Катар 2022СПОРТ
“Е хэсгээс Герман, Испани хоёул хасагдана” буюу сонирхолтой магадлалууд

“Е” хэгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр болж Коста Рика Японыг 1:0-ээр хожиж, Герман Испанитай 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Испани дөрөв, Япон, Коста Рика тус бүр гурав, Герман нэг оноотой болов.
Хэсгийн лидер Испани сүүлийн тойрогт Японтой тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах бол Япон зөвхөн хожих даалгавартай. Тэнцэж болохгүй. Учир нь германчууд сүүлийн тойрогт Коста Рикаг аль болох олон бөмбөгөөр хожихын төлөө талбайд гарах юм. Коста Рика хожвол хэсгээс баараггүй гарна.
Сүүлийн тойрогт Япон, Коста Рика хожвол яалт ч үгүй гарч, Испани, Герман хоёул хамт тэмцээнээ дуусгах ч магадлал байна.
СОНИРХОЛТОЙ МАГАДЛАЛУУД
- Герман улс Коста Рикаг 6:0-ээр хожиж, Испани Японд 0:2-оор хожигдвол дэлхийн аваргуудын оноо /4/, бөмбөгний харьцаа /8-3/ тэнцэнэ. Энэ тохиолдолд шар, улаан карт тоолох юм.
- Коста Рика Германтай тэнцсэн ч Испани мултрах магадлал бас бий. Япон Испанийг 13 гоолын зөрүүтэй хосон тохиолдолд ийм зүйл болно.
- Одоо арай бодитой магадлал. Герман 2 гоол оруулж, 3-ыг алдсан, Японых 2-2 байгаа. Хэрвээ Испани, Япон хоёр тэнцвэл Герман тэнцсэн гоолоос нь заавал нэгээр илүү гоол оруулж хожиж байж Японоос илүү гарна. Тодруулбал, 0:0-ээр тэнцвэл 1:0, 1:1-ээр тэнцвэл 2:1, 2:2-оор тэнцвэл 3:2-оор хожих шаардлагатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.