УЛС ТӨР

Хөшигний ард: БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан ажилтнуудаа хоморголон халж, өрөөнүүдэд нь нэгжлэг хийжээ

Гавьяат дасгалжуулагч, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Биеийн тамир спортын улсын хорооны даргаар томилогдсон билээ. Тэрбээр эл албан тушаалд очсоноосоо хойш нэлээдгүй олон удаа хэл аманд өртөж буй. Eguur.mn та бүхэндээ Д.Жаргалсайхан даргатай холбоотой асуудлууд, "хөшигний ард" өрнөж буй үйл явдлын талаар бэлтгэсэн цуврал нийтлэлийнхээ эхний хэсгийг хүргэж байна.

-Барагтай ажлын хэсэг томилдоггүй ХЭҮК БТСУХ-нд шалгалт оруулж, ажилчдаас тайлбар авчээ-

Биеийн тамир спортын улсын хорооны даргаар ирснийхээ дараа элдэв ааш аяг, үйлдэл гаргах болж.

Тодруулбал, тэрбээр ажилчдаа халахыг нь халж, өөрөөр нь өргөдөл өгөхийг өгүүлсээр 72 хүний орон тоотой байгууллага өдгөө 40 гаруйхан хүнтэй ажиллаж байгаа аж. Нягтлан бодогчоо хүртэл халж, өөрийн хамаарал бүхий дүүгээ томилсон гэгдэж байгаа юм. Хамгийн аймшигтай нь өөрийнхөөсөө бусад бүх ажилтнуудынхаа өрөөнд нэгжлэг хийсэн байна.

Түүний хэрээс хэтэрсэн эл үйлдлийн тухай гомдол Хүний эрхийн үндэсний комисст хүрчээ. Энэ дагуу ХЭҮК-ын шинжээчид өнгөрсөн мягмар, лхагва гарагт БТСУХ-нд ажиллаж, ажилчдаас тайлбар авчээ.

Тус комисс тэр бүр ажлын хэсэг гаргаж, албан байгууллагуудад очиж ажилладаггүй. Ихэвчлэн өөрийн байрандаа дуудаж тайлбараа авдаг юм байна. Харин БТСУХ-ны тухайд, гомдолд дурдагдсан үндэслэлүүд маш ноцтой байсан тул ийнхүү өөрсдөө ирж шалгасан аж.

Комисс тайлбараа авч, одоо дүгнэлтээ гаргахаар ажиллаж буй. Дүгнэлт эцэслэн гараагүй ч "Маш ноцтой зөрчил байна, онц байдал үүсчээ" хэмээн ярилцаж байсан талаар эх сурвалжууд өгүүлж байгаа юм.

Засгийн газраар сануулга авч, ҮАБЗ-өөр хүртэл орж донгодуулжээ-

Ийнхүү 40 ажилтантай болгож самарсан байгууллагынх нь ажил цалгардаж эхэлжээ.

Өнгөрөгч аравдугаар сард ажилчид нь ЗГХЭГ-т түүний тухай гомдол гаргасан байна. Энэ дагуу ЗГХЭГ шалгаж эхэлсэн бөгөөд Д.Жаргалсайханы хууль, ёс зүй зөрчил үйлдэл илэрвэл Д.Амарбаясгалан хариуцлага тооцно гэдгээ ч хэлж.

Хариг энэ долоо хоногт бүр Засгийн газрын хуралдаанаар түүний асуудал орж, Ерөнхий сайд салбарын сайд Б.Бат-Эрдэнийг ажлаа сайжруул гэж загнасан байна.

Энэ бол Д.Жаргалсайхантай холбоотой БТСУХ-нд өрнөсөн хамгийн сүүлийн үйл явдал бөгөөд өмнөхийг нь сөхвөл томилогдохоосоо эхлээд асуудалтай нэгэн байсан талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэе.

-Ашиг сонирхлын зөрчилтэй ч, АТГ-ын босгыг давсан хамгаалалттай нэгэн-

Тэрбээр эл албан тушаалд очихоосоо өмнө хэд, хэдэн асуудалд нэр холбогдож байсны нэг нь Шадар сайд асан Ц.Оюунбаатартай хамтарсан 150 сая төгрөгийн хэрэг. Тодруулбал Ц.Оюунбаатарын хүүгийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх ТББ-ын дансанд тэмээн поло тэмцээнийг дэмжих нэрээр 150 сая төгрөг шилжүүлэхдээ тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байв. Тэдний эл асуудал бүр саяхан шүүх дээр очсон ч, прокурор луу буцаж замхарсан гэдэг. Мөн "Рио де Жанейро-2016” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын хэрэгцээнд чанаргүй цүнх нийлүүлж, шившиг болж байсан удаатай.

Төсвийн мөнгөн дээр ийм ашиг сонирхлын зөрчилтэй, шүүх дээр хүртэл асуудалтай хүн хэрхэн АТГ-ын босгыг давж, дарга болов гэдэг асуудал. Ингэхэд

Нэгдүгээрт, АТГ-т хүргэн нь ажилладаг байсан, энэ нь түүний хуулийн хамгаалалт болдог байж мэдэх тухай учир мэдэх хүмүүс хэлж байна.

Хоёрдугаарт, түүний ард “Голомт”-ын Д.Баясгалан байсаар иржээ. Монголын оюутны спортын холбоог Д.Баясгалан удирддаг генсекээр тэр ажилласан цагаас дөрөө харшуулах болсон байна. Д.Баясгалангийн нөлөөг өөрт ашигтайгаар эргүүлэх үедээ эргүүлж, ашиглах үедээ ашигласаар ирсэн нэгэн билээ.

Ингэж нөлөөлөл томтой, хуулийн хамгаалалтай явж ирсэн.

Монголын спортын салбарт олон жил ажилласан нь түүний тарьсан гай нь байгуулсан гавьяанаасаа илүү гарах нь. Ёс бус аяглаж, салбарынхнаа хохироож, төрийн хүнд байж боломгүй чанар гаргаж суугаагаараа тэр Монгол төрийн гамшиг болчхоод байгаа бололтой.

Дараагийн цувралдаа бид түүний тендертэй холбоотой зөрчил, төсвийн зүй бус зарцуулалт, хэмнэлтийн хууль зөрчсөн үйлдэл зэрэг төсвийн мөнгийг "цавчдаг" тухай баримтуудыг хөндөн хүргэх болно.

Х.Батсайхан

П.Урнаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-26 10:07

Iim udirdagchid bgaad bgag l oilgohgvi bga ym. Aliwaaa buh zuil huuli duremtei gedgiig ch meddeggvi

Зочин
Зочин
2022-11-26 10:09

Ямар ч боловсролгүй гэдэг нь мэдэгдэж бна

Зочин
Зочин
2022-11-26 10:10

Sain shalga unen mononiig togtooh geregtei

Зочин
Зочин
2022-11-26 10:11

муу юманд тархи ажиллуулсаар бгаад муу юманд л сайн ажилладаг болчихдог дөөө

Зочин
Зочин
2022-11-26 10:36

Ajliiin bairniii daramt uu???

Зочин
Зочин
2022-11-26 11:07

Тархиндаа ид шидгүй боловсролгүй хүмүүсийг ##ивах нэг газар хумхай тархийг нь үнэлж удирдагч болгомооргүй бна

Зочин
Зочин
2022-11-26 12:22

Ха ха үнэн төрх нь гэж. Ийм л арчаагүй новшнууд энэ улсаар дүүрэн байна. Нам дагаж хоолоо олдог

Зочин
Зочин
2022-11-26 13:22

ХЭҮК яагаад дуудаж ш##гадаг юм бол? Уг нь энэ удаагийнх шиг ажлын хэсэг гаргаад байрл## дээр нь очиж ш##гадаг бол мөн ч олон зөрчил илрүүлнэ дээ

Зочин
Зочин
2022-11-26 13:47

Бадмаанямбуу аавтай Батэрдэнэ гуай ажлаа чаддаг з##уучуудад нь өг

Зочин
Зочин
2022-11-26 17:23

ДАРХАНААС УГШИЛТАЙ ЦООХОР АДУУ 1982 ОНД УЛИАСТАЙН 016 р НЭГТГЭЛИЙН 096 р АНГИЙН 1 р РОТОД УСАН ГАХАЙ БАТБАЯР ЗАХИРАГЧТАЙ ШААРИЙН БАТСАЙХАН ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНГИЙН ЖАГСААЛЫН ДАРГАТАЙ РОТОД АЛБА ХААЖ БАЙСАН ХӨӨН ЭНЭ НӨХӨР.ТАЛХ ЖАГАА НЭРТЭЙ ЦЭРЭГ БАЙСАН ЖАГСААЛ ДОТОР БАЙНГА АМАА ХӨДӨЛГӨЖ ТАЛХ ЮМ УУ? ИДЭХ ЮМ ХИВЖ БАЙДАГ ЦЭРЭГ БАЙСАН СҮҮЛДЭЭ ДАРГА ДААМАЛ БОЛСОН ЯМАР СПОРТООР ХИЧЭЭЛЭЛДЭГ БАЙСАН НЬ ТЭР ҮЕД ТОДРООГҮЙ.ОНЖАВ МААНЬ ХЭЛ АМ ТАЛААД ЖААХАН БАРУАДТАЙ БАЙГААН БАЙНА НАДТАЙЫ ИРЖ НЭГ ЮМ ХУВААЖ УУГААД СЭТГЭЛ ДОТРОО ОНГОЙТОЛ ЯРИАД ХИНГЭНЭТЭЛ САНАА АЛДААД МЭГШИН МЭГШИН УЙЛЧИХААД ЯВДАА НААД АЖЛАА ӨГӨӨД ОНЖАВЫХАА ХАЖУУД НҮҮГЭЭД ИР ОНЖАВ НЬ ЭНЭ ЖИЛ 4500 ДАХЬ ТӨЛӨӨ ХҮЛЭЭЖ АВААД ЗОДОГ ТАЙЛНА ХҮРЧ ИРЭЭД ХОНЬ ХАРИУЛ ХӨ ХАДЛАН ХАД ОДОО НААД ХЭЛ АМТАЙ АЖЛАА БОЛЬ

Зочин
Зочин
2022-11-26 19:11

82 оны Загдаа даргатай 096 р хороонд хамт ##ба хаасан онжав нь сэтгэгдэл бичсэн бна ...##ь аймгийн хэн юм бол...наад Жагаа чинь бокс тоглодог байсан юм аа..он жав аа..

Уншигч
Уншигч
2022-11-26 22:14

Гавьяат, ардын ... гэм мэт цолтнуудаас болохгүй, бүтэхгүй зүйл их гарах болжээ. Энэ нь шагн##д ёс зүй харддаггүй, мөн хавтгайрсны шинж.

Зочин
Зочин
2022-11-27 07:56

Аль ч засгийн үед байнга даргын сууд##д тух##ж суудаг хэдэн нөхдийн нэг дээ.

Зочин
Зочин
2022-11-28 02:04

Энэ БТСУХ-ны орон тоо 40 байсан яагаад 2020 онд 70 болгочихсон юм бэ.Ажилаа мэдэхгүй олон жил буг болчихсон нэг их хүнд сурт##тай нөхдүүд маш олон , хэдэн холбоод нь тамирчдаа тэмцээнд явуулах гэж энэ хэдэн хүнд сурт##тай нөхдүүдийн ард урд нь бөхөлзөж гүйж байж жоохон юм олж авна.Зуун ямаанд 60 ухна гэгчээр болчих юмаа.
Мөнгөгүй гэсэн мөртлөө орон тоог нь нэмээд байдаг ямар сонин юм бэ.Ш##гадаг газар нь ш##гаач.Тамирчид нь гадагшаа бэлтгэл сургууль, тэмцээн ур##даанд явах болхоор мөнгө байхгүй л гээд байдаг энэ олон орон тоог цөөлж байж тамирчдынхаа мөнгийг гаргаж авмаар юмаа.
70 хүний орон тоог 30 болтол нь бууруулах хэрэгтэй.

Болд
Болд
2022-11-28 11:19

60 хүрж байж оюутны холбоондоо ажиллаад л байдаг гар юм аа
Олигтой з##уучууд байдаггүй юм уу
Арчаагүй юм бээ ганц өвгөн хөөгөөд явуулж чадахгүй
Хохь нь л гэе дээ хаха

Болд
Болд
2022-11-28 11:21

Энэ нээрээ хэн хэн гэж шавьтай гавьяат дасг##жуулагч вэ хаха
Голомт Баясаа нь худ##даж авч өгсөн шэсэн

Зочин
Зочин
2022-11-28 12:41

БТСУХ-ны орон тоог цөөлж төсвийн мөнгийг хэмнээчээ 20 хүний орон тоотой байхад л болно

Зочин
Зочин
2022-11-29 18:40

Өө энэ нээрээ бүтэхгүй нөхөр гэж дуулдаад байгаа шүү. Төрийн ##бан хаагч, ажилдаа сайн, хуулийн хүрээнд ажилладаг, мэдлэг чадвартай хүмүүсээ ямарч үндэслэлгүйгээр х##чихаад юу ч болоогүй юм шиг Шүүхийг би арг##чихнаа гээд хээв нэг хэлчихээд сууж байдаг гэсэн шүү. Холбогдох сайд, дарга нар нь энэ нөхрөө явуулж сайхан хамт олныг ажлыг нь хийлгээчээ. Амарбаясг##ан, Батэрдэнэ нарт хохирогч нар нь хандаж гомдлоо гаргасан гэсэн ##бан ёсоор хариугий нь өгч жирийн, амьдрахын төлөө явж байгаа ##бан хаагчдыг хохироож болохгүй штээ. Ажлаа мэддэг хүмүүсээ х##ж багшийн охин, ангийн охин, Голомт банкинд ажилладаг хүний ах гээд л ашиг сонирхлын зөрчилтэй шаардлага хангахгүй хүмүүсийг шууд шууд томилоод 7 хоног бүр ##бан томилолтоор зуга##уулж бүр сүүлд нь Орос руу аялуулсан байдаг гэсэн шүү. АЙМААР НӨХӨР ГЭСЭЭН. ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ. ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.

Зочин
Зочин
2022-11-30 20:33

Өө хөөрхий дөө энэ ёстой бүтэхгүй нөхөр гэж хаа сайгүй яригдаад байгааштээ. Миний сонссоноор манайд маш мундаг ажиллаж байсан нягтланг хууль бусаар шууд х##аад л өрөөг нь лацдаж камер шүүж иргэн хүний эрхэнд ёстой байж боломгүйгээр х##дсан гэсэн. Тэгээд л худлаа инээгээд юу ч болоогүй юм шиг дараагийн ##бан хаагчийн туша##ыг хууль бусаар гаргаад л. Энэ нөхөр чинь хууль бус үйлдлүүд гаргаж жирийн төрийн ##бан хаагчдын нэр төрд х##даж ажлаас нь үндэсдэлгүй чөлөөлж даварсаар л байхуу Амарбаясг##ан, Батэрдэнэ 2 оо. Энэ байгууллагаас хохирсон ##бан хаагчид удахгүй хэвлэлийн хур## хийцгээх юм гэсэн шүү. Б##иар юм ######аач

Зочин
Зочин
2022-12-01 21:38

Ө гэдэг эмэгтэй Жарг##сайхантайгаа нийлж өөд өөдөөсөө харж инээлдээд хамт ажиллаж байсан нягтлангийнхаа ажлыг хууль бусаар булааж авчихаад ичих ч үгүй хууль бус үйлдлүүдээ хийгээд явж байгаа гэж ордоноор нэг ярьцгааж байнаа. Ө гэгчийн нөхөр МАН намын нөхөр гэсэн. Ө гэгч нь Жарг##сайхантай ижил хүсэлтэй, мөнгө идэж уух. Энэ 2-ын хууль бус асуудлыг ##хам тутамд нь холбогдох газраар нь ш##гуулах хэрэгтэй. Ёстой ичиж амьдраасай билээ.

Холбоотой мэдээ

Back to top button