ЭРҮҮЛ МЭНД

Томуугийн вакциныг ямар үед хийлгэж болохгүй вэ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна. Тэгвэл тус вакциныг ямар тохиолдолд хийхгүй байх талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу.

ЭСРЭГ ЗААЛТ:

  • Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлагад орсон аль нэг бодист мэдрэг
  • Өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан
  • Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй
  • Товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй
  • Сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалт болон хувийн хэвшлийн байгууллагаар улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан
  • Эцэг эх, асран хамгаалагч нь вакцин хийлгэхээс татгалзсан хүүхэд
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
  • Уналт, таталтын эсрэг эм болон дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг гэх мэт.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button