НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Чөлөөт бөхөөс дөрвөн гавьяат зэрэг "төрнө"

Чөлөөт бөхийн дөрвөн тамирчинд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Тодруулбал:

  • Завхан аймгийн Яруу сумын уугуул Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ
  • Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Долгоржавын ОТГОНЖАРГАЛ
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Баатаржавын ШООВДОР
  • Ховд аймгийн Булган сумын уугуул Бат-Очирын БОЛОРТУЯА нарт хүртээх нь.

Тэднийг бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-нд шагнах аж. Энэхүү өдөр нь бүх нийтийн амралтын өдөр билээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиож байсан. Тэр утгаараа энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2022-11-23 19:53

Төрсөн сумыг нь биш , харьяа клуб багшийнх нь нэрийг тавьсан бол арай уха##аг байх байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button