Ирэх долоо хоногт 40 хэм давж хүйтэрнэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Ховдын хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Завхан, Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
27-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -30...-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн жавартай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд хүйтэрч л байдаг энэ гарчиг энэ тэрээ бодож бичмээр юм.
Сүүлийн хэдэн жил дулаан өвөл болж байсан ингэж хүйтрээгүй удсан байна
Yaj amidrandaa mongold
Сүртэй ######## нар вэ биднийг хүүхэд байхад өчнөөн хүйтэрч л байсан формтойгоо гүйж байгаад л болдог л байсан
Хүүхэд хүүхэд гэж нялцаганаад хэн ч биш болж байна шүү л##аруудаа
хэдэн сургуулийг хүүхэдтэй нь дэлбэлчих юмсан түгжрэл л п гайгүй болох байхдаа
Ес эхэлсэн болохоор өдийд жаварлах нь гайхах зүйл биш. Харин энд онцлууштай юм байна. "-40 градус давж хүйтэрнэ." Энэ бол Монгол улсын цаг уурын ##бан ёсны мэдээ шүү. Огноог нь хадчихъя. 10 жилийн дараа өөрсдөө унших болтугай. Григорийн тооллын 2022-р он, 11-р сарын 28-ны өдөр болой.
Ес эхлээгүй шүү.Сайхан аашхымаа!!!