Сүржин, дүржин хоёр

Хот хоёр сүрхий сүржин, дүржин даргатай болов. Дүржин нь, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар. Сүржин нь, хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар.
"Дүржин" Д.Сумъяабазар

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор багтаж байсан Д.Сумъяабазар төрсөн дүү Д.Дагвадоржийн нэр дээрх Үндэсний хөрөнгө оруулалтын банкаа аврах гэж л УИХ-ын гишүүний суудлаа улам томруулсан дүр зураг харагддаг. Сүүлд нь бөх тэх хүнийхээ араншингаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хотын даргаар очсон. Түүний амбиц УИХ-ын "жир" гишүүнээс хальсан түүх ийм юм.
Нэг ажил бариад авахаараа муйхарлаад ч хамаагүй зүтгэдэг. Тамирчин хүний хөдөлмөрч, давшуур байдлаа хот дээр харуулж, ёстой нэг үзүүлээд өгнө гэх хүлээлт үүсгэсээр захирагчаар нь очсон билээ.
Д.Сумъяабазар дарга болсноор хот бие даасан статусаа өргөжүүлэх хуулийн зохицуулалт хийж, төсвөө өөрөө бүрдүүлж, захиран зарцуулах, бонд босгох, хөрөнгө оруулалт татах, төсвийн бус аргаар санхүүжилт босгох зэрэг данагар эрхтэй болсон билээ. Гар хөлийг нь чөдөрлөөд байдаг эрх зүйн байдлаа тэр ингэж тасар татаж, өөрөө шинэ хаан маягаар дүр бүтээх боломжтой болсон юм.
Тэрбээр хотын захиргаагаа өөрийн хүмүүсээр дүүргэж, тойрон хүрээлэлдээ брэнд өмсөж, хов зөөсөн хэдэн сүрхий хүн авснаас цааших ажлын бараа ил харагдахаа болив.
Энэ жилүүдэд хотын түгжрэл, стресс, төвлөрөл улам ихсэн бүүдийсэнтэй түүнийг дагасан хүмүүсийн бийлэгжсэн, өнгө зассан хоёр "Цагаан сар ба хар нулимс"-ыг санагдуулам зөрүү үүсчээ. Тэр ингэтлээ дүрдээ орсноо өөрөө ер анзаарахаа болив.
2024 онд УИХ-д жагсаалтаар сууж, хотын МАН үндсэндээ АН-д бууж өгөх замаар хамтарсан засаг байгуулах тохирооны үр шимийг хамгийн түрүүнд хүртэх хүн нь Д.Сумъяабазар юм. Тэр ч утгаараа сүржигнэлээ Ж.Сүхбаатар өгөөд, өөрөө л дүржин болсон гэлтэй.
Сүржин Ж.Сүхбаатар

Ж.Сүхбаатар бол өнгөрсөн парламентын үед Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байхдаа "УИХ-аас дөрвөн сайд Засгийн газарт багтаж болно" гэх агуулгаар 39.2 заалтыг шигтгэж байсан гол автор нь юм. Түүний бүр залуугаасаа эхлүүлсэн улс төрийн карьер нь тэрсэгч, шүүмжлэгч, мэтгэлцээн үүсгэгч байсан.
Тэр 2020 оны сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүн болсныхоо дараа ч "муу хүн" байсангүй. Шүүхийн шинэтгэлийн хуулийн төслүүдийг нухаж, захиргааны хуулийн чиглэлээрх мэргэшсэн байдлаа гялалзтал харуулж явсан.
Тийн явсан гишүүн гэнэт л өнөөх зам мөрөө гээж, Үндсэн хуулийн 39.1 дэх заалтыг өөрчлөх МАН-ын удирдлагуудынхаа ҮХЦ-д захиалсан захиалга дээр ноён хуруугаа хугалсан. Ингэж өөрийнхөө найруулсан ҮХНӨ-ийг үгүйсгэснийхээ төлөө тэр сайдаар сонгогдсон билээ. Нэг ёсондоо улс төрийн үзэл санаанаасаа урвасан гэсэн үг.
Намынхан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээр сайдын нэрс танилцуулахдаа "Н.Энхбаярын квот" гэж өнөөхөө найрч, Ж.Сүхбаатарыг дэмжүүлсэн нь инээдмийн жүжиг гэлтэй. Ингэж тэр Д.Сумъяабазарын хот дээр үүсгээд байсан "Сүржин" байдлыг өөртөө авсан юм.
Хуулиар мэргэшсэн цагаасаа хойш захиргааны хуулиуд дээр нухлагдсан Ж.Сүхбаатарыг МАН-ынхан яаж сэтгэхээрээ аж ахуйн асуудалтай холбож, органик хуулийн хэрэгжилт рүү шидэх санаа төрсөн юм бол. Бас л гайхмаар санаа.
Өнөөх нь сандрахдаа цас тоолж, цагдаатай ажиллаж, гэр хор хорооллын эмийн сан бүртгэлжүүлж, аймгуудын засаг дарга нарт хүн амаа өсгөх даалгавар өгч, буяны цувааг хянах зэргээр элдвээ барж, ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр элгийн юм
ДАНХ ЛОНХ ХОНХ 3+СҮРЖИН ДАРЖИН 2= ТЭР ЮУ ВЭ
Ийм хүн бүхэл бүтэн улсын нийслэлийг удирдах уу...боломжтой юу...???
Энэ нөхдүүдэд ямар ч суд�##�гаа, тооцоо байдаггүй нь харагдаж байна. Мэргэжлийн байгууллага нь шийдлээ тодорхой болгосон байх ёстой шүү дээ.
Ийм л юм ярина..Чаддагт нь ажилаа өг
Тэгвэл яах гэж олон сая төгрөг авсан юм. Хотын дарга та хоёр авсан шүүдээ. Хуваасан уу. Харин тэрнийг бол өлхөн чадах байх шүү. Түгжирлийг ямбатны сүржигнэл.ар гэрийнхэн.ах дүүсийнх нь тансагл�##�ыг цэцлэхгүйгээр. Тэднийг дууриаж томордог сайд дарга нарынхаа .тэдний ар гэрийнхний тансагл�##�ыг цэгцлэхгүйгээр чадахгүй шүү дээ.
Битгий улин хуцаад бай амархан шийдэх асууд�##� шүү дээ бие биеэндээ барьцаанд орсон мөнгөтэй луухаан нарт атгуулсан новшууд та нар хот доторх бүх захуудаа нүүлгэ арьс шир жижиг дунд үйлдвэрүүдээ их дээд сургуулуудаа хотоос гарга дахин төлөвлөлт хийж шинэ хот босго наад мөнгө идсэн хулгайчуудийн хөрөнгө хурааж ажил зохион байгуул гөлгүүдээ
Сайд болохоосоо өмнө сансар дээгүүр явдаг байсан юм уу? Ажил аваад бодит үнэнтэй нүүр тулаад ч гэх шиг. Эрх мэдэлтэй хүнд шийдээд хийвэл асар ир гарц гарг�##�гаа, боломж байгаа. Сэтгэл �##�га эсвэл тархины бяд �##�га.
Сүхбаатар юу ч хийхгүй юм бол авто тээврийн т�##�аар юу ё мэдэхгүй байж олон тэрбум төгрөг төсөвлөөд юу ч хийхгүй юм бол огцор .Би юу ч хийхгүй л гээд байх юм метроны шугам тавих орон нутгаас орж ирж хотод түгжрэл үүсгэж 1.р эгнээгээр таксинд яваад бгаа жолооч нарын эрхийг хасах гээд зөндөө л хийх ажил бн шдэ юундаа жиирхээд бга юм бэ ажлаа хийх сонирхолгүй бгаа бол огцор.
Энэ Сайд өөрөө илүү зард�##�, түгжрэлийн нэг хэсэг нь шүү. Гарц шийдэл бол байгаа шүү дээ
Уг нь энэ УБ хотыг анх төлөвлөхдөө 500к хүний даацтайгаар төлөвлөсөн юм билээ. Гэтэл өнөөдөр 430к машин хөдөлгөөнд оролцож байна. Түгжрэл байх нь тодорхой шүү дээ. Автозамын сүлжээгээ агаараар хийж нэмэгдүүлэх л арга байгаа байх даа. За мэдэхгүй ээ. Захиргааны зарим зохицуул�##�тыг иргэд зөвшөөрөхөөс өөр арга өнөөгийн нөхцөлд байхгүй л байх даа.
Сайд болоод эргээд МАНГАРТААД бай.
Ажлаа өг.
Сүх, Сум 2
Бөх Сумьяабузар гэх этгээд төсвийн 420 тэрбумаар ядарсан иргэдийн гараж буулгаж хаяхаас өөр ажил ердөө хийсэнгүй. Ёстой энэ нөхрийг дарайхан огцруулаад тэр СХД-ийн хамгийн холын сургуульд тамирын багшаар явуулах хэрэгтэй.
Хотын дарга данх Сумьяабазар, сүржин Сайд Сүхбаатар 2-ыг энэ хүйтэн тас хийж байгаа өдрүүдэд Нийтийн тээврийн автобусандаа ялангуяа солонгооос орж ирсэн сууж үзэхийг хүсэж байна. Ард иргэд дэндүү хүндхэн нөхцөлд автобусны үйлчилгээ маш муу байна. Төмөр амбаар шиг, хөлдөх шахсаар явж байна. Арай дэндүү хотын удирдлага юу ч хийхгүй байна.
Энэ хоёр эргүү м�##�нуудыг �######�уулаач.Eрөнхий сайдаа.
Хийж бүтээдэг биш Хэлж дүр үзүүлдэг хүмүүс бий. Энэ хоёр бас Элбэгдорж нар шиг
Таарсан тааран шуудайнууд гаргаж бгаа үйлдэл шийдвэр нь хүртэл ижилдээ ижил годилдоо годил шүү
2 bvtelgvi tsaashaa 2 yum darga boltson bdag shaasan
Ж.Сүхбаатар сайд та мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч цогц шийдэж байж түгжрэл �##�га болох болов у
Ene hunii hereg bna uu. Yu ch hiij chadahgui medleggui setgelgui. Zugeer l z##l gj helii.
солиж болохгүй юу. нийслэлд яг амьдр�##�д нийцэх ажил хийх удирдлага хэрэгтэй байна
Сүхбаатар хотод ирээд бүүр таг болгочихлоо СУмъяабазар ч харин хантай захирагч шүү
Ээ көөркум бүлдог ...
Үнэн үнэн энэ өлөнгүүд яаж хэдэн төгрөг идэх үү гэхээс
boldog bol ene 2 mahalchih yumsan. Nohoi ch tooj idehgui de
Ах дүү 2 циркийн барилга, газрыг �##�дчихгүй юмсан гэсэндээ л ах нь хотын дарга болсондоо
Hi*https://www.swissinfo.ch/eng/mongolian-politician-re-elected-despite-swiss-fraud-conviction-/46810770