УРЛАГ

"Art Week" үзэсгэлэн лхагва гарагт бууна

Монгол Улсын Соёлын яамны санаачлан хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд “ART WEEK” дүрслэх урлагийн үзэсгэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд нээгдээд буй. Харин лхагва гарагт буюу энэ сарын 30-нд буух юм.

“ART WEEK” үзэсгэлэн нийт 1200 метр квадрат талбайд 30 гаруй уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигдаж, нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр туурвидаг үе үеийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой.

Үзэсгэлэнг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг нэгтгэсэн Монголын урчуудын эвлэлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий куратороор Урлаг судлалын ухааны доктор, профессор Ч.Болдбаатар, “Хөх Нар” орчин үеийн холбооны үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир нар ажилласан юм. 

Өнгөрсөн жилийн “ART WEEK” үзэсгэлэн 2000 метр квадрат талбайд 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэж байсан бөгөөд үзэсгэлэнд оролцсон Ж.Мөнхцэцэг нь Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд 20 гаруй зөөлөн баримал болон дуу авианы бүтээлээрээ оролцож олон улсын урлаг судлаачдын анхаарлыг татаж байсан юм. Үүний жишгээр “ART WEEK” үзэсгэлэн нь өнөө цагийн Монголын дүрслэх урлагийн салбарын цар хүрээ, чиг хандлагыг илтгэн харуулах өвөрмөц үзэсгэлэн болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button