Ярилцлага

Залуу хос: Заавал гадаадад биш, хөдөө ч сайхан амьдрах боломж байна

Тэднийг Д.Даваадүгэр, Г.Нямдарь гэдэг. Энэ залуу хос дөрвөн сарын өмнө нийслэлээс Ховд аймгийг зорьжээ. Тэд бусдын адил хот руу шигдэлгүй хөдөө орон нутагт ажиллаж амьдрах ямар боломж залууст байгааг олж харж, нээхийг илүүд үзсэн байна. Залуу хос зөв зүйлээ олж хараад хийж, хөдөлмөрлаж чадвал хөдөөд ч сайхан амьдрах боломж бий гэдгийг онцлон хэлж буй. Бид хэсэг хугацаанд ийн ярилцлаа.

- Сайн байна уу. Ховдод очоод хэр удаж байна. Дасаж байна уу?

-Сайн сайн байна уу. Манай хүн долоон сард ирсэн. Харин би найман сард. Одоогоор дөрвөн сар гаруй болж байна. Намайг ирэхэд найз залуу маань аль хэдийнэ дассан, зарим давуу талуудыг олж хараад эхэлсэн байсан. Миний хувьд дасах гэж хугацаа орсон. Эхний нэг сар нэлээд сэтгэлээр унасан шүү. Орчин солигдож, ойр дотны хүмүүсээсээ холдоод, ажил, орлогогүй болоод эхлэхээр их сэтгэлээр унадаг юм байна лээ. Энэ бүхэнд хоорондоо ярилцаж, найз залуу маань амьдрах газрынхаа давуу талуудыг ойлгуулж, дандаа дэмжиж байсан. Одоо бол дассан.

-Орон нутагт очиж амьдрах шийдвэр гаргах амаргүй байсан байх. Анх хэзээнээс төлөвлөж эхлэв?

-Гэнэтийн зүйл болсон.  Ер нь хотод амьдарна гэж л төлөвлөж байсан юм. Найз залуу маань өнгөрсөн хавар ДХИС-ийг төгссөн. Төгсөөд шууд Ховдод хуваарилагдсан. Ингээд л бид хоёр хамтдаа Ховд явах уу, хол байх уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Маш сайн ярилцаад хамтда Ховд нутгаа зорих шийдвэрт хүрсэн дээ. Манай хүн долоон хоногийн дотор ажлын байрандаа бэлэн байх ёстой болсон учир түрүүлж яваад би хотод эрхэлж байсан ажлаа хуулийн дагуу хүлээлгэж өгөөд араас нь ирсэн. Нөгөө хамт л байвал хаана ч яах вэ гээд чемоданаа аваад нийтийн байрнаас амьдралаа эхлүүлсэн дээ гээд ах эгч нарын ярьдаг шиг л зүйл болсон доо.

-Амьдралд үүн шиг хамт давах ёстой олон даваа гарч ирнэ. Ялангуяа залуу хосын хувьд. Энэ даваа бүрийн өмнө ярилцаж ойлголцох ч гэдэг юм уу хамтдаа нэг шийдвэрт хүрч чадаж байгаа нь өөрөө ололт шиг санагддаг?

-Тийм шүү. Ярилцах маш чухал. Олон асуудлын шийдэл нь сайн ярилцах, ойлголцоход л байдаг юм шиг санагддаг. Миний эсвэл зөвхөн түүний шийдвэр биш БИД-ний шийдвэр байсан болохоор хамтдаа болох бүхий л талаас нь хичээж зүтгэж байгаа.

-Та хоёрын хувьд одоо ямар ажил хийж байна. Тулгарч байгаа асуудлууд цөөнгүй байгаа байх?

-Миний бие одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Бодит болгож чадахгүй байсан нэг зүйлээ энд ирээд зориглож эхлүүлсэн. Манай хүн Ховд аймгийн цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Шинэ орчинд учраа олохгүй явах үед жижиг асуудлууд ч том санагддаг юм билээ. Түрээсийн байр болон түрээслэх талбай олох гэж л их стресстсэн. Энд ирсэнээс хойш хамгийн том асуудал түрээсийн байр байлаа. Аав ээж нь л харж үздэггүй юм бол залуу  хүмүүс шууд байр авах боломжгүй шүү дээ.  Ер нь түрээсийн байр ховор, байгаа нь жаахан үнэтэй.  Мөн шаардлагад нийцдэггүй. Хэдийгээр түрээслүүлэгчийн эд хөрөнгө ч гэлээ бид мөнгө төлж байгаа учир цэвэр, тохитой байранд баймаар байгаа шүү дээ. Очих газаргүй болох дээрээ тулсан үе ч байсан, одоо бол  асуудлаа шийдсэн. 

-Нийслэлтэй харьцуулахад давуу талууд бас бий шүү дээ. Олж харсан, мэдрэгдсэн зүйлүүдээсээ хуваалцвал?

-Олон бий. Хамгийн гоё нь түгжрэлгүй. Гэр ажил хоёрын хооронд 5-10 минут л алхана. Хот шиг түгжрэлд хамаг цагаа зарцуулахгүй болохоор гэр бүл болон өөртөө цаг заваа зарцуулах бүрэн боломжтой. Бид их гэр бүлсэг хүмүүс. Боломж гарвал бие бие рүүгээ тэмүүлж, хамт байхыг хичээдэг. Бидэн шиг гэр бүлтэйгээ хамт амар тайван, аюулгүй байх хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой газар бол хөдөө орон нутаг юм уу даа.

Хүмүүс нь элгэмсэг дотно. Олны дотор сайнтай муутай л байдаг юм билээ. Гэхдээ сайхан нь илүү олон таарсан. Танихгүй ч туслах гээд хичээдэг, урам өгдөг хүмүүс олон бий. Өртөг бага. Хоол, унааны мөнгө  үрэгдэхгүй. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Намрын улиралд жимс ногоогоор баялаг. Ёстой л баян намар болдог юм билээ. Эх орныхоо хөрсөнд ургасан, эрүүл, органик жимс ногоог тариаланчдын гар дээрээс шууд авна гэдэг  бас л тансаглал шүү дээ.

Залуу хүн учир сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх хүсэл их бий. Гэвч энд сургалт, дугуйлан болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс. Гэхдээ үүнийг эхлээд сул тал гэж харж байсан ч одоо бол  боломж гэж хардаг. Залуус бид өрсөлдөгч багатай ийм боломжийг ашиглан тээж байгаа сонин содон санаагаа бодит болгож, орон нутгийнхаа хөгжил дэвшилд нэмэр болвол бас гоё шүү дээ.

Мөн ажил амьдрал болон хооллолтоо зохицуулаад эрүүл амьдрал хэв маягаар амьдрах бүрэн боломжтой. Өвлийн улиралд утаа бага байх гэж бодсон боловч хотоос бараг ялгаагүй юм байна.  Залуусыг гадагшаа явлаа, эх орноо орхиод гээд л ярьдаг. Тэд ч бас амьдралын төлөө шүү дээ. Гэхдээ заавал гадагшаа явахгүйгээр хөдөлмөрлөж л чадвал хөдөөд ч боломж их бий юм байна гэж хардаг болсон.

-Та хоёрыг хараад, анзаараад байхад хүн хаана амьдрах эсэх нь чухал биш юм байна гэж ойлгогддог. Учир нь боломжийг өөрсдөдөө бий болгож хөдөлмөрлөж чадаж байна шүү дээ?

-Тийм шүү. Хүн хөдөө, сумд, аймагт, нийслэлд, гадаадад ер нь хаана байх огт  чухал биш. Хөдөлмөрлөхийг, хийж бүтээхийг эрмэлздэг, оролддог байх нь чухал санагддаг. Залуу үеэ дэмждэггүй нийгэмд бор зүрхээрээ зүтгээд л байна гэдэг амаргүй л дээ. Гэхдээ хичээж байгаа болохоор үр шимийг нь хүртэнэ гэж цагаанаар итгэдэг. Олж харж чадвал орон нутагт дутагдаж буй юмс, хийж, бүтээх олон зүйл бий. Бид хоёрт ч гэсэн цаашдын төлөвлөгөө байгаа.

-Чиний хувьд хувцасны дэлгүүр нээсэн шүү дээ. Орон нутгийн иргэдийн худалдан авах чадвар хэр байна. Мөн үйлчилгээ болон үйлчлүүлэгчийн соёлын тухайд?

-Мэдээж хотыг бодвол зах зээл жижиг. Одоогоор худалдан авах чадвар тааруу санагдаж байгаа. Энэ гэхдээ цаг үетэй шууд хамааралтай байх. Хаа сайгүй л хүмүүс бүсээ чангалж амьдарч байна шүү дээ. Гэхдээ хол ойрын залуус  их дэмжиж байгаа. Огт танихгүй хөөрхөн охид, бүсгүйчүүд танайхыг зориод ирлээ гээд ороод ирэхэд их баярлаж, урам авдаг. Бас холоос намайг дэмжиж үйлчлүүлдэг олон сайхан хүмүүс бий.

Бүр Дорноговиос худалдан авалт хийхэд их баярлаж, хөөрч билээ. Ховдоос Улаанбаатар, Улаанбаатараас Дорноговь гээд хоёр гурван шат дамжлага мөн цаг хугацаа, нэмэлт ачааны зардал гээд жижигхэн асуудлууд бий. Гэтэл хамаагүй ээ гээд л. Сайхан санагдсан.Миний хувьд аль болох үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж зөвлөлдөж, сонголт хийхэд нь туслахыг эрмэлздэг. Одоохондоо манайхан жаахан гайхаад, ичээд байх шиг санагддаг. Яваандаа дасна даа.

-Орон нутгаас бодлогын хүрээнд залуусыг дэмжих, авч үлдэх тал дээр хийж байгаа бодит ажлууд байдаг юм байна уу?

-За ёстой мэдэхгүй. Орон нутагт амьдрахаар ирж байгаа залуусыг 3% лизингд хамруулна гэсэн мэдээллийн дагуу судлахад тухайн нутгийн харьяалалтай бол боломжгүй л гэсэн. Манай хүн Ховдын харьяалалтай л д аа. Уг нь энийг харьяалал харгалзахгүй төгсөөд шууд нутагтаа ирж байгаа залууст гэвэл олон хүмүүс нутгаа гээд ирэх байх. Орон нутагт амьдрахаар ирсэн залуу хосууд, залуус бүгд л орон байрны асуудалтай байдаг юм билээ. Ядаж байр лизингдэх боломжийг нь бий болгочихвол олон хүн нутагтаа үлдэх байх гэж бодож байна.

-Та хоёр цаашид суурьших уу эсвэл өөр шийдвэрт хүрэх юм шиг санагдаж байна уу?

-Анх таних хүнгүй, ойр зуурын ажил бүтэхгүй их шантардаг байсан. Залуу хүмүүст жаахан ээлгүй юм гэж боддог байлаа. Одоо бол орчиндоо дасаад тоохоо больсон. Бид хоёр ойрын хэдэн жилдээ энд байна аа. Орчноо судална, цаашдын зорилгоо тодорхойлж, ирээдүйгээ төлөвлөнө. Мэдээж  таатай сайхан байвал  эндээ амьдарч аймгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэнэ ээ.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-24 10:29

МААШ ЗӨВ УХААЛАГ ХОСУУД БАЙНА БУЗАР МУУХАЙ БҮХЭН ШИНГЭСЭН ДЭВ ХАР ДОМЫН ИД ШИД БАЙНГА ХОРЛОЖ БАЙДАГ ХОТ НЭРТЭЙ ЭНЭ ХОГИЙН САВНААС АНГИЖИРСАН ТА ХОЁРТОО АМЖИЛТ ХҮСЬЕ.СААРАЛ ОРДНЫ ЗҮҮН ТАЛААР ГАРСАН ХҮН ХАНИАД ХҮРЭХ ХАЛЬТИРЧ УНАХ ЭРСДЭЛ БАЙНГА УЧИРЧ БАЙДАГ НЬ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА.МАНАЙ БӨӨГҮҮД ТЭНГЭРЭЭР НИСЭЭД ХОТЫН ДЭЭРЭЭС ХАРАХАД МУУ ЁРЫН СҮНСНҮҮД ДҮҮРЭН БАЙСААН.УЛМ ТӨРД ЗҮТГЭЭД ХОРЛОГДОЖ ҮХСЭН ХҮМҮҮСИЙН СҮНС СААРАЛ ОРДОН ДОТОР ЯВЖИЙНЭ ЛЭЭ ДАГУУЛЖ ЯВАХ ХҮМҮҮСЭЭ ЦУГЛУУЖ БАЙНАА ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮ.ЗАЛУУСАА ЭНЭ ХОЁРЫН ЖИШЭЭГЭЭР ХОТООС ЯВЦГААЯА ЭНЭ БАЛИАР ҮМХИЙ АРХИ ЗААР ТОЧИК ХАНХАЛСАН ХОТООС �######�ЦГААЯА

Зочин
Зочин
2022-11-24 12:15
Reply to  Зочин

За даа орон нутагт ирсэн нь ганц нэг байгаа л байх.Харин орон нутгаас сумаараа, багаараа нүүж байгаа шүү.УБ т бензин 2390, орон нутагт 2900/говь �##�тай/ Адил мэргэжилийн ажилтаны ц�##�ин УБ т 100к аар илүү.Ажлын байр байхгүй, Ажилгүй хүнд ипотек олдохгүй, За хэдэн м�##� барагдчихв�##� УБт нүүдэг байхаа даа.

Зочин
Зочин
2022-11-24 10:29

Сайхан хосуудөд аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2022-11-24 10:30

Хаана ч байсан хайртай хүмүүстэйгээ л байв�##� хаана ч аиьдр�##�ыг зохицоож болно

Зочин
Зочин
2022-11-24 10:30

Tiimeee tiim shvv

Зочин
Зочин
2022-11-24 10:31

Зөв2 з�##�уу хүмүүс бүгд ийм эзюерэг боломж бгаа гэдэгт итгэл төгс бгаасай

Зочин
Зочин
2022-11-24 11:59

Mundag 2 dvvdee ajil amidrald n amjilt hvsie sain saihan bvhniig hvsie .oodrog bodoltoi huurhun hosuud bna sansan bolgondoo hvrhiig hvsie ????????????????

Зочин
Зочин
2022-11-24 14:17

Сайн сайхныг хүсье! Хамтаа ихийг бүтээгээрэй з�##�уусаа.

Зочин
Зочин
2022-11-24 21:11

Hoorhon hoyor be

Зочин
Зочин
2022-11-25 20:28

Сургууль төгссөн хүмүүсийг ажилд авхдаа эхлээд өөрийн хот орон нутгтйн уугуул хүмүүсээ тухйн тухайн бүс нутагт нь ажилд авч байв�##� асууд�##�гүй ш дэ

ховд
ховд
2022-11-25 21:39

ХОТЫН ДӨРВӨН УУЛЫН ДУНД ХАР МУУ ЭРЧИМ,БУЗАР МУУ БҮХНЭЭС ХОЛ АМЬДАРСАН НЬ ДЭЭР ШҮҮ.АМЬДРАЛД НЬ САЙН САЙХНЫГ ХҮСЬE...

boldoo
boldoo
2022-11-26 12:06

hha namhan humuus bugd ontsgvi haragdahuu chamd... yu ch hiij buteej chadahgvi baij hun shuumjlehees tsaashgui cham shig ymuud tonilj niigem tsewerlegdeesei. Ooroo ymar hun bgaa boldoo. hun gadaad torh bgaa baidlaar ni shuumjildeg chi hen ym be. ataarhagch l bh daa

boloroo
boloroo
2022-11-26 16:22

чиний тахин шүтдэг олны танилууд ч тийм байдаг. Зургаасаа өөр харагддаггүй. Харин ч соёлтой боловсон, инээгээд л явж байдагхөөрхөн охин санагддаг шүү

Last edited 1 Он Өмнө by boloroo
Zochin
Zochin
2022-11-26 16:28

Юу ойлгож уншдаг юм бэ. Хот хөдөөгүй хот руу тэмүүлж байгаа энэ үед з�##�уу хос орон нутагтаа ажиллаж, амьдрахыг зорьж байгаа нь сайша�##�тай гэсэн л утга агуулаад байна. Ховдын харья�##��##�тай гээд биччихсэн л байна шд. Иймэрхүү хүн шүүмжлэхээс цаашгүй, заваан хорон үгтэй шүлсээ үсчүүлсэн хүмүүсийн коммэнт харахаар дургүй хүрээд байдаг юм. Хүнд сайн сайхан үг хэлж чадахгүй бол чимээгүй өнгөрөөд сурчих!!

Холбоотой мэдээ

Back to top button