Нийгмийн

Нийслэл 3996 тонн давсны нөөцтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр Нийслэлд 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна.

Иймд авто замын зорчих хэсгийн цас, мөсийг арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gah2
Gah2
2022-11-27 15:14

Tsatsaach buh atsaa

Холбоотой мэдээ

Back to top button