Нийгмийн

Л.Энх-Амгалан: Түгжрэл, ковид эхлэхээр сургууль хаадаг хуучинсаг сэтгэлгээ байж болохгүй

Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан .

Тэгвэл энэ өдрүүдэд автозамын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болох нөхцөл байдал үүсэж байгаа тул Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн.

Тэгвэл эл саналыг Хотын дарга Д.Сумъяабазар дэмжжээ. Харин БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан эн асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “БШУЯ-ны сайдын хувьд нэгч өдрийн хичээлийг хаамааргүй байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор хоёр жилийн хичээлийн хоцрогдолтой явж байна. Хичээлийн хоцрогдлыг нөхөхөөр гурван жилийн хөтөлбөртэй явж байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд дээр болохгүй хувилбар биш.

Дунд, ахлах ангийн хүүхдүүд дээр бол болохгүй. Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг, түгжрэл ихсэнгүүт сургууль хаадаг, КОВИД-19 эхлэнгүүт сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг хуучинсаг сэтгэлгээ байж болохгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 12:45

Ахлах дунд ангийн хичээлийг хааж болохгүй. Харин бага анги цэцэрлэгийн хиичээлийг зохицуулах хэрэгтэй. Мөн бүх их дээд сургуулийг цахимаар хичээлүүлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button