Нийгмийн

Тодруулга: “Хүүхдийн орчуулгын уран зохиолын номын тоог хязгаарлахгүй”

Соёлын яам хүүхдийн орчуулгын ном, уран зохиолд тооны хязгаар тогтоох, ном уран зохиолын стандартыг тогтоох гэж байна гэсэн асуудал цахим орчинд яригдаж эхэлсэн. Уг асуудалд зохиолчид бухимдалтай хандаж байна.

Тэд ном, уран зохиолд хязгаар тогтоох нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж буй нэг хэлбэр хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Тэгвэл бид энэ талаар Соёлын яамнаас тодруулахад “Хүүхдийн орчуулгын уран зохиолын номын тоог хязгаарлахгүй. Номыг нэгдсэн нэг стандарттай болгохгүй. Харин номын ард талд байдаг ISBN кодыг дэлхий нийттэй адил олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай болгох ажлыг хийгээд удаж байна. Бусдаар хэн нэг зохиолчийн хэвлэн нийтлэх эрхэд халдаж, нэгдсэн нэг загвартай болгох асуудал байхгүй” гэв.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button