НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Чөлөөт бөхөөс дөрвөн гавьяат зэрэг "төрнө"

Чөлөөт бөхийн дөрвөн тамирчинд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Тодруулбал:
- Завхан аймгийн Яруу сумын уугуул Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ
- Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Долгоржавын ОТГОНЖАРГАЛ
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Баатаржавын ШООВДОР
- Ховд аймгийн Булган сумын уугуул Бат-Очирын БОЛОРТУЯА нарт хүртээх нь.
Тэднийг бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-нд шагнах аж. Энэхүү өдөр нь бүх нийтийн амралтын өдөр билээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиож байсан. Тэр утгаараа энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрсөн сумыг нь биш , харьяа клуб багшийнх нь нэрийг тавьсан бол арай уха�##�аг байх байлаа.