Катар 2022СПОРТ

Катар 2022: Дахин нэг эмэгтэйг баривчлахыг шаарджээ

"Катар 2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн "халуухан" тоглолтууд хэдийн эхэлсэн. "Үхлийн хэсэг"-ийн тоглолтууд ар араасаа үргэлжилсээр, олон нийтийн дунд хэсгээсээ шалгарах 16 багийн нэрс таамаглахад хүндэрсээр. Тэр хэрээр хөлбөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд сонин хачин ихтэй. Сүүлийн үеийн онцлох мэдээллээс тоймлон хүргэе.

1.Тэмцээний сөрөг дүр Ганагийн дасгалжуулагч

Өмнөд Солонгос болон Гана улсын шигшээ багийн тоглолт 2:3 харьцаатайгаар Ганагийн ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын үндсэн цаг дуусахад шүүгч нэмэлтээр 10 минут сунгасан билээ. Нэмэлт цагийн төгсгөлд Солонгосын шигшээ баг булангийн цохилт хийх эрх авсан ч Их Британийн шүүгч Энтони Тейлор сүүлийн дайралтыг харалгүй зогсоосон нь Солонгосчуудын хувьд "хүндхэн цохилт" болсон.

Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хын Мин тоглолтын төгсгөлд газар шагайн уйлж суух үед нь Ганагийн багийн дасгалжуулагч түүнийг босгон селфи хийхээр оролдсон билээ. Үүний улмаас тэмцээний хамгийн мэдрэмжгүй, сөрөг дүрээр Гана улсын дасгалжуулагчийг нэрлээд байгаа ажээ.

2. Бразилийн шигшээ багийн гишүүд ханиад хүрэв

Бразилийн шигшээ багийн тамирчид ханиад хүрсэн талаар "Goal"-д бичжээ. Тодруулбал, Алисон, Лукас Пакета, Антони тэргүүтэй хэд хэдэн тоглогч ханиад хүрсэн байна.

3. Карим Бензема ДАШТ-д ирэх үү

Францын шигшээ багийн жагсаалтад буй Карим Бензема Реал Мадридын хамтаар пүрэв гарагаас эхлэн бэлтгэлээ үргэлжлүүлж магадгүй талаарх шуум байна. Түүнийг ДАШТ-д эргэн ирж магадгүй хэмээн фанатууд нь хүлээлт үүсгэжээ.

Fifa World Cup: Karim Benzema and Kylian Mbappe give injury-plagued France  hope ahead of Qatar

4. Ираны хөлбөмбөгчдийг сүрдүүлжээ

Хамгийн ихээр улстөржсөн хөлбөмбөгийн ДАШТ-ээр энэ жилийн тэмцээнийг нэрлэх нь баараггүй. Ираны эсрэг Английн шигшээ багийн тоглолтын өмнө Ираны хөлбөмбөгчид сүлд дуугаа дуулаагүй юм. Үүний улмаас сүлд дуугаа эсэргүүцвэл хөлбөмбөгчдийн гэр бүлийн гишүүдийг нь баривчилж, тамлана хэмээн сүрдүүлжээ. Иранд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө эсэргүүцлийн жагсаал олон сар үргэлжилж байгаа юм. Олон хөлбөмбөгийн тамирчид энэхүү жагсаалд нэгдсэн байна.

5. Лотар Маттеус: Неймар байнга өнхөрч унадаг нь таалагддаггүй

Германы хөлбөмбөгийн домог Лотар Маттеус Бразилын шигшээ багийн ахлагч Неймарыг ихэд шүүмжиллээ. Карьерынхаа оргил үед ширүүн хамгаалагчдын нэг байсан тэрбээр Неймарын унасан талаарх ямар ч мэдээллийг унших дур хүрэхгүй байна гэжээ. Тэрбээр "Неймар гэмтсэн нь харамсалтай ч байнга газар өнхөрч унадаг нь таалагддаггүй. Тоглолтдоо анхаарах хэрэгтэй. Хэт жүжиглээд байвал багтаа саад болно. Тэр сайн тоглогч хэдий ч шоу үзүүлдэг нь таалагдахгүй байна" гэжээ.

6. Мароккод хожигдсон Бельги улсад үймээн болжээ

Марокко болон Бельгийн шигшээ багууд ням гарагт тоглосон бөгөөд Марокко улс 2:0 харьцаатайгаар хожсон юм. Үүний дараа Бельгийн хэд хэдэн хотод үймээн болжээ. Брюссельд цугласан олныг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан байна. Мөн 20 орчим хүнийг баривчилжээ. Тус хотын дарга тэдгээр иргэдийг фанатууд биш үймээн дэгдээгчид хэмээн тодорхойлжээ. Бельги болон Голландад Мароккогийн цагаач гаралтай хөгжөөн дэмжигчид олон байдаг ажээ.

Катар-2022: Марокко хожсоноор Бельги улсад үймээн болов

7. Швейцарийн багийн автобус цагдаагийн машинтай мөргөлдөв

Швейцарийн багийн автобус 28-ны өдөр цэнгэлдэх хүрээлэн рүү явах замдаа цагдаагийн машинтай мөргөлдсөн байна. Осол болж замын хөдөлгөөн удааширсан ч Швейцарийн баг Бразилтай тоглох тоглолтдоо амжиж очжээ. Тоглогчид бэртээгүй байна.

Switzerland qualify for 2022 football World Cup in Qatar - SWI swissinfo.ch

8. Катарын фанатуудыг хуурамч гэв

ДАШТ-ын хөгжөөн дэмжигчдийг хуурамч талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Дохад болсон Англи, Франц, Бразил, Аргетин, Испанийн фанатуудын жагсаалыг үзсэн Өмнөд Азийн дүрвэгчид Катар улсаас мөнгө төлж жагсаасан хэмээн үзээд байгаа юм. Харин зохион байгуулагчдын зүгээс хуурамч фанатууд байгаа гэх мэдээллийг гүтгэлэг гэсэн байна. Катар улсын хүн амын 90 хувь нь цагаачид юм. Хоёр сая гаруй цагаачийн дийлэнх нь Энэтхэг, Бангладеш, Балба, Пакистан, Филиппин гаралтай иргэд ажээ.

9. Шотландад хөлбөмбөгчдийг толгойгоороо бөмбөг цохихыг хориглов

Шотландад хөлбөмбөгчдийг тэмцээний өмнөх бэлтгэл болон тэмцээний дараа толгойгоороо бөмбөг цохихыг хоригложээ. Учир нь тархины өвчнөөр нас барах магадлал 3.5 дахин өндөр байдаг аж. Мөн альцхаймерийн өвчнөөр өвчлөх магадлал таван хувь, хөдөлгөөний мэдрэлийн эмгэгтэй болох магадлал дөрөв дахин, паркинсоны өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин нэмэгддэг ажээ.

Тус улсын хөлбөмбөгийн холбооноос дарааллаад хэд хэдэн удаа толгойгоороо цохисны дараа 1-2 хоногт ой санамж мэдэгдэхүйц мууддаг бөгөөд тархины үзлэгээр өөрчлөлт илэрсэн талаар мэдээлсэн байна.

WATCH: Verbal spat between fans during Qatar vs Ecuador FIFA World Cup 2022  clash | Football News | Zee News

10. Хорватын фанат бүсгүйг баривчлахыг шаарджээ

Энэ удаагийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн баривчилгааны талаар нэлээдгүй дурдагдаж байна. Тэдний нэг бол Хорватын багийн фанат Ивана Кнолль юм.

Улсын шигшээ багаа дэмжихээр ирсэн түүнийг хэт задгай хувцаслалттай байгаа нь Исламын шашныг хүндэтгээгүй зүйл хэмээн буруутгаж, баривчлахыг шаарджээ.

Түүний талаас олон нийтийн хандлагыг ихэд эсэргүүцжээ. Тэрбээр "Энэ бол тэнэг хэрэг. Түүхэнд байгаагүй хамгйин муу зохион байгуулалттай тэмцээн. Хүмүүс яагаад Катар явахыг хүсээгүйг ойлгосон. Энэ бол цирк" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 09:36

Live stream yu bn?

Зочин
Зочин
2022-11-30 09:36

Солонгос супер супер.

Зочин
Зочин
2022-11-30 09:36

Yavj2 ghana korea 2 garhiin bnoo

Зочин
Зочин
2022-11-30 09:38

Дэлхийн 5 удаагийн аваргуудын тоглолт үзүүштэй гоё байна өө!

Зочин
Зочин
2022-11-30 09:38

Brazil avarga bolnoo

Зочин
Зочин
2022-11-30 09:39

spainl aimar bnleedee

Зочин
Зочин
2022-11-30 09:39

Дэлхийн домогт х�##� бөмбөрчин CR7

Зочин
Зочин
2022-11-30 09:40

Brazil , argentin, portugal...delhiin awarga boloosoi...

Холбоотой мэдээ

Back to top button