Катар 2022СПОРТ
Бундеслигийн япончууд Бундестимийг буулгаж авав

"Е" хэсгийн эхний тоглолтод Японы шигшээ баг дэлхийн дөрвөн удаагийн аварга Германыг буулгаж, ДАШТ-ий ээлжит шуугианыг тариад байгаа билээ. "Хөх самуурайнууд" хоёрдугаар үед есөн минутын дотор хоёр гоол оруулж, "засвартай" Герман машинуудыг зогсоосон. Тэгвэл гоол оруулсан хоёр тоглогч нь хоёул Бундеслигт тоглодог хөлбөмбөгчид байсан нь содон үйл явдал болов.
Тоглолтын 75 дахь минутад тэнцээний гоол оруулсан Рицу Доан "Фрайбург"-т хүчин зүтгэдэг бол 83 дахь минутад хожлыг гоол оруулсан Такума Асано "Бохум"-ын цэрэг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо цаг үе өөр болсонлдо. Гэхдээ хөлбөмбөгийн фанатууд бол багтаа үнэнч шүү