Нийгэм мэдээ
Согтуудаа цагдаад ₮500 мянгыг өгье гээд хахууль өгөхийг завдсан хэрэгт холбогджээ

Прокурорын байгууллага 2024 оны 6 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 45, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Хэнтий аймгийн прокурорын газраас сумын Засаг дарга П.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёр дугаар байрны үлдэх хөрөнгө болох модон материалыг “Б” ХХК-д шалгуур үзүүлэлт, өртөггүйгээр олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Говь-Алтай аймгийн прокурорын газраас иргэн Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, саатуулагдах үедээ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаад 500.000 төгрөг өгөхөөр санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн С.Н, М.Н нар нь “Н” эмнэлэгт эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж, хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдсан, түгээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорнод аймгийн прокурорын газраас иргэн Б.Б нь гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас Баяндун сумын нутаг дэвсгэрт түймэр тавьсны 2265 га талбай шатаж, байгаль орчинд 356.4 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 /Ой, хээрийн түймэр тавих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн Д.Г нарын 5 хүн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадууд ашигт м�##�тм�##� хайхаар зүгээр монголчууд нутагтаа ашигт м�##�тм�##� хайхаар шоронд орчихды бас л инээдэм биш шүү шүүгчидээ. Барагтай л байгаарай
S#a tiish dee gadnaas orj irsen s#anuud duraaraa ongichji uhaad bdag bid hairlaad hamgaalah geed uzeed bdag deer bgaa s#anuud niileed ideed odoo zugeer Ted nar l ideh estoi bid nar erhgui bolood bna odoo 76 baisan 126 noyon hoshuutai hamaatan sadnuud ni bogs boorniihon bid nar ulandaa l gishigsen moroo ergej harj nohsoor l tolsoor l
Яаахав болоод байсан аваад байсан учираас л хахууль өгөх гэж!!! Юуу нь болохгүй гэж авилг�##�д живсэн Монгол улсад иргэд ингэж л уснаас хуурай гарч бн бодит амьдр�##�!!!
Угаасаа л ханш нь тэршд. Согтуучуудын та-л нь авилгаар арга-лдаг. Энэ л ганцаараа да-лжиганаж байж чихдүүлэхгүй юү.
Тэр санаандгүй байдлаар шатах тослох матери�##�тай харьцаж байгаад түймэр тавьж 300-гаруй сая төгрөгийн өрөнд орсон хүн л харамс�##�тай юм болждээ, тийм их мөнгийг яаж төлнөө, ар гэрийн амьдр�##� нь яанаа.........
Тэр төрд гарсан дарагнартаа ч гэсэн ийм байлдаа гуйжийна тэхүү өчнөөн жил харлаа харлаа монголийг цөлмөж байна шдээ тиймэл их хууль дүрэм байдгийм бол тэр хулгайчуудад мэдрүүлэлдээ ямар хэцүү юм бэ мэдсээр байхад хулгай хийгээд ард түмэнд нь ямарч эрх мэдэл байхгүй хара�##�аа урсгана
Барьцах хэрэггүйэ м�##� үхрээ гэм бол гэм!