Нийгмийн

Бусдыг алхаар цохиж хөнөөсөн Оросын иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ

Энэ оны есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ОХУ-ын иргэн "Д" манай улсын иргэн "Г"-г тархин тус газарт нь алхаар цохиж, маш хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Улмаар ГССҮТ-д маш хүнд байдалтай, ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан хохирогч "Г" /2022.09.30/ шархаа даалгүй нас барсан.

Тэгвэл тус хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг явдлыг сануулбал, 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт Баянгол дүүргийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очсон байдаг. Ингэхэд Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн.

Улмаар хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна. Ирсэн өдрөө иргэн “Г”-гийн толгойн дагзан тус газар алхаар цохиж амь насыг нь бүрэлгэсэн байдаг.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 09:18

Муу новшид насаар нь хорих ял өгөх хэрэгтэй. Хойноос ирээд хот минийх гэгч болсон бн

Зочин
Зочин
2022-11-23 10:58

Зарим нь маш их оросуудад хайртай биз дээ...�##�хаар цохиулаад байж бай...

Зочин
Зочин
2022-11-23 12:01

Бичсэн нийтлэлийг уншихад прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж байна. Гэтэл гарчиг нь прокурор хэргийг шүүхэд шилжүүлжээ гэсэн байна. Агуулга гарчиг 2 зөрүүтэй байна да

зөнч
зөнч
2022-11-23 14:51

оросууд �##�хаар хүн цохиж тонилгох дуртай,саяхан 11-р сарын эхээр оросын армийн нэг толгойлогч ,бодвол генер�##� биз,Пригожин гэгч нэг цэргээ бүр лантуугаар цохиж тамд илгээж байгаагаараа маш их бахархаж байгааг нь уоитибд бичлэг нь тавигдсан дуртай нь үзэж болно. Манай оросыг шүтэгчид лантуугаар цохиулж мажийхад бэлдэцгээ.

Холбоотой мэдээ

Back to top button