СПОРТ

Дээд лиг: Шилдгүүд Дорноговьд гуравдугаар тойргийн тоглолтоо хийж байна

Монголын Волейболын Үндэсний Дээд Лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Сүүлийн шатны буюу гуравдугаар тойргийн тоглолтуудыг Дорноговь аймгийн Сайншанд хотын спорт ордонд зохион байгуулж байна.

Энэ жилийн тэмцээнд хамгийн олон буюу нийт арван орны 22 лигонер тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. Өмнө жилийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд "Натур Мед Ноён" клуб аваргалж "Хасу Мегастарс" клуб дэд аваргын болзол хангасан. Харин эмэгтэйчүүдийн төрөлд "Хилчин" клуб түрүүлж "Хобби Эйс" клуб дэд байрт шалгарсан билээ. Энэ удаагийн дээд лигийн аварга багууд тодроход хэдхэн хоног үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button