Нийгмийн

Нүүрсний экспорт 73 хувиар өсжээ

Арваннэгдүгээр сарын 18-аас 24-ний өдрүүдэд 6,988 автомашин, 1,899 чингэлэг нийт 973.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 26,269.6 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 73 хувиар өсжээ. Долоо хоногт 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1,263.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.2 хувийн өсөлттэй байна.

Түүнчлэн төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1,078 автомашин, 829 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,299.6 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний өдрийн байдлаар 19.42 тонн алт худалдан аваад байна. Мөн эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УУХҮЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-29 09:51

хулгайн нүүрс нь цуг өсөөд байгаа байхдаө

Холбоотой мэдээ

Back to top button