ДЭЛХИЙТехнологи

“Tesla” хамгийн хурдан шинэ загвараа танилцууллаа

“Tesla” компани шинэ загварын төмөр хүлгээ олон нийтэд танилцууллаа. “Model S Plaid” гэж нэрлэсэн уг загвар нь хоёр секундэд 100 км/цагийн хурд авч, нэг цэнэглэлтээр 630 км зам туулах чадвартай аж. Танилцуулгыг компанийн гүйцэтгэх захирлын суудлаас удахгүй буух гэж буй Илон Маск өөрөө хийсэн байна.

“Tesla Model S Plaid” 1020 морины хүчтэй, дээд хурд нь 320 км цаг. Нэг удаагийн бүрэн цэнэглэлт 15 минутад багтдагаараа өмнөх бүх загваруудаас давуу талтай аж. Салон нь хоёр дэлгэцээр тоноглогдсон бөгөөд нэг нь хөндлөн огтлолоор 17 дюйм хэмжээтэй, кино үзэж, тоглоом тоглож болно.

Энэ чиглэлээр гарсан хамгийн орчин үеийн шийдлүүдийг батгаасан. Илон Маскийн хэлснээр, “PlayStation 5” тоглох бүрэн боломжтой бөгөөд танилцуулгын үеэр тэрбээр “Cyberpunk 2077” тоглоом тоглож үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button