Өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 130,747 зөрчил бүртгэгджээ
Прокурорын байгууллагад энэ сарын 02-ноос 09-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 136,727 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Үүнээс эрх бүхий албан тушаалтан 131,195 буюу 95.9 хувийг газар дээр нь, 1,828 буюу 1.3 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1,235 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 130,747 буюу 95.8 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1,309 буюу 0.9 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 684 буюу 0.6 хувийг эзэлж байна. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1,026 буюу 0.7 хувийг, Танхайрах зөрчил 911 буюу 0.6 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 538 буюу 0.3 хувь байгаа аж. Харин авто тээврийн тухай хууль зөрчих зөрчил 509 буюу 0.3 хувийг, Хүний биед халдах зөрчил 292 буюу 0.2 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байгаа аж.
Зөрчлийн улмаас нийт 1,077,250,835 төгрөгийн хохирол учирснаас 46,379,339 төгрөгийг төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 187,369,934 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.