Top StoriesЯрилцлага

Дилав хутагт Данзанламэд: Надад мөнгө барих хэрэггүй, хадгаар адислуулж болно

Дилав хутагт 1972 онд АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод Халимагийн уугуул, ламын гэр бүлд мэндэлсэн. Багадаа халимагуудын байгуулсан буддын хийдэд байнга очдог байж. 1979 онд Далай ламыг Нью-Йорк хотод ном айлдахад тэдний гэр бүл очиж, айлдварын дараа хүүгээ танилцуулжээ. Аав нь түүнийг дөрвөн настайгаасаа л лам болно гэж ярих болсныг дуулгахад Далай лам Энэтхэгийн буддын шашны хийдэд суулгаж, буддын шашны сайн боловсролтой болгохыг зөвлөжээ.

Ингээд 1980 онд  Өмнөд Энэтхэгийн Дрэпүн Гоман хийдэд шавилуулж, найман настайд нь Далай лам шинжиж үзээд, Дилав хутагтын VI дүрээр тодруулсан байна. Дилав хутагт 1993 он хүртэл эрдэм номд шамдан, төвөд хэл, түүх, буддын гүн ухаанд суралцжээ. Тэр тарнийн ёсны шид бүтээлийн эрдмээрээ нэрд гарсан егүзэр бөгөөд  хожим Төвөдөд дэлгэрсэн буддын шашны зарим дамжлагын уламжлалыг үндэслэсэн Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг юм.

1992 онд Дилав хутагтыг Халимагийн буддын шашинтны тэргүүн Шажин ламаар өргөмжилжээ. Халимаг түмэн “Алс холын Америкт мэндэлсэн халимаг хүүг Дилав хутагтын хойд дүрээр тодруулж, буддын ухаанд боловсруулж, Халимагийн буддын шашинтнуудыг оюун санааны зам мөрд залах их багштай нь учруулж өглөө” хэмээн Далай ламд хязгааргүй ихээр талархдаг аж.  2014 онд Далай ламын Монгол Улс, Оросын Холбооны Улс, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн (ТУХН) орнууд дахь хүндэт төлөөлөгчөөр томилогдсон.

Бид Дилав хутагттай уулзаж, ярилцлаа. Тэр энэ үеэр Бурхан шашны Гүнчав Жамбаалан төвд ирж, ном айлдаж байсан юм. Настнууд голдуу сүсэгтэн хутагтын сургаалийг сонсож, хэвлэж бэлтгэсэн төвд номыг даган хурав. Дараа нь Дилав хутагт Данзанламэдээс адис авахаар дугаарлалаа. Энэ үед Дилав хутагт орчуулагчаараа дамжуулан “Надад мөнгө барих хэрэггүй шүү. Хадагтай л ир. Би адислаад та бүхэндээ буцааж өгнө” гэж хэлж байлаа.

-Болохгүй, бүтэхгүй зүйлд анхаарлаа хандуулаад байвал тэр нь улам арвижаад байдаг-

- Зовлон зүдгүүргүй цаг хугацаа гэж нэгээхэн ч үгүй гэж та хэлдэг. Монгол орны өнөөдрийн байдлыг та хэрхэн харж байна вэ?

- Хүн төрөлхтний түүхэнд зовлон зүдгүүргүй хугацаа байхгүй. Бурхны шашинтнууд мөнх бус гэдэг ойлголтыг ихэд чухалчилж үздэг. Бидний амсаж буй жаргал ч, зовлон ч аль аль нь мөнх үргэлжлэхгүй. Тэгэхээр монголын ард түмэнд өнөөдөр тулгарч байгаа зовлон бэрхшээл ч гэсэн түр зуурынх, цаг хугацааны л асуудал. Аливаа зовлон бэрхшээлийг хүн гурван зүйлээр л давах хэрэгтэй. Өөдрөг сэтгэл, итгэл найдвар, итгэл үнэмшил байх хэрэгтэй. Энэ гурав байсан цагт аливаа зовлон бэрхшээлийг даван туулна. Зовлон бэрхшээл гэдэг түр зуурын л зүйл. Хэрвээ бид нар өдөр тутам тохиолдож байгаа зүйлсээ дэнслээд үзвэл сайн нь хавьгүй олон шүү дээ. Бид нар даган баясмаар, баярламаар, талархмаар сайн сайхан үйл явдал муугаасаа илүү олон байдаг. Тэгэхээр бид үүнийг ч бас санах л хэрэгтэй.

- Дан ганц сүсэг бишрэлээр хүн бүхнийг даван туулахад учир дутагдалтай. Тэгэхээр ёс суртахуун, сэтгэлийн боловсролын талаар асуух нь зүйтэй болов уу?

- Сэтгэл оюуны боловсрол гэдэг бидэнд хүнлэг энэрэнгүй, зөв, үнэнч шударга байхыг зааж өгнө. Эндээс бид нар сэтгэлийн зөв боловсролыг олж авч, сайн хүн болно гэж ойлгох хэрэгтэй.

- Тэр бүхнийг хэрхэн суулгах нь чухал байгаа юм?

- Түрүүн би хэлсэн дээ. Хүнийг энэ таагүй шүү, онцгүй хандлагатай шүү гэж бодохын оронд энэ хүнд танд яаж сайхан хандаасай гэж бодож байна, тэрүүгээрээ хандах хэрэгтэй гэж би хэлдэг.  

- Нийгэм маань маш их стресс, бухимдалтай байгаа болохоор би танаас “аврал” эрсэн, гарц хайсан асуулт асуугаад байж магадгүй шүү?  

- Стресс бол хэзээд л байсаар ирсэн. Гэхдээ болохгүй, бүтэхгүй сөрөг асуудалд анхаарлаа хандуулаад л байвал тэр нь бидэнд улам л тод харагдаад, арвижаад байх шиг санагдана. Урд он жилүүдэд ч бидэнд асуудал байсан. Тэр үед хүмүүсийн анхаарал илүү тогтуун, дээрээс нь сайн сайхан, нааштай зүйл дээрээ илүү анхаардаг байсан юм болов уу. Бурханы шашинд ложон буюу оюун судлахуйн сургаал гэж бий. Энэ сургаалиар бол сэтгэл оюуныг эерэг сайхан болгож урвуулж болдог гэж үздэг. Энэ бол хүнд л зориулсан сургаал учраас хүн бүр суралцах боломжтой. Энэ сургаалийг, дасгалуудыг нь хүн бүр сурч болно. Бид нарт гаднаас л бүхнийг хайдаг. Өөрсдөө оюун ухаанаа гадагш л цацруулна. Харин дотоод сэтгэлээ огт анзаардаггүй. Бид нар материаллаг эд зүйлс, амьдрах орчин сайжраад аз жаргалтай болно гэж боддог. Гадаад орчин сайн сайхан байлаа ч тэндээс авах аз жаргал, амар амгалангийн мэдрэмж төрнө богино настай, түр зуурынх. Харин дотогшоогоо харж, тэндээс аз жаргал хайвал илүү найдвартай юмаа.

-Хүмүүсийн хоорондын ялгаа гол зүйл биш шүү дээ-

- Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуулт асууж болох?

- Асуугаад үз дээ, тэгээд би хариулах эсэхээ шийдье.

- Та Далай ламын Монгол, ОХУ, Халимаг улсад төлөөлөх бие төлөөлөгч. Гэтэл таныг ОХУ болон Халимаг улс руу гарч болохгүй гэж нөхцөл байдал үүссэн гэж дуулсан?

- Яг явах боломжгүй болсон юм бишээ. Би өөрөө тийшээ явахгүй, Монгол нутагт үлдэхээр шийдсэн. Очиж болно л доо. Гэхдээ яг одоо дайн болж, нөхцөл байдал хаашаа эргэх нь мэдэгдэхгүй, байнга хувирч өөрчлөгдөж байгаа. Тийм учраас би энд байхыг илүүд үзсэн юмаа.  

- Та Монгол орондоо хэр удаан оршин суух вэ? Бас үйл хэрэг тань хэрхэн үргэлжлэх вэ?

- Байнаа. Цаашаа хүн төрөлхтний нийтлэг түгээмэл ёсзүйн сургаал номлол, үнэт зүйлсийн талаар илүү их үйл ажиллагаа явуулна. Энэрэл нигүүлсэл, асрал хайр, бие биедээ хүлээцтэй хандах зэргээр хүний сайн сайхан чанаруудыг хөгжүүлэх анхаарч ажиллана. Хоёрдугаарт байгаль орчныг хайрлах, хамгаалах талаар хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх талаар хичээл зүтгэл гаргана. Дэлхийн дулаарал манай орны байгаль орчны сөргөөр нөлөөлж байна. Миний нэг анзаарсан зүйл бол 10, 20  жилтэй харьцуулахад хот их бохирдсон. Үүнийг бид бүгдээрээ анзаарч байна. Дээрээс нь гол ус ихээр ширгэж байгаад их эмзэглэж явдаг. Монголчууд бид нар байгаль орчноо хамгаалах, хайрлах тал дээр жаахан хойрго хандаж байна шүү.

- Энэ бүхний дунд Халимаг түмнээ сэтгэлдээ хэрхэн тээж явдаг вэ?

- Байнга холбоотой байгаа. Цахимаар болон энд байгаа Халимагууд надтай ирж уулздаг. Техник технологийн хөгжлийн ачаар бид хаана ч байсан ярьж, хөөрч болж байна.  

- Та монгол түмэндээ хандаад юуг хэлмээр байна вэ?

- Бид нар өөр хоорондоо ямар нэг зүйлээр ялгарч л таарна. Хүмүүсийн хоорондын ялгааг хараад л байвал зөндөө гарч ирнэ. Бүр янз бүрийн ялгаа байж болно. Гэхдээ энэ бүхнийг хойш нь тавих хэрэгтэй. Хүмүүсийг хооронд нь ялгаа тийм гол зүйл биш юмаа. Хамгийн гол нь бид нар нэг нэгнээ дэмжиж, туслах хэрэгтэй. Тэгж байж энэ монгол орноо, нийгмээ сайн сайхан болгоно. Хамтрах хэрэгтэй дээ.

- Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-28 08:09

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд з�##�биран мөргөмүү хурай хурай хурай буян тань дэлгэрч байг

Зочин
Зочин
2022-11-28 08:10

Номын цагаан буян дэлгэрэх болтугай Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амг�##�ан байх болтугай хурай хурай хурай

Зочин
Зочин
2022-11-28 08:11

Ном дор мөргөмүү Бурханд шүшиглэн з�##�биръя хурай хурай хурай хүсэл бүхэн минь сэтгэлчилэн бүтэх болтугай хурай хурай хурай

Зочин
Зочин
2022-11-28 08:11

Дээдэс Багш таны мэлмий тунг�##�аг, өлмий баДээдэс Багш таны мэлмий тунг�##�аг, өлмий бат сайхан оршиж урт нас�##�ж удаан жаргах болтугай????????????????т сайхан оршиж урт нас�##�ж удаан жаргах болтугай????????????????

Зочин
Зочин
2022-11-28 08:11

Дилав хутагтын мэлмий тунг�##�аг өлмий бат байж арвин их буяны үйлс нь арван зүгээр дэлгэрэх болтуга

Suhee
Suhee
2022-11-28 09:12

HALMAG TUMEN BOL MONGOLCHUUDIIN NEGEN HESEG SAIN SAIHAN BUHNII HUSII

Зочин
Зочин
2022-11-28 09:36

????????????

Зочин
Зочин
2022-11-28 15:03

Ehe Gadaadiin eh orongui huvalziig Mongoliis huuj garga

Зочин
Зочин
2022-11-28 15:04

өргөл барьц авахгүйгээр бусдын сайн сайхны төлөө ном айлдаж өгдөг гэгээнтэн байна шдээ

Зочин
Зочин
2022-11-29 18:50

Таны ном хур улам дэлгэрэх болтугай Ум маани будны хум

Ишдорж Эрдэнэчимэг
Ишдорж Эрдэнэчимэг
2022-11-30 00:29

Багшийн сурга�##� сайхан.Дотоод сэтгэл гэж агуу зүйл ээ.анзаар ч сурах чух�##� юм байна

Narantsetseg
Narantsetseg
2022-12-01 23:05

Dilaw hutagt bagshiin maani melmii ni tungalag mii ni bat arbin tsagaan buyan ni delgereh boltugai jinheni bodi setgeltei amid burhan baina lee

Холбоотой мэдээ

Back to top button