Top StoriesУЛС ТӨРХөшигний ард

Лобби ажиллагаа: Эцэстээ С.Баярцогтоор ДЭМЖҮҮЛЭХ нь дэмжихээсээ ҮНЭТЭЙ болж хувирах вий

Саяхныг болтол С.Баярцогт Монголын гурван шатны шүүхээс таван тэрбумын торгууль, арван жилийн хорих ял авсан түүхтэй иргэн байв. Гэтэл гэнэтхэн л Монголын болон Швейцарийн шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож, "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" гэх үг хэлсээр, энхийн цагаан тагтаа болчихсон. Ийм энхийн цагаан тагтааны дүр үүсгэсэн С.Баярцогт АН-ын хүчин төгөлдөр тамгыг С.Эрдэнээс авах улс төрийн ажиллагаагаа эхлүүлээд байна.

Тэр үнэхээр АН-ын дарга болж чадах уу. Түүнд хэн дургүй, хэн дэмжиж буй вэ. С.Эрдэнэ, Х.Баттулга нар С.Баярцогтоос юу хүсэв. Яагаад ийм хүчтэй болчихов.

Дээрх асуумжуудад хөшигний ард чухам юу өрнөсөн талаарх нюансыг уншуулж байна.

С.Баярцогтын уулзалтууд: Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх, Х.Баттулга, С.Эрдэнэ, С.Батболд, Ж.Оджаргал, П.Батсайхан...

С.Баярцогтод улс төрийн гол дэмжлэгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар үзүүлж байгаа бол МАН талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээ илэрхийлж, ам шүд алдсан гэх. Бизнесийнхнээс өмнөх харилцааны шугамаараа АПУ-гийн П.Батсайхан, зунаас хойших уулзалтын хүрээнд MCS-ийн Ж.Оджаргал, С.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ нар дэмжиж, 40-60 тэрбум босгож өгсөн гэгдэж буй.

Тэрбээр хэвлэл мэдээлэл, жиргээ, медиа салбаруудын нөлөөлөгчид, эзэдтэй ч биечлэн уулзаж, мөнгөний тараалт хийсэн гэх. Мөн АН-ын хоёр хуваагдсан суваг болох С.Эрдэнэ, Х.Баттулга нартай уулзах, тэдний бие төлөөлөгчдийн хүсэлтүүдийг нэгтгэх агуулгууд ч хөшигний ард идэвхтэй өрнөж байна.

С.Баярцогт АН, МАН-ын аль ч төлөөлөлтэй шууд уулзаж, харилцан тохироо хийж чаддагаараа бусдаас давуу аж. Мөн жижиг, том гэж ялгахгүй, нарийвчилж ажилладаг байдал. Яг энэ аргаараа тэр АН-ын дарга болох ажиллагаагаа өөрөө удирдаж, бүх талуудтай харилцаа үүсгэж байна.

2024 оны сонгуулийн дараах Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байхыг С.Баярцогт хэрхэн өөртөө ашигтайгаар харав

Яагаад С.Баярцогтыг АН, МАН хийгээд бизнес, улс төрийн бүлэглэлүүд ингэж дэмжээд байгаа вэ. Энэ бол 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдэх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах амбиц.

Тархи нь асар сайн гүйдэг С.Баярцогт 2024 онд Засгийн газарт төлөөллөө шингээх Ж.Оджаргалын, Х.Баттулгын, У.Хүрэлсүхийн, магад “Рио-Тинто”-гийн хүсэлтийг биелүүлэх дундын холбоос дүрээр өөрийгөө нэрлэсэн гэх логик. Түүнийг чадна гэж харсан хүмүүсийн итгэл харагдаж байна.

Нэг ёсондоо С.Баярцогт АН-ын даргаар сонгогдоод, 2024 онд хамтарсан ЗГ бүрдвээс,

MCS, АПУ, гаднаас “Рио-Тинто” нөлөөлөл, үе үеийн Ерөнхийлөгч нарын төлөөллийг багтаах боломжтой гэсэн үг. Энэ бол том бизнестэй, улс төрд хүчтэй байх мөрөөдөлтэй хүн бүрийн л амбиц. Үүнийг тэд С.Баярцогтын тархинд даатгаж буй гэсэн үг.

Тэр яг яаж намын дарга болохоор тооцсон бэ, С.Эрдэнэ, Х.Баттулга нар сүүлдээ хэрхэн өөрчлөгдөв

Өнгөрөгч сонгуулиудад СЕХ нь С.Эрдэнийн тамгыг хүчинтэй гэж үзэн, тэдний талд үйлчилсэн. УДШ өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэсэн мэт тогтоол хэдэнтээ гаргаж, бантан хутгасан ч С.Эрдэнэ намын тамга атгагчаар бүртгэлтэй буй. Тэгэхээр тамганы хүч одоо түүнд байдаг.

Харин Х.Баттулгын талаас саяхан АН-ын ҮБХ-ны 300 гаруй гишүүдэд хэн хэн багтаж буйг магадлуулахаар УДШ-д ханджээ. Хариуд нь өнөөх л хоёр үзүүртэй зүү шиг танилцуулга илгээсэн байна. УДШ-ээс 2017, 2020 оны бүртгэлээр ҮБХ-нд С.Эрдэнийн ч, Х.Баттулгын ч хүмүүс багтах боломжтойг учирласан аж.

Намын даргыг ҮБХ-ны гишүүдийн саналаар сонгоно. Тэгэхээр С.Эрдэнэ, Х.Баттулга нар эдүгээ ҮБХ-ны гишүүдээ хүний, өөрийн гэх тооллогыг эхлүүлсэн нь харагдаж байна. Энэ нь, "С.Баярцогтыг намын дарга болгоход нь хэн нь илүү саналын эрхтэйгээр орно. Тэр ирээдүйд илүү боломж атгана" гэх тооцоог хийж буйг л илтгэх юм.

Нэг ёсондоо хүрээлэл нь эрс хумигдсан тэд нэгнээсээ давж, С.Баярцогтдоо үнэ хүрэхээр ажиллаад эхэлжээ гэсэн үг.

Үл ханах С.Эрдэнийн хүсэлт ба тээг: Үүн дээр МАН ба С.Баярцогтод мөнгө босгож өгсөн баг хэрхэн ажиллаж буй вэ

АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй нэг эрхэм С.Эрдэнийг Африкт аваачиж, арслан буудуулж хүртэл авлигадсанаа ярьж байв. С.Эрдэнэ МАН-ыг налж, тодорхой тойргуудаа зориуд сул хүмүүсээр дүүргэсэн хийгээд намынхнаасаа татсан мөнгө зэргээрээ ер "бузартаж" гүйцсэн гэж л харагддаг.

МАН-д наалдах болсон шалтгаан нь түүний охинд хамаарах элеваторын асуудал, сайд байхдаа Капитал руу төрийн асар их мөнгө хийсэн хэргүүдээрээ аавын хаалга татах нөхцөл бүрдсэн байдал. Хуулийн ийм кэйсүүдээр нь айлгаж, тохироо хийдэг байдлаараа МАН-ын залуус нэгэнт мэргэшсэн хойно С.Эрдэнийг ингэж барьсан гэж харагддаг.

Сонгуулийн дараа түүнийг шуудхан гадагшаа явчихна гэх яриа ч байв. Гэвч тэгээгүй. Өнгөн дээрээ ардчиллыг яг Женкогоос хамгаалаад байгаа дүртэй ч 2024 оны сонгуульд АН-ын тамгыг үнэ хүргэх амбицтай л суугаа гэж намынхан нь түүнийг ил тод шүүмжлэх болов.

Эдүгээ С.Эрдэнэ АН-ын даргыг авах хүнээс өнгөрсөн зургаан жил нам удирдахад зарцуулсан хөлс, том дүнтэй мөнгө өгөх тулгалт хийж буй гэх яриа бий.

С.Эрдэнийн энэ хүсэлтийг С.Баярцогтод мөнгө босгож буй томчууд болгочихлоо гэж бодоцгооё. Гэвч ҮБХ-ны гишүүдийн үлэмж хувь нь Х.Баттулгад ногдохоор болчихоод буй нь тэдэнд бас нэг тээг үүсгэжээ. Гэхдээ Х.Баттулга намын даргын марафоноос хэдийнэ гарсан ч түүний ард З.Энхболдын хүсэлт явж буйг онцлоход илүүдэхгүй юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Аваргууд гар барьж, жижгүүд хэрэлдсээр үлддэг тогтолцоо

Чуулганы үеэр "Нохой, гахай" дээрээ тулж хэрэлдсэн Н.Номтойбаяр, У.Хүрэлсүх хоёр орой нь хэвлэлийнхэн тараад явчихсан хойно ордонд дал мөрөө алгадалцаад л явж байдаг. Хоёр аваргыг жинхэнээсээ хэрэлдчихлээ гэж ойлгосон тэдний дэмжигчид, багийнхан нь хоорондоо "алалцсан" хэвээр л байдаг.

Энэ бол улс төр, биенесийн томчуудын хэнтэй ч үл муудалцаж, хэрэгтэй үедээ дайсантайгаа ч гар барьж, эрх ашгийнхаа төлөө нэгддэг онцлог тал нь. Тэд ерөөс ичиж улайхгүй. Массыг гэнэн тэнэгээр нь хуурахдаа сэтгэл нь үл өвдөх. Ийм нөхцөлд С.Баярцогт бүхий л талд ажиллаж, АН-ын дарга болох хөрсөө ерөнхийд нь бэлджээ. Эхлээд С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг яаж найрах уу гэж байсан бол одоо эсрэгээрээ тэд түүнд таалагдах эрэмбэ рүү ортлоо ажиллагаа нь нэвтэрсэн логик харагдана.

Удахгүй МАН-ын залуу хөвүүд ч 2024 оны сонгуулийн дараа С.Баярцогттой эвтэй орших агуулгадаа л анхаарах чигтэй болж ирэх буй за. Улс төр ингэж л өрнөдөг.

Гэхдээ л С.Баярцогтыг ялласан монголын гурван шатны шүүхийн шийдвэрийн гол агуулга нь түүнийг Оюутолгой төслөөс авлига авсан гэж үзсэн явдал байв. Нэг ёсондоо шүүх түүнийг гаднын хөрөнгө оруулагчаас монголын эрх ашгийг дордуулах зорилгоор авлига авсан гэж үзсэн.

Түүний оффшор дансыг энд бүр дурдахгүй өнгөрөхөд ийм. Ийм хүн АН-ыг удирдахаар эцэс төгсгөлгүй лоббиндоо шунган оржээ. Энэ нь түүний хамгийн сайн чаддаг ажил нь ч юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 08:52

Монголын түүх бол Монголын хөгжилд хувь нэмрээ оруулсан бүхнээ үзэн ядсаар ирсэн түүх байдаг. Суд�##�даг, уншдаг, мэдсэн бүхэн үүнийг мэднэ.
Тиймээ Баярцогт, Сайханбилэг нар бол яах аргагүй л Монголд том хөрөнгө оруултыг оруулж, ажлуулж, хөгжүүлэх гарааг хийж чадсан Баатрууд!
Тэднийг одоо үнэлэх цаг нь болсон.
Ковид гээч гайх�##�ыг энэ хоёр хүний бүтээсэн, хийж чадсан ажлын үр дагавараар л Монголын төр, ард олон давж чадлаа шүү дээ!

Иргэн
Иргэн
2022-11-27 07:26
Reply to  Зочин

Монголоос өөр газарт бол ард түмэн нь �##�ь хэдийн буудчих байсан байх энэ
бузруудыг.Одоо Ухнын ухна толгойт хүү хулгайч бүхэнтэй хуйв�##�даж улсын эрх ашгийг уландаа гишгэж улаан цагаандаа гарлаа..Мафийнхан монголыг удирдаж байна. Санаатайгаар Хүрэлсүх гэх боловсролгүы , хийрхүү , мулгуу хүнийг төрийн тэргүүний сууд�##�д тавиад �##�бан туша�##�ыг нь ашиглан хор хутгаж байна..Хүрэлсүхийг огцруулж �######�уулахгүй бол улс өөдлөхгүй .

Зочин
Зочин
2022-11-24 08:55
Reply to  Зочин

харахасс бөөлжис хүрч байэа шүү ла араа

Зочин
Зочин
2022-12-02 11:19
Reply to  Зочин

БӨӨЛЖИСӨӨ өөрөө з�##�ги

irged
irged
2022-11-23 11:30
Reply to  Зочин

битгий худлаа хуц оффшор новшийг дүүжлэх ёстой

Үнэн
Үнэн
2022-11-23 10:34
Reply to  Зочин

Баярцогт бол сэргэлэн хулгайч шүү. Боловсролтой луйварчин ч гэж болно. Манай намууд гэмт бүлэглэлүүд болохоор Баярцогтод тэднийг найрах амархан байгаа. Гэвч ард түмэн тэнэг биш болхоор Баярцогтыг дахин төрд гаргахгүй.

Зочин
Зочин
2022-12-02 11:55
Reply to  Үнэн

ЭНЭтөрд хамгийн хэрэгтэй хүн төрд гарах гарах гхрахгүйг чам мэтийн троллуд мэдэхгүй гөлгөө

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
2022-11-25 14:55
Reply to  Үнэн

Баярцогтод итгээд ч Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй олгархиудын эрх ашгийг баячууд бүр даварна олон мянган хувьсагч ярьсаар Оюу толгой үлгэрийн д�##�ай болсон Ганбаатраас долоон дор

Зочин
Зочин
2022-11-23 08:52

Новш юмаа.Үнэн гэж бхгүй болжээ энэ улсад.

Зочин
Зочин
2022-11-23 08:56

Энэ нөхрийг гэм буруутай хэмээн ялласан прокурор, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн 3 шатны шүүхийн шүүгч нар гэмгүй хүнийг хэлмэгдүүлэн 500 хоног шоронд хорьсон болж таарч байна. Тэгвэл тэдэнд яагаад хариуцлага хүлээлгэхгүй байгаа, хэлмэгдээд 500 хоног шоронд суусан гэм буруугүй нөхөр яагаад гомдохгүй байгаа зэрэг ойлгомжгүй зүйлүүд байгаад байх юм. Энэ хэрэг бол эрх мэдэлтнүүд юу ч хийж болдог гэдгийг харуулсан жүжиг... Новшийн төр, новшийн нийгэм...

Зочин
Зочин
2022-11-23 08:57

Энэ шүүх улс төр, ёрөнхийлөгчийн хурууны үзүүрээр асуудлыг амархан өөрчилж шийдэх юм. Энхий цагаан тагтаа маргааш хав хар болчих юм. Монголд үнэн шударга юм гэж бна уу хүмүүсээ. Энэ авилагч нарыг дийлэх төрийн аппарат гэж бна уу?

Зочин
Зочин
2022-11-23 08:58

Авилг�##�д идэгдсэн шүүхтэй улс орон яаж ч хөгжих юм. Ард түмэн нь яаж ч ханг�##�ттай амьдрах юм. Амьд явах, тэгш эрх ч яаж хангагдах юм.

Зочин
Зочин
2022-11-23 09:19

хэрээний өнгө өөрчлөгдөх биш дээ

Зочин
Зочин
2022-11-23 09:24

шун�##� нь ихдсэн ийм хүмүүс ийм хууль шүүхтэй монголын жирийн иргэд сайхан амьдарч чадхуу

иргэн
иргэн
2022-11-23 09:36

Өөрийгөө Хятад гэж Бүртгүүлж байгаа Хүн Монгол улсын төлөө юм хийх үү, Тэгээд ч АН дараагийн Сонгуульд шинэ З�##�уу үеээ гаргаж Шинчилэгдсэн АН гарч ирэхгүй л юм бол одоогийн АН Ард түмний Дэмжлэгийг авахаасаа нэгэнт өнгөрсөн,

Зочин
Зочин
2022-11-24 20:24
Reply to  иргэн

Хэрүүлийн бузар шингэсэн хулгайч авилгачдын үүр болсон намаа татан буулгаад шинээр их хурлаа хийж хөгшин глюкознуудаас с�##�б�##� таарна.тийм зориг хэнд байна...

Зочин
Зочин
2022-11-23 09:44

баярцогт бол боловсролтой ажил хэрэгч ямар чхүнтэй ажмлаах чадвартай хүн тул засагт орж ажиллахад төр �##�дах зүйл байхгүй шүү

Зочин
Зочин
2022-11-23 09:54

z##luulaa

Зочин
Зочин
2022-11-23 09:54

АТГ- д итгэх аргагүй шүү. Бие дааж ажилладаг байсан бол Сү.Батболдын хэрэг ингэж таг �##�га болохгүй л байсан. Баярцогт цагаадаад л гарлаа. Огт гэм буруугүй гэсэн. Хэсэг ингэж сүржигнээд өөрсдөө сонгуульд ялаад баривчилсан хүмүүсээ сонгуулийн дараа цагаатгачихаж мэдэх л юм.

Үнэн
Үнэн
2022-11-23 09:56

Баярцогт бол сэргэлэн хулгайч шүү. Боловсролтой луйварчин ч гэж болно. Манай намууд гэмт бүлэглэлүүд болохоор Баярцогтод тэднийг найрах амархан байгаа. Гэвч ард түмэн тэнэг биш болхоор Баярцогтыг дахин төрд гаргахгүй.

Зочин
Зочин
2022-11-23 10:46

шударга байхсан

Зочин
Зочин
2022-11-23 11:17

хүүк дарагиын замаа засаж байгг юм байнхдаа

irged
irged
2022-11-23 11:29

хүрэлсүх бас энэ сэлэнгийн хужаатай нэг болцсон юм уу тэгвэл түүнийг дэмжихээ больё

Зочин
Зочин
2022-11-23 12:51

Монгол улсын яазгуур эрх ашгийг уландаа гишгэж харийхантай нийлж улсаа зарж харь оронд хятад гэж өөрийгөө тодотгож офшорт авилг�##�ын мөнгөө нуучаад эрх мэдэл �##�бан туша�##�ын төлөө намайг хэлмэгдүүлсэн болж жүжээд байгаа хулгайч намын дарга болж төрийн эрх мэдлийг гартаа авна гэвэл май шоо хятад хүнээр эх орноор удирдуулахгүй энэ хүн бүх насаараа шоронд байх ёстой шоо.

Зочин
Зочин
2022-11-23 13:01

монгол сөнөнө ялахгүй хэрэв энэ хужаа төрд гарв�##� санатугай

Зочин
Зочин
2022-11-23 13:33

Монголын улс төрийг МАН, АН-ын хууубчирч илжирсэн гарууд үймүүлж юу ч биш болгож байгаагийн сонгодог жишээ энд харагдаж буй. ЭНэ МАНАН маф цаашдаа ч монголыг доргойтуулах нь мэдээж боллоо. Баярцогт гэгч луйварчин авлигачингаар дарга тавина гэдэг бол Монголд ардчилл�##� биш дүр эсгэсэн ардчиллын нэр байрьсан улс төрийн луйварчин олигархи бүлэглэл ноёрхолоо улам бэхжүүлнэ гэсэн үг дээ. Ийм замаар монгол цаашдаа хоцрогдож, ард иргэдийн амьдр�##� жилээс ж:илд ммуудан доройтоно гэдэг нь илэрхий болно. Энэ б�##�мад бохир хуйв�##�дааныг зөвхөн АН-ын гишүүд төдийгүй нийт иргэд эсэргүүцэх цаг болсон шүү.

Зочин
Зочин
2022-11-23 14:13

Баярцогтыг бол дэмжинэ.

Зочин
Зочин
2022-11-23 17:34

Монголд хулгайч луйварчид нь даам болчих юмаа. Орвонгоор нь эргүүлэхгүй бол ч

Зочин
Зочин
2022-11-23 18:13

ИЙНХҮҮ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХОРТ МАНАН ШИНЭЭР МАШ ХОРЛОНТОЙГООР ҮҮСЛЭЭ МОНГОЛНУУД ИЙНХҮҮ ДАРААГИЙН СОНГУУЛЬ ӨНГӨРӨНГҮҮТ БҮГДЭЭРЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ ЖИНХЭНЭ ҮХЭЭД ЭХЭЛНЭ.ИЙМ БУЗРЫН МӨНГӨ ӨНГӨНИЙ УЛС ТӨРӨӨС БОЛЖ ИРГЭД ЖИНХЭНЭ ТАРТАГТАА ТУЛЛАА ЯАСАН ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ШУНАЛ ТАЧААЛ ВЭ? АРД ТҮМЭН БИД ТА НАРТ ЯМАР ГЭМ ХИЙСЭН БОЛООД ИНГЭЖ БАЙГАА ЮМ БЭ? ТА НАР ХҮН МӨН ҮҮ? ХҮРЭЛСҮХ БОЛ АЙМШИГТ ХОРЛОНТОЙ ДАРАНГУЙЛАГЧ ГАРЧ ИРЛЭЭ ШҮҮ ДАРААГИЙН СОНГУУЛЬД МАНАНГ СӨНӨӨХИЙН ТӨЛӨӨ ИРГЭДЭЭ УХААЛАГ БАЙЦГААЯА БҮГДИЙГ НЬ ЛАЛАРТ НЬ ГАРГАЯАА

Зочин
Зочин
2022-11-23 18:55

С.Баярцогт ч мулгуу Оюун-эрдэнээс бол ерөнхий сайдын �##�быг 100 % илүү хийнэ. Хулгайч уу бүтээгч үү гэдэг нь л хаашаа юм гэхээс

Зочин
Зочин
2022-11-26 20:19
Reply to  Зочин

Чадахгүй

Зочин
Зочин
2022-11-24 20:30
Reply to  Зочин

Гаднынхны ивээл камаанд нэгэнт орчихсон хулгайгаар төр бариулна гэж юу хуцаад байгаа юм бэ

Зочин
Зочин
2022-11-23 20:36

Улныхан аа мартсан …
Али�##�агч нар олон болжээ

Зочин
Зочин
2022-11-23 20:36

Баярцогтыг дэмжиж байна

иргэн
иргэн
2022-11-23 21:39

Авилгач, хулгайчуудаа дийлэхээ больсон Монгол улс ингээд сүйрэх зам руугаа орох нь дээ.

Ингэж түмний шившиг болж байснаас
Ингэж түмний шившиг болж байснаас
2022-11-23 21:54

Ингэж түмний шившиг болж байснаас эртхэн больсон дээр дээ. Энэ компаниуд ч нэр хүнд нь улам унана. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байна ш дээ. Бусад хүмүүс ойлголоо гэхэд ард түмэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улсаара дампуурна

хамгийн инээдтэй нь
хамгийн инээдтэй нь
2022-11-24 00:38

хамгийн инээдтэй нь Баярцогтыг улс төрчид өөрсдөө ялл�##�чаад ард түмэн бидэнд түй ч хамаагүй байхад Баярцогт нь өөрөө Монголын ард түмэнд гомдоод өшөрхөөд байдаг нь хамгийн инээдтэй. Ард түмэн туша�##� гаргадаггүй Баярцогтоо тэрийг ингэчих гэж чихэнд нь чивнээгүй л байлтай

Зочин
Зочин
2022-11-24 09:16

Нохой гахай урвагч хулгайч нарын цаг хэдий болтол үргэлжлэх вээ

Зочин
Зочин
2022-11-24 09:51

Энэ нэг новшийг яаанаа

Зочин
Зочин
2022-11-24 20:36
Reply to  Зочин

Күүк ийм новшийн юманд оролцдог эх оронч биш гэдгийг100% батлан хэлэх байна

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
2022-11-25 15:05

Лам олдохгүй бол буцахдаа з�##�наа гэсэн үгМонгол улсыг их өрөнд оруулсан Мананд Монгол Улсын хөгжлийг гацаасан олгархи баячууд улс орныг самарч дууслаа Хэдхэн жилийн өмнө Хүүк Баярцогт Сайхан билэг нарыг хорино цагдана гэсэн яасан бөөлжсөн бөөлжсөө эргээд долоолоо Мананд ямарч найдвар �##�га Их өрийг Манан төлнө

Зочин
Зочин
2022-11-26 10:41

Мядагбадам сайн бичжээ

Зочин
Зочин
2022-11-26 11:02

Манай хуулийнхан сүр дуулиантай хэрэг илэрүүлж санаатайгаар хэрэгсэхгүй болгодог болж дээ. Тэр нь зөвхөн ЭКС болон одоо ч бгаа УИХ-ханд үйлчилдэг нь харамс�##�тай

Зочин
Зочин
2022-11-26 11:07

Бузар хулгайч. Улс төрд орвол иргэдийн дэмжлэг байхгүй

Зочин
Зочин
2022-11-26 12:06

Хүрэлсүх АН-ын дотоод хэрэгт оролцож нэрээ баастахаа боль.

Зочин
Зочин
2022-11-26 13:32

Сонин шүү нээрээ. 3 шатны шүүхээс Ийм том ял авчаад байхад өө зүгээр байсан юм бн оо гээд суллад явуулчдаг! Тэгвэл хэлмэгдсэн 500 хоногтоо хохирол оо нэхэж бас тэр хохироосон шүүгч нарт буруу шүүсэн гэдгээр нь ял тулгаж хариуцлага ярихгүй ингээд амьдр�##� сайхан харагдаад дуусаа юууууу? Нэг л асууд�##� бн даааааа айннннн?

Зочин
Зочин
2022-11-26 20:04

Баатрууд гэж магтаад байгаа амьтан дүүрчихсэн тэнэг гэдгээ хэзээ ч ойлгохгүй. Энэ заваан хужаа царайлсан хүнэнцэрийг харах бүү хэл сонсоод ой гутмаар

nuursnii hulgai
nuursnii hulgai
2022-11-26 20:12

nuursnii hulgaigaa yariachee yuun bayartsogt vee, hudlaa hulgaigaa darah ged bhiin

Зочин
Зочин
2022-11-26 20:16

Оюун-Эрдэнэ Хүрэлсүх Занданшатар нар эвтэй найртай ажлаа хийцгээээ, Зай завсар бүү гарга Зорилтдоо хүрч Монголд шударга дэглэмээ тогтоо Ерөнхийлөгч минь.

Зочин
Зочин
2022-11-26 20:17

Баярцогтыг нэг мөсөн явуулаач эээ

Зочин
Зочин
2022-11-26 20:32

Сая доллараа мартдаг хятадын монгу АНамын дарга бодоод манийгаа гийгүүлэхүү....ичэээд �######�аач. Найз жээнкоог унахаар ирэх яаасан бэ. Иймэрхүү л баагнуудшдээ

Иргэн
Иргэн
2022-11-27 07:15

Би Хүрэлсүхийг үзэн ядаж байна.Түүнд өнөөдөр бүх эрх мэдэл боломж бий.Баярцогт мэтийн хулгайчийн хэргийг цагаатгах нөлөөг тэр л хамгийн ихээр үзүүлж чадна Өөрийг нь сонгосон иргэд
сонгогчдын итгэл рүү ус цацаж улс орны эрх ашигт асар их хохирол учруулсан Баярцогтыг цагаатгасан үйлдэл нь Хүрэлсүхийг үзэн ядах хамгийн гол ш�##�тгаан.Монголын төр бус монголын төрд шургаж орсон урвагчдын үр хөврөлүүд эх орны төлөө шударгаар зүтгэсэн эх орончдыг хорлосоор ирсэн.Элбэгдорж , энэ Баярцогт мэтийн эрлийзүүд бүр хорсолтой .

Зочин
Зочин
2022-12-02 11:18

Монгол улс одоогоор Баярцогтын эхлүүлсэн төслийн гэрээний ашигаар л Оюу толгойн татварын мөнгөн дээр оршин тогтнож байгаа ойлгох ухаан бна уу цэцэн мэргэн ухаанаа т�##� т�##�хны мөнгөөр худ�##�даж өдрийг өнгөрөөж өмхий хар санаа үгээрээ өөрсдийгөө утаж бгаа троллууд минь хүн эцэг сонгож төрдөггүй юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button