Нийгэм мэдээ

Тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар нэвтрүүлдэг бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-25-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Онцолбол, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,  Авлигын 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга Х, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, оператор У нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.

Ингэхдээ Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ-руу нэвтрэх дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг шууд нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2022 17:06

ДАНДАА ЖАРААХАЙНУУД НААДУУЛ ЧИНЬ БУТАРХАЙ МӨНГӨНИЙХӨН ЖИНХЭНЭ АЙМШИГТ ТОМ МАХЧИН ЗАГАС НЬ ХАЛТАР ПЯЗДАГИЙН ЭХНЭРИЙН ТОЛГОЙЛСОН МАШ ТОМ МАФИЙН СҮЛЖЭЭ БАЙДАГ ГЭЭД ЗАМЫН ҮҮДИЙХЭН ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ.ЖАРААХАЙНУУД ХЭРЭГГҮЙ ЭЭ ХАЛТАР САЙД БАЙСАН ХУЛГАЙЧ ТЭНД НӨЛӨӨЛЛӨӨ ТОГТООСОН ХУЛГАЙЧ ШҮҮ ТЭДНИЙГ БОЛ ТА НАР ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ХУЦ

Холбоотой мэдээ

Back to top button