НИЙГЭМНийгэм мэдээ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр зогсооно

Хүйтний улирлаас шалтгаалж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоохоор болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ. 

Иргэд, тээвэрчид зам ашиглагчдад энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг мэдэгджээ.

Хүйтэн сэрүүний улирал ирж, цаг агаар сэрүүсч байгаа энэ үед газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдсанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байна.

Дээрх хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хуулийн дагуу хохирлыг барагдуулна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Налайхын цаана байдаг Элэстэйгээс элс ачсан машинууд даацаа хэтрүүлснээс ачаагаа даахгүй дөнгөн данган хөдөлж, зарим нь өөд газарт “0”
зогсолт хийж байх юм. Үүнээс бол уг замд түгжрэл үүсч байна. Мөн өвс ачсан машинууд ялгаагүй “хүүрээ” дааж ядан гэлдэрч байна. Тэд арын машинуудад зам тавьж өгнө гэсэн ойлголт алга, зам хаачаад тоохч үгүй сажлах юм. Өч төчнөөн хөрөнгөөр бүтсэн замыг энэ хэдэн машинууд эвдэж дуусгалаа. Тэднийн хатуу хучилттай замаас бус шороон замаар нь сажилуулах ёстой бусуу?

Холбоотой мэдээ

Back to top button