НИЙГЭМНийгэм ярилцлага

Р.Батнасан: Хаягдал өөхөө ахуйн хэрэглээний бараагаар солиорой

Огт хэрэглэдэггүй, гэхдээ бас хаячхаж чадахгүй хөргөгчийнхөө аль нэг буланд өөх хадгалаад л байдаг. Тэгвэл өнөөдөр /2022.11.26/ “Содон-хороолол”-д 12.00 цагаас “Өөхөө-тушаая” аян болох нь ээ. Энэхүү аяныг санаачлагч Р.Батнасангаас тодруулга мэдээлэл авлаа.

-Иргэдээс нэг кг өөхийг хэдэн төгрөгөөр авах вэ?

-Манай "Натурал Грасс Ланд" ХХК 2019 оноос хойш махны үйлдвэрүүдээс өөх авч буй. Эмээлтийн махны үйлдвэрүүдээс авна. "Хүчит шонхор" зах дээр дээр хүртэл манай байнгын тогтмол цэг ажиллаж байна. "Хүчит шонхор"-ын талбайн цэвэрлэгчдээс өөх тушаасаар байгаад машин тэрэг аваад уначихсан хүмүүс бий гэж ярих юм билээ. Би яг нүдээр хараагүй ч, ийм цуу яриа бол сонсож байсан.

Өмнө нь дандаа л махны үйлдвэрүүдээс өөх авчихдаг байсан. Харин өнөөдөр иргэдээс анх удаагаа л өөх авч үзэх гэж байна. Өөх идэх айлгүйдэж, шууд л хаягдаг болжээ. Хээрийн бой хийж байгаа хүмүүс өөхөө жалганд хаячихдаг байхгүй юу. Тэр их овоолсон өөх чинь газарт шингээд 10-20 жил тэнд ургамал ургадаггүй юм. Тиймээс хаяж байхын оронд ачиж авчраад манайд тушаагаач ээ, мөнгө хаяад байна шүү дээ л гэж хэлмээр байна. Манайх ч гэсэн өмнө нь өөхөө идэхгүй ялгаж хөргөгчдөө хадгалж байгаад, үнэр орохоор нь цонх дээр гаргачихдаг байсан. Зун болно, өнөөх нь үнэр орно. Тэгээд л бүр гаргаж хаядаг байсан.

Өнөөдөр бид нэг кг өөхийг нь 400 төгрөгөөр бодож аваад, түүнд нь таарсан бараа бүтээгдэхүүн өгнө.

-Иргэд ямар, ямар бараа бүтээгдэхүүнээс сонгоод авах боломжтой вэ?

-Ахуйн хэрэглээний бараа өгөх юм. Хогийн уут, нойлын цаас, комет, халаасны сальфетка, нойтон сальфетка, амны маскаас үнийн дүндээ тохируулаад авах боломжтой. Үндэсний үйлдвэрлэгчийнхээ бараа бүтээгдэхүүнийг оронд нь өгөх юм.

-Худалдаж авсан өөхөөрөө юу хийх юм бол?

-Тосоо хайлуулаад, техникийн тос болгож байна. Үүнийгээ экспортолдог. Мөн хайлуулсан тосоо Монголдоо саван үйлдвэрлэгчдэд өгч байна. Түүнчлэн БНХАУ руу экспортод гаргаж байна.

-Өөхийг хайлуулсны дараа шимэлдэг гардаг. Түүнийг хаядаг уу, эсвэл?

-Хаядаггүй ээ. Өөхөө хайлуулаад гарсан шимэлдгийг нь гахайн фермд өгчихдөг Гахайн хоол болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар ч хаягдал гардаггүй. Ер нь манайх хог хаягдлыг бууруулах зорилготойгоор л ажиллаж буй компани.

-Аяны тухай зар мэдээлэл сошиалд оруулснаас хойш хүмүүс хэр их холбогдож байна. Хөдөө орон нутгаас өөх өгч явуулъя гэж холбогдсон тохиолдол бий юу?

-Иргэд бол сонирхож асуугаад, холбогдож л байна. Харин нутгуудаас бол үгүй ээ. Манай компани аймгуудын том үйлдвэрүүдтэй гэрээтэй, өөх авчихдаг юм.

Иргэдийгээ л өөхөө битгий хаяач ээ, та нар бүтээгдэхүүн болгох юмыг зүгээр хаяад байна шдэ гэж уриалж энэ аяныг эхлүүлсэн. Бид яваандаа татан авалтын цэгтэй болно. Тэр цэгээрээ дамжуулаад өөх авна гэж бодож байгаа. Дүүргүүдтэй, хүнсний дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах санаа байна. Иргэд хүнсний дэлгүүрт өөхөө оруулж өгөөд, оронд нь өөрт хэрэгтэй бараа авчихдаг. Харин бид хүнсний дэлгүүрүүдээс очоод өөхөө авчихдаг гэдэг ч юм уу. Ийм зохицуулалтаар авч болох юм гэж бодоод л байна.

-Өнөөдөр өөх аваачиж тушаах иргэдэд хэрэгтэй мэдээлэл болов уу гэж бодож буй тул тодруулан асууя. Бага зэргийн үнэр танар орчихсон өөхийг авах уу, авахгүй юу?

-Хамаагүй ээ. Хүнсэнд хэрэглэхгүй учир жаахан үнэр орсон байсан ч хамаагүй авна. Хөлдүү байсан ч болно.

Та бүхэн “Өөхөө-тушаая” аянд хамрагдаж, өөх тушаах бол 94986740 дугаар руу холбогдож мэдээлэл авах боломжтой шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 09:39

Гайх�##�тай

Mongol hun
Mongol hun
2022-11-26 18:10

Saihan medee bna. Duureg burt haana ogch bolohiig todorhoi medeelne uu

Эмээ
Эмээ
2022-11-26 22:04

Сансарт амьдардаг хөгшин байна их өөх хуримтлуулдаг ч хүргэж өгч чаддаггүй, ирээд авч болох уу, сард 1 удаа ч юм уу

Зочин
Зочин
2022-11-27 09:07

Хайлсан тос авах уу үнэ 1000

Зочин
Зочин
2022-11-27 11:59

М�##�ын амтсг�##�аас бусдыг ашигладаг соц нийгмийн үед айл өрх ясны тосыг нэрж гаргаад хоршоонд тушаадаг байв. Шингэн сүүгээр ээдэнцэр хийдэг үйлдвэр байлаа.Ээдэнцрээр аяга таваг г.м юу эс хийнэ гээч. Хоршооны систем улс даяар үйлчилж байх үед хоршооны агент, түүхий эдийн эрхлэгч гэх мэт �##�бан туша�##�тнууд чух�##� үүрэгтэй байсан даа. Одоо эргээд хоршоо байгуулж төлөөлөгч нарыг сум сууринд байгуулах ажлыг төрөөс санаачлаад зохион байгуулб�##� ченж гэдгийг �##�га болгох боломжтой санагдана.

Zochin
Zochin
2022-11-27 19:30

Yostoi taatai medee baina.Bayrlalaa amjilt husiy.

Зочин
Зочин
2022-11-27 20:45

Маш зөв зүйл эхлүүлсэн байна.Амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-27 20:46

Хан-Уул дүүрэгт хаягд�##� өөх авах цэг байна уу

Зочин
Зочин
2022-11-28 07:54

Маш зөв зүйл эхлүүлсэн.г байна айлуудаас өөх ихээр гардаг шүү .ялангуяа байрны айлуудаас

Д Н эргүй. Утас 99718613
Д Н эргүй. Утас 99718613
2023-03-12 19:20

Өөх хаана авч байгаагаа тодорхой зарламаар байна их хэмжээний өөх байна яах вэ

Д Н эргүй. Утас 99718612
Д Н эргүй. Утас 99718612
2023-03-12 19:24

Өөх тушаамаар байна хаана хүргэж өгөх вэ

Холбоотой мэдээ

Back to top button