Нийгмийн

ДАШТ-ий шилдэг таван багийн нэг Монголын бөхчүүд “Дэлхийн цом”-д хүч үзнэ

Америкийн Айовад ирэх арван хоёрдугаар сарын 10-11-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Тус тэмцээнд  ДАШТ-ий  шилдэг таван баг оролцох юм. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх нь ээ. Эрэгтэй - АНУ, Иран, Япон, Монгол, Гүрж, Дэлхийн шигшээ.

Эмэгтэй - Япон, АНУ, Хятад, Монгол, Украин, Дэлхийн шигшээ.

Дэлхийн цомын тэмцээний шагналын сан төрөл бүрд 100 мянган швейцар франк. Түрүүлсэн баг сангийн 70, мөнгөн медальт баг 20, гуравт орсон нь 10 хувийг авах юм.

Монголын чөлөөт бөхийн холбооноос дэлхийн цомд оролцох багаа зарлалаа. Жин тус бүрийн хоёр шилдэг бөх багтсан тун хүчирхэг баг АНУ-г зорих болжээ.

ДБНХ-ны албан ёсны сайтын танилцуулгад “Монголын эмэгтэй шигшээ багийн хоёр том од нь 62 кг-ын жингийн 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 53 кг-ын 2020 оны олимпын хүрэл медальт Б.Болортуяа нар юм. С.Цэрэнчимэд мөн 2015 оны дэлхийн мөнгө, 2018 оны дэлхийн хүрэл медальт тамирчин бол Б.Болортуяа 2019 оны дэлхийн хүрэл медальтай. Эрэгтэй багийг дэлхийн мөнгө, хүрэл медальт 125 кг-ын М.Лхагвагэрэл тэргүүлнэ. Мөн ДАШТ-ий медальт З.Занабазар (57 кг), Н.Наранхүү (61 кг), Т.Тулга (65 кг) нар АНУ-д ирнэ” гэж бичжээ.

Монголын шигшээ баг

Эмэгтэй

50 kg – Otgonjargal DOLGORJAV

50 kg – Namuuntsetseg TSOGT OCHIR

53 kg – Bolortuya BAT OCHIR

53 kg – Khulan BATKHUYAG

55 kg – Otgonjargal GANBAATAR

55 kg – Sumiya ERDENCHIMEG

57 kg – Davaachimeg ERKHEMBAYAR

57 kg – Erdenesuvd BAT ERDENE

59 kg – Khongorzul BOLDSAIKHAN

59 kg – Bolortuya KHURELKHUU

62 kg – Tserenchimed SUKHEE

62 kg – Bolortungalag ZORIGT

65 kg – Purevsuren ULIZIISAIKHAN

65 kg – Shoovdor BAATARJAV

68 kg – Delgermaa ENKHSAIKHAN

68 kg – Urtnasan GAN OCHIR

72 kg – Davaanasan ENK AMAR

72 kg – Sarnai BAYARBAATAR

76 kg – Ariunjargal GANBAT

76 kg – Zagardulam NAIGALSUREN

Эрэгтэй

57 kg – Zanabazar ZANDANBUD

57 kg – Nasanbuyan NARMANDAKH

61 kg – Narankhuu NARMANDAKH

61 kg – Munkh ERDENE ALTANSUVD

65 kg – Tsogbadrakh TSEVEENSUREN

65 kg – Tulga TUMUR OCHIR

70 kg – Temuulen ENKTUYA

70 kg – Khanburged GANKHUYAG

74 kg – Suldkhuu OLONBAYAR

74 kg – Sumiyabazar ZANDANBUD

79 kg – Dulguun ALTANZUL

79 kg – Batzul DAMJIN

86 kg – Bat Erdene BYAMBASUREN

86 kg – Tsogtgerel MUNKHBAATAR

92 kg – Gankhuyag GANBAATAR

92 kg – Bymanbadorj BAT ERDENE

97 kg – Orgilokh DAGVADORJ

97 kg – Batzul ULZIISAIKHAN

125 kg – Lkhagvagerel MUNKHTUR

125 kg – Batmagnai ENKHTUVSHIN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button