УЛС ТӨР

Танхим дотроо үзэл бодлоо нэгтгэчхээд сенсацалъя, МАН-ын сайд нар аа

МАН-ын сайд нар танхимд дотроо үг цаашлаад үзэл бодлоо нэгтгэж чадахгүй байна.

Тодруулбал, Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ирэх долоо хоногт 40 хэм давж хүйтрэх тул цэцэрлэг, сургуулиудыг цахимаар хичээллүүлэх санал гаргаж, Хотын даргад өргөн барив. Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "хичнээн хүйтэрлээ гээд хичээл сургуулийг завсарлуулдаг хуучинсаг үзлийг дэмжихгүй" хэмээн хэдэрлэв.

Өөрөөр хэлбэл МАН-ын сайд нар асуудлаа танхим дотроо ярилцаж, үзэл бодлоо нэгтгэж чадахгүй байна. Үүний хар гайгаар нийгэм, олон нийтэд өөр өөр үзэл бодлоо тулгаж хоёр тийш зүтгэцээсэн нь өөрсдийгөө онцгүй харагдуулж байгаа юм.

Аливаа асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсний үндсэн дээр нийгэмд сенсацладаг баймаар байна. Сайд бүр өөрийн үзэл санаагаа нийгэмд тулгаад баймааргүй. Засгийн газрын түвшинд авч хэлэлцээд бодлого, шийдвэрийн түвшинд хүргэдэг байхсан, МАН-ын сайд нар аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 17:19

Өвлийн 35 хэмээс доош хүйтэнд сургууль цэцэрлэгээ хаах нь зөв. Гэхдээ Тосонцэнгэл, Хатг�##� мэт үргэлжилсэн хүйтэн байдаг газрын хүмүүс өлчир байдаг даа

Хүнээ, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалах нь зөв
Хүнээ, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалах нь зөв
2022-11-25 17:37

АНУ зэрэг зарим улсад цас их орохоор ажилдаа ирэхгүй байхыг хүртэл зөвшөөрдөг. Түгжрэл, аюул осол нэмэгддэг учраас тэр байх. Сургууль ч хичээллэдэггүй юм билээ. Хүнээ бодож, эрсдлээс хамга�##�даг нийгмийг л хүмүүнлэг нийгэм гэдэг гэж Энх-Амг�##�ан сайдад за�##�тай биш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button