УЛС ТӨР

Ж.Ганбаатар: Дизель түлш түр саатсан. Ирэх сараас хэвийн болно

Өнөөдөр /2022.11.23/ Засгийн газар хуралдсан бөгөөд дизель түлшний хомсдолын асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянган тонн. Үүний 60 хувийг Роснефть үлдсэнийг нь трейдер компаниуд нийлүүлдэг. Роснефть компанийн нийлүүлэлт хэвийн байна. Харин ОХУ дотооддоо трейдер компаниудын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбоотойгоор манайд түр зуурын хомсдол үүслээ.

Мөн зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих явцад Ангарскийн үйлдвэрт саатал гарсан. “Роснефть” үйлдвэр гэрээнд заасны дагуу түлшээ нийлүүлж байна. 11 хоногийн буюу нийт 11 мянган тонн түлшний  нөөц байна. Ирэх сараас нийлүүлэлт хэвийн болно. 19 мянган тонн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ирж явна. Цаашид яах вэ гэдэг асуудал гарна. Роснефть компаниас нийт дизель түлшнийхээ хэрэгцээний 80 хувийг нь авдаг болохоор хэлэлцэнэ. БНХАУ-аас ойрын хугацаанд 8000 тонн түлшийг манай хувийн хэвшлийн компаниуд оруулж ирнэ" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-23 16:01

Түлш байхгүйээ ,богоон байхгүйээ,богоон байхгүйээ, нүүрс байхгүйээ, нүүрс байхгүйээ стаанц амранаа, стаанц амраанаа ....за цааш нь хөжүүлээрэй....

Зочин
Зочин
2022-11-23 17:36

Нөгөө томчууд нь бүгд яваад асуудлгүй гээд попороод байсан яасан. Ийм л худ�##�ч хулгайч нар гэж

Зочин
Зочин
2022-11-23 18:48

АЙЛААР БОЛ ААВ НЬ АРХИДААД ХҮҮХЭНДЭЭД ХАЛТАР ХЭДЭН ХҮҮХДҮҮДЭЭ ХООЛ ТҮЛШГҮЙ ҮЛДЭЭЧИХЭЭД ЯВААД БАЙГААТАЙ АГААР НЭГЭН БУС УУ? МАЛНУУД УЛМ ОРНОО УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР Л ЯВЧИХАА ТА НАР ЭНЭ ӨВӨЛ ХОТ ХЭВИЙН ӨВӨЛЖИХӨД ИРГЭД ЭРГЭЛЗЭЭД ТАГТАН ДЭЭРЭЭ САЙЖРУУЛСАН ТҮЛШ МОД ЛАА ЗУУХАА БЭЛДСЭН БАЙГАА.

Зочин
Зочин
2022-11-23 19:51

Өөртөө байгаа нефтыг хямдхан үнээр гаргаад бу�####�ас гуйлга гуйгаад байгаа нь ариун явд�##� уу. Аргагүй л эзэнгүй төртэйн гай гэж

Холбоотой мэдээ

Back to top button