАМЭХ-г Соёлын сайд Ч.Номинд өгөхөөр тохироо нь хийгдсэн гэгдэж байна. Ч.Номин бол түүний шинэ танхимдаа өөрийн хүсэлтээр авч үлдсэн хоёр сайдын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2022 08:31

Б.Батцэцэг гэнэт гарч ирэн НАМЭХ -ны ерөнхийлөгч болох болно.

Зочин
Зочин
11 сар 22, 2022 09:10

Яармаг шиг түгжрэл бинзен такси гэхгүй хотын төвд сайхан бна. Өнгөрсөн 5д яармаг нисэх ч амьтан болсон сурагтай. Эргүү үмбүүнүүд очиж очиж яармагт байр авж л бдаг. Та хэдийгээ мөн ч их өрөвдөх юм даа хотын төвийн би

Зочин
Зочин
11 сар 22, 2022 09:19

Яармаг шиг түгжрэл бинзен такси гэхгүй хотын төвд сайхан бна. Өнгөрсөн 5д яармаг нисэх ч амьтан болсон сурагтай. Эргүү үмбүүнүүд очиж очиж яармагт байр авж л бдаг. Та хэдийгээ мөн ч их өрөвдөх юм даа хотын төвийн би

Зочин
Зочин
11 сар 22, 2022 09:23

Муур хулгана

Зочин
Зочин
11 сар 22, 2022 10:48

МАН улс орныг жинхэнэ зэрлэг нийгэмд оруулж байна дөө.

Зочин
Зочин
11 сар 22, 2022 12:02

MAN-iig haraal ideg

Холбоотой мэдээ

Back to top button