Top StoriesЯрилцлага

Тэтгэвэртээ гараад 22 жил үнэгүй хичээл зааж буй 80 настай Г.Дагдан багштай ярилцлаа

80 настай Г.Дагдан гуай өдгөөгөөс 22 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан хэдий ч зүгээр суулгүйгээр өнөөдрийг хүртэл хүүхдүүдэд ямар ч үнэ төлбөргүй хичээл заах болжээ.

Тэрбээр “Хүүхдийн ирээдүй сайн сайхны төлөө, хөл гараа хөдлөхөө байтал л зүтгэнэ. Одоо ч эхнээсээ хөдлөхөө байгаад хэдэн хүүхдүүддээ хичээл заахаар ирэхэд автобусанд сууж чадахаа байлаа. Гэхдээ л би хичээлээ заасаар байгаад л дуусах болно” хэмээн ярив. Г.Дагдан багш хүүхдүүдийг өөрийн хүүхэд шигээ анхаарч халамжилж, хичээл сурлагадаа муудаад байвал, араас нь хөөцөлдөнө.

Тэр өдөр өнжүүлэхийн хэдэн божгор борынх нь ар гэр, ээж аав ямар хүн болох талаар нэг бүрчлэн андахгүй мэднэ. "Ном, дэвтрээ мартаагүй биз, хоолоо идчхээд хичээлдээ яв. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой гараарай" гэх мэтээр аминчлан захих аж.

Буянтай буурал багш Дээрхийн гэгээн XIV Далай ламын зарлигаар байгуулсан Гүнчав Жамбаалан шашны төвийн дэргэд эрүүл мэнд, боловсролыг дэмжиж ядуурлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Асрал” төв ТББ-д багшилж буй нь энэ. Тэрбээр өдөр бүр 50 гаруй хүүхдэд хоёр ээлжээр хичээл заадаг.  

Сайхан сэтгэл бол энэ нийгмийн төлөөх зүйл

-Тэтгэвэртээ суусан хэдий ч хүүхдүүдэд үнэ төлбөргүй хичээл зааж эхэлжээ. Ажлаа танилцуулахгүй юу?

-Би 34 жил орос хэлний багшаар ажиллаж байгаад 2002 онд тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш энэ өдөр өнжүүлэх төвийнхөө хүүхдүүдэд орос, монгол хэл, уран зохиолын хичээл заагаад 22 жил болжээ. Хүүхдүүд маань өдөр өнжүүлэх төвд явснаараа өөрийгөө хөгжүүлж, бие дааж сурах чадвар нь сайн нэмэгддэг.. Анхандаа төв номын сангаас 14 хоногтоо ном авчирч хүүхдүүддээ уншуулдаг байлаа. Харин одоо ном зөөх шаардлагагүй болсон. Хүүхдүүд ном унших зуршилтай болно гэдэг бол үнэхээр бахадмаар шүү дээ. Сайхан сэтгэл бол нийгмийн төлөө л байдаг юм шүү дээ. Бусдаар би хэнхэг туссан даа энд суугаа юм биш. Энэ хэдэн хүүхдийг гэртээ утсаар тоглоод хэвтэж байхын оронд энд ирээд амьд харилцаатай байвал ирээдүйд тэд ядаж л зөв хүн болно. Хүн амиа бодож ерөөсөө болохгүй. Би хөгширсөн бол энэ нийгэм надад хамаагүй гэж бодож болохгүй. Тийм биз.

-Уг нь ч тийм. Гэхдээ л 50, 60 нас шүргээд л өөрийгөө хөгшинд тооцох хүмүүс байдаг шүү дээ?

-Төдийхөн нас насалчхаад тийм зүйл хэлээд зогсож байвал тэр оюун санаа сэтгэлгээний ядуурал. Эх орондоо баялаг бүтээдэг хүмүүс хөшөөд нам зогстлоо хөдөлмөрлөдөг юм. Би хэзээ ч бууж өгөхгүй. Өөртөө ялагдахгүй. Хөл маань хөшөөд хөдлөхөө байтал хүүхдүүдэд ямар нэгэн зүйлийг сургаж л байх болно.

-Хүүхдийг хүн гэдэг утгаар нь ойлгож мэдэрч чадвал хурдан суралцдаг-

-Сая энд суусан хүүхдээс асуухад танаар хичээл заалгаад хичээлдээ сайжирсан, гоё бичдэг болсон гэсэн?

-Хүүхдүүд маань даалгавраа буруу ч бай, зөв ч бай гэртээ хийгээд ирдэг юм. Даалгавраа хийж байх явцдаа ойлгоогүй зүйлсийг нь зааж дэм туслалцаа үзүүлдэг. Хүүхэд хичээлээ ойлгохгүй байхаараа л сурлагадаа мууддаг. Зарим эцэг эх багш нар заавал хүсэхгүй байгаа юмыг нь хүчээр ойлгуулах гээд хүч хэрэглэдэг.

Гэтэл хүүхдийг хүн гэдэг утгаар нь харж үзээд мэдэрч ойлгож чадвал тэдний тархи уян зөөлөн байдаг. Хүлээж авах нь ч хурдан. Зодоод, занчаад муйхарлаад эхэлбэл тэд юуг ч байсан харин тоохгүй дээ. Хүүхэд хичээлдээ сайжраад ирэхээр өөртөө итгэх итгэлтэй болдог.

-50 жил багш мэргэжлээр ажиллахдаа чихэнд нь хэлээд болохгүй бол маханд нь хэлж байсан удаа бий юу?

-Хүн гэр бүлийн стресс уур бухимдлаа хаана ч тэвчих хэрэгтэй. Миний хувьд сайн ханьтай учирсных өдий жил багшлахдаа айлын хүүхдүүдэд нэг ч удаа гар хүрээгүй. Тийм турьхан амьтдыг зодох нүдэх зориг миний хаа нэгтээс төрж байгаагүй л юмдаг. Ер нь хүүхдийг хичээл сургана гэдэг зодож ойлгуулдаг зүйл биш гэдгийг залуу багш нартаа хэлмээр санагддаг. Эцэг эхчүүд ч гэсэн энэ асуудал дээр анхаарч хүчээр биш тэдний оюун санаанд тааруулж тоглож, наадаж хийлгэх хэрэгтэй.

-22 жил тасралтгүй үнэ төлбөргүй хичээл заажээ. Ядрах юм уу?

-Энэ ажилдаа багш нь их дуртай. Хүүхэд гэдэг хиргүй цагаан цэвэр, ариун сэтгэлтэй байдаг учраас хүнд дандаа сайхан энергийг өгдөг. Одоо харин ядраад, хөл хөшөөд бэрхшээл тулгарч л байгаа. Гэхдээ л өглөө ирээд энэ хэдэн хүүхэдтэйгээ уулзахаар хөл хөнгөрөөд л явчихна.

-Намайг энэ ажлаа хийгээд явахад хань минь их тус болдог-

-Бүтэн өдөржингөө хүүхдүүдтэй ажиллахаар ядрах нь аргагүй. Хүүхдүүд нь наад ажлаа орхи гэрт суу гэж хэлдэг үү?

-Миний эрүүл мэнд ямар байх нь миний л асуудал. Би өөрөө багшаа хийх үнэхээр сонирхолтой. Орой автобусанд үүрэглэнэ, гэртээ хариад ядарснаа мэдэж хамаг бие сулардаг. Гэхдээ хариад шууд унтахгүй ээ, номоо уншина. Намайг энэ ажлыг хийхэд өвгөн маань их тус болдог. Ар гэрийн бүхий л ажлыг зохицуулчихна. Би өглөө босож цай л чанаж өгдөг юм. Хүүхдүүд ядарчихна гэж байнга л хэлдэг.

-Хань тань их сайн хүн бололтой?

-Хүн нас ахиад ирэхээр л ханиа бүр ч илүү бодож эхэлдэг юм байна. Ханийнхаа ядарч байгааг би хараад л мэддэг. Гэвч хөгшин маань ач нараа түүртэлгүй зөөсөөр л байгаа. Сайн хүн учраас л бидэнд өдийг хүртэл хамт байх нас буян хүртээсэн юм болов уу гэж боддог. Автобусанд суухад хүндрэлтэй болчхоод өвгөн маань заримдаа хүргэж өгдөг болсон. Бидний аж амьдрал бүх зүйл хүүхэдтэй холбоотой болохоор ч тэр үү бас л их уяхан хүн бий. Тэртээд болсон өдрүүд, үр хүүхэд, өвгөнөө бодохоор эмээ нь уйлчих гээд байна. Ярилцлагаа ингээд зогсоож болох уу.

-Та хүсэж байвал тэгье дээ.

-Хүн чинь бас жаргалтай байх үедээ баярын нулимс унагадаг юм шүү дээ. Ямартай ч дөрвөн хүүхэд маань амьдрал нь тэгш сайхан. Өвгөн бид хоёр өндөр насалж байгаа нь өдийг хүртэл олон хүүхдийг мэдлэг мэдээллийн захад хүргэсний л ач буян гэж боддог доо.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-24 10:03

ЯМАР ГОЁ БУЯНТАЙ БУУРАЙ ВЭ? ОДООГИЙН БАГШ НАР ХЭМХ НҮДЭЭД ТЭР Ч БАЙТУГАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙГ ЯРГАЛААД БАЙГААШТ МУУХАЙ ТЭЭ ЭНЭ БУУРЛААС МУУСАЙН БАГШИНЦАРУУД СУРАЛЦ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨДӨӨ ГАРЧ СААЛЬ САА АМЬДРАЛ ҮЗ ӨӨРСДӨӨ Ч СААЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Зочин
Зочин
2022-11-24 10:06

Ямар сайхан эерэг мэдээ вэ? Эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин
2022-11-24 10:06

Hun zow l setgehuitei bhni chuhal bgam

Зочин
Зочин
2022-11-24 10:07

Сайхан зөв өтөлж мундаг үлгэр дуурайл�##� авахаар буурай бна даа

Зочин
Зочин
2022-11-24 10:07

Аз жарг�##� хүсье. Ёстой хөөрхөн яриа болжээ

Зочин
Зочин
2022-11-24 10:36

Тийм шүү хүн эзэмшсэн мэргэжилдээ хайртай сэтгэлээсээ хандаж чадв�##� бүх л зүйл эерэг байж чаддаг.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-24 11:27

ИЙМ ХҮМҮҮСТ Л ТЭР ГАВЬЯАТ ЭНЭ ТЭРИЙГ НЬ ӨГЧ БАЙМААР ЮМ. ЮУН ГУЧ ДӨЧТӨЙ ЗАЛУУС ЯМАРЧ БАЙСА 80 ЖИЛ АЖИЛЛАСАН НЬ ИЛҮҮ Л ИХИЙГ БҮТЭЭЖ ТААРАА.

mgl hyn
mgl hyn
2022-11-24 11:37

Ene hyn yamar uhaantai yum be. Mini ajiglasanaar hyyhdyydtei muuhai harits#ag bagsh nariin amidaral tiim sain baidaggui yum shig bn lee.

Зочин
Зочин
2022-11-24 13:28

Mundag bagsh bna. Tandaa az jargal ervvl enhiig hvsie

Бат
Бат
2022-11-24 15:29

Багшдаа эрүүл энх сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин
2022-11-24 23:21

Буянтай сайхан буур�##� багш минь урт нас�##�ж удаан жаргах болтугай. Хүүхэдтэй ажиллах нь танд үнэхээр сайхан энерги хүч хайрладаг байх аа. Ийм л хүмүүсийг АРДЫН БАГШ гэдэг юм шдээ

Зочин
Зочин
2022-11-25 00:16

гавъяатай багш сурган хүмүүжүүлэгч гэж ийм ухаантангуудыг хэлнэ

Зочин
Зочин
2022-11-25 22:29

Багшдаа баяр хүргэе.Амжилт

Зочин
Зочин
2022-11-26 08:07

Дагдан багш ёстой мундаг сайн багш шүү манай хүүхдүүдийн багш бсн заримдаа гэрээр ирнэ эцэг эхтэй нь уулзана

Зочин
Зочин
2022-11-28 11:41
Reply to  Зочин

ene haana bdag buurai yum boloo

Зочин
Зочин
2022-11-28 16:18

Mundag egch mini.
5n ijilhen emee bii dee.
Az jargal eruul enhiig husiy

Дэлгэрмаа
Дэлгэрмаа
2022-11-30 07:32

Сайн байна уу?Багшаа таниар хичээл за�##�гаад хичээлээ сайхан хийгээд сэтгэл тэнүүн хичээлдээ явдагсан.Жаахан байхад хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй муухай зан гаргаж гомдоох үед хүүхдүүдэд их тохиолддог өөртөө итгэлгүй ичимхий айдастай байдаг.Дагдан багш харин их өөр хамгийн сайн чадах зүйлийг нь олж хараад урамшуулж итгэл бэлгэлдэг сайхан багш шүү та минь урт нас�##�ж удаан жаргаарай

Зочин
Зочин
2022-11-30 16:45

сайхан сэтгэлтэй, мундаг багш, бас гэр бүлийн хүн нь сайхан хүн байнаа. Та 2т эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Урт нас�##�ж удаан жаргаарай

Зочин
Зочин
2024-03-13 17:29

Гайхамшиг юм да. Урт наслаж удаан жаргах болтугай.

Зочин
Зочин
2024-03-13 22:59

Сайхан буурай даа сайн сайханыг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button