СПОРТ

Э.Балжинням агсны хэлсэн алдартай үгс

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд буй. Энэ үед дэлхийн аваргын олон тэмцээнийг дамжуулж, үзэгчдэд мэргэжлийн тайлбартайгаар хүргэж өөрийн дуу хоолойгоо үлдээж чадсан Э.Балжинням агсны хэлсэн үгсийг хүргэж байна.

  • Лам хуврагыг би шүтэхгүй ээ Лампард, Роналдогоо шүтнэ
  • За Роналдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Роналдо ГООЛ
  • Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барселоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлангийн дуу тавьж байгаа юм биш үү”
  • Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчихмаар байх юм даа
  • Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ
  • Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ. ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаяцан.
  • МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог оо
  • Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм
  • Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө
  • Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юм сан Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой
  • Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ
  • Тээр хараад байгаарай хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри
  • За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцыг 30 минут саатуулж байсан том толгойтой нөхөрдөө
  • Рональдо бид хоёр чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд
  • Пүүзнээс нь газрын үнэр, подволкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ
  • Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь суучихсан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна
  • Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнэ ээ
  • Эрээн асрын өмнө зодоглож эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн
  • Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ
  • Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн сэлэхийг нь биш орилохыг нь сурсан Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 13:16

Ай хөөрхий. Арай эрт явсандаа

Зочин
Зочин
2022-12-01 04:43

Али�##�агч л байсандөө их худлаа шаадаг хөл бөмбөгт дургүй болгох шахсан

Холбоотой мэдээ

Back to top button