Фокус: Зүүнбаян-Хангийн шинэ төмөр замаас ОНЦЛОХ ТООН МЭДЭЭЛЛҮҮД

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг өнөөдөр /2022.11.25/ нээлээ.
Үүний өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээсэн. Улс төрийн хувьд маргааны сэдэв болдог, бүтээн байгуулалтын ажил багагүй хугацаанд гацсан энэ төмөр зам терминал байгуулагдсаны дараа бүрэн утгаараа тээвэрлэлт хийж, улсын эдийн засагт өгөөжөө өгч эхэлнэ.
Харин энэ удаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь:
- Найман сарын хугацаанд барьж дуусгасан
- Улсад нэмэлт өр үүсгээгүй
- Төр, хувийн хэвшлийн түншлэл ямар нэг маргаангүй явагдсан
- Тээвэрлэлтээ хийж эхлэхэд бэлэн зэрэг хэд хэдэн давуу талтай байна.
Үүнээс гадна улсын тээвэр ложистикийн салбарт болоод эдийн засагт оруулах үр өгөөжийг онцлон дурдвал:
- 66 жилийн дараа анх удаа БНХАУ руу чиглэсэн хоёр дахь экспортын гарцыг нээж буй
- Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор
- Төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 35 хувиар нэмэгдэх бөгөөд
- Дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242-өөр богиносно
- 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.долларыг давна.
Төмөр замтай холбоотой бусад онцлох тоонууд гэвэл:
- Дөрвөн цэгт төмөр бетон гүүртэй
- 22,400 ширхэг төмөр замтай
- 500 км хос шилэн кабельтай
- 34 байршилд гүний худагтай
- 230 км, 10 кВт.цагийн эрчим хүчтэй
- 1300 гаруй ажлын байр бий болгосон
- 180 ААН, 3500 гаруй ажилчид оролцсон зэрэг болно.
Тоон мэдээллийн эх сурвалж: Засгийн газар

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ:
"...Болгоё гэвэл арга, болгохгүй гэвэл шалтаг олддог гэдэг үг бий. Улсын орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандалын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт энэ хурдаар явсан бол өнөөдөр Монгол гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан..." хэмээсэн нь онцлох эшлэл болж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлгэрсайхан хийсэн. Данхар юу хийж явнаа. Гашуун сухайтын төмөр замыг яар�##�тай термин�##� байгуулж нүүрс тээвэрлэдэг болгоочээ. 1.3 тэрбум $ санхүүжилтыг яар�##�тай ш�##�гуулаачээ
Ачаа нүүрсээ буулгах, ачих байгууламж техник нь бэлэн байгаа юу?
Мухар зам биз дээ