Нийгэм мэдээ

Даваа гарагт сурагч, оюутнууд цахимаар хичээллэж, жирэмсэн эмэгтэйчүүд гэрээсээ ажиллана

Хотын дарга Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор захирамж гаргажээ. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр болсон байна.

Мөн захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга

  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
  • Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
  • Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй.

Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөж буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 18:44

ЗӨВ ШҮҮ

Зочин
Зочин
2022-11-27 12:21

Энд тэнд зам.дээр Дээр блок тавих хөдөлгөөн хаах торгууль тавихаас өөр ажилгүй замын цагдаа гэж хоолны саваа татан буулгаач

Зочин
Зочин
2022-11-27 13:17

Ойр байгаа багш сурагчдыг нь танхимаар оруулаад холоос явдаг багш сурагчдыг нь цахимаар нь роруулах уян хатан бодлого байж болдоггүй юм уу? хаашаа юм.

Уншигч
Уншигч
2022-11-27 14:09

ЗАМЫН ЦАГДАА ҮГҮЙ БОЛ ДҮРЭМГҮЙ ЯВДАГ ТАНХАЙ ЖОЛООЧ ТАКСИНЫ БҮДҮҮЛЭГ ЖОЛООЧ НАР ДУР ЗОРГООРОО ААШЛАХ БИЗ НОГООН ГЭРЭЛ АСЧ БАЙХАД ЦАГДАА БАЙХГҮЙ БОЛ ДАВХИАД ӨНГӨРДӨГ ЗЭВҮҮН ХУВИА БОДСОН ЖОЛООЧ НАР ТУСЛАХ ЗАМУУДАД БАЙНГА ДҮРЭМ ЗӨРЧДӨГ ЦАГДААГААС АЙЖ ЯВДАГ ЖОЛООЧ НАР Л ЦАГДААГ МУУЛНА ӨӨР ХЭН Ч БИШ

Зочин
Зочин
2022-11-27 14:33

Монголд гэрээсээ ажилладаг ажил ч цөөхөн бх да

Зочин
Зочин
2022-11-27 15:47

Yamdiin tusliinxniig bas tsaximaar ajilluulchixaach. Covid nemegdeed baix shig baina daa

Зочин
Зочин
2022-11-28 01:48

Муу шийдвэр

Зочин
Зочин
2022-11-28 01:50

Дугаарын хязгаарл�##�таа л хийсэн нь дээр бсан бх Хичээл хязгаарлаж байснаас Ингэж түгжрэл бууруулах нь болхи арга

Баатархүү
Баатархүү
2022-11-28 02:32

Маш зөв... Юм юм цахим болж байхад сургууль бас цахим байж болноо

Зочин
Зочин
2022-11-28 15:06

Ёстой зөв шийдвэр байлаа. Гадаа ёстой нусаа хацартаа наасан хүйтэн байна. Ганц өдөр ч болтугай хүүхдүүд дулаан гэртээ байг дээ. Гараад эгээтэй л хөлдчихсөнгүй.

Зочин
Зочин
2022-11-28 16:09

Zowhon niisleld bizde tgd ????????

Ganaa
Ganaa
2022-11-28 17:52

зөв шийдвэр байлаа. яармагаас ажлдаа ирсэн . -29 градус бсан. автобус 10 мин хүлээхэд осгох дөхсөн тул такси барьж ажилдаа ирсэн. 3 хоног цахимаар хичээллэмээр бнаа.

Зочин
Зочин
2022-11-28 20:15

10хүртлэх насны хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эхчүүд цахимаар ажилласан юм огт байхгүй бгаа шүү

Зочин
Зочин
2022-11-28 22:19

Х�##�уун орон байж байгаад гэнэт хүйтэн оронд шилжсэн юм шиг нээрээ хуцдаг хуцмарууд юм аа .....????????????..... бараг г�##�авын үеээс аваад л хүйтэн орон байсан байхаа энэ тэнэг төр байгаа хэдэн �########�анууд монгол орныг минь яах гээд л байна дааа....

Холбоотой мэдээ

Back to top button