Нийгмийн
Сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт ирэх сарын 1-нд эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолт арванхоёрдугаар сарын 1-ний өдөр “UG Arena” ордонд болно. Нээлтийн тоглолтын хуваарь 16:00 цагт эмэгтэй багийн тоглолтоор эхлэх аж. “Улаанбаатар Амазонс” баг, Эрдэнэтийн “Уурхайчид” багтай тулна.
Харин Архангай “Алтан Дорнодын Дайчид” баг, “Тэнүүн Өлзий” багтай 18:00 цагаас тоглох хуваарь гарсан байна.Тэмцээний нээлтийн дараа 20:30 цагт “Хүлгүүд” баг, Эрдэнэтийн “Уурхайчид” багтай тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
С.Сувдансондор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.