УЛС ТӨР

“Гадаад, дотоодын чадварлаг хүн хараахан байгаагүй тул С.Наранцогтыг томилсон”

Хуваарь ёсоор өнөөдөр /2022.11.30/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ Дарханы төмөрлөг үйлдвэрийн

ЗГЭХГ ын дарга ДАмарбаясгалан дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар нийт 31 асуудал хэлэлцлээ. Олон жил эмх цэгцэнд ороогүй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэж байхаар боллоо. Засгийн газрын дундаж наслалт 1.6 жил буюу тогтворгүй байдгаас олон хүндрэл бэрхшээл гарч ирсэн. Тиймээс олон чухал асуудлууд барьж авч шийдвэрлэж чаддаггүй байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар томоохон хүндрэл бэрхшээл дагуулаад байгаа асуудлуудыг барьж авч шийдвэрлхэд оршиж байгаа.

Үндэсний баялгийн сангийн нэгдэл болох “Эрдэнэс Монгол” нэгдлийг дотоодод өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн нэгдэл уул уурхайн компаниудын орлогыг төвлөрүүлдэг Энэ компанийг нэгдсэн дөрвөн группийг бий болгож ажиллана.

  • Нэгдүгээрт, нүүрсний
  • хоёрдугаарт, зэсийн
  • гуравдугаарт, ховор металь буюу газрын ховор элементийн
  • дөрөвдүгээрт, дэд бүтцийн групп

гэсэн чиглэлээр ажиллуулахаар болсон. Төрийн өмчит үйлдвэрийн нийт 34 ААН харъяалагдаж ажиллана. Эдгээр төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашигт үйл ажиллагаа хангалтгүй ажиллаж эхэлсэн. Тухайлбал, “Монголросцветмет”, “Эрдэнэс тавантолгой” зэрэг ААН-үүд бий.

Мөн “Эрдэнэс Монгол” групп гаднаа хөрөнгө оруулагчдыг татаж үйл ажиллагаагаа жигдрүүлнэ. Энэ онд 15 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тайлан баланс нэг ч удаа ашигтай гарч байгаагүй. Энэ онд ашигтай балансыг гаргах боломжтой цаг үе дээр ирсэн.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголросцветмет компаниудын дүрэмд өөрчлөлт оруулсан. Эдгээр компаниуд ТӨБЗГ 100 хувь харъяалагдаж явж байна. Дүрэмд өөрчлөлт оруулснаар менежментийг нь “Эрдэнэс Монгол” хийж явна. Ингэснээр бодлого нь Эрднэс Монгол дээр төвлөрч явна.

Түүнчлэн, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Эрдэнэс Монгол нэгдлийн харъяанд шилжүүлэх дүрмийн өөрчлөлт хийгдлээ.

Ингээд “Эрдэнэс Монгол” нэгдлийг улстөрийн туршлагатай, олон улсын түвшинд харилцаа үүсгэх чадвартай хүнийг томилж, удирдуулах шийдвэрийг гаргасан. Өмнө нь Гүйцэтгэх захирлыг гадаад дотоодын иргэдийн дундаас сонгон шалгаруулна гэдэг чиглэлийг Засгийн газраас өгч байсан. Гэвч хэд хэдэн түвшинд түвшинд судалгаа хийж үзээд гадаад дотоодын ур чадвартай хүмүүс орж ажиллах боломж хараахан бүрдээгүй байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Баялгийн сангийн тухай хуулийг маш тодорхой болгож батлах ёстой юм байна. Хоёрдугаарт, Эрдэнэс Монгол нэгдэл компанийн хуульд нийцэх бүрэн төгөлдөр дүрэмтэй болох шаардлага байна. Үүний дараа бид гадаадын хөрөнгө оруулагч компаниас зөвлөх үйлчилгээг авч, ажиллах нөхцөл нь бүрдэх юм байна. Гүйцэтгэх Захирлаар Эдийн Засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан С.Наранцогтыг томилсон.

Дэд сайдын албан тушаалаас бүрмөсөн чөлөөлөгдсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 16:04

Нөгөө олон хөдөлмөрийн баатар, гавьяатууд яасан бэ.????????????????. ЭНэ шагн�##� авч байгаа шагнаж байгаа хүмүүс ичдэггүй юм байхдаа. Хүмүүс болон сэтгүүлчдыг гуйж цайллаган дээрээ худлаа магтуулна. Өмнөөс нь нүүр улайх юм.Баатар гавьяат эрдэмтэд дүүрэн байна.Гэтэл чадвартай нь тун ховор тэд бол чимээгүй л ажлаа хийж байгаа, Харин энэ шагнуулагсад уу...??? Үнэхээр ичмээр яаж ширэн нүүрлэчихээд шагнуулаад худлаа яриад зогсож байдаг юм бол???? хэдэн ахмадууддаа л өгөх хэрэгтэй тэд үзэл сурт�##�д хууртаж явсан ч хийдгээ хийсэн улс !!!!!!Ернь 100 мянган хүн тутамд хэдэн гавьяат,ардын байгааг тооцож бусад хөгжсөн улстай харьцуулах юм сан. Орос Монгол 2 оос өөр улсад байхгүй дээ, хятад Япон Америкийн гавьяат гэж дуулаагүй л юм байна.

Зочин
Зочин
2022-11-30 16:21

8 жил шаасан нүүрс

Зочиn
Зочиn
2022-11-30 17:03

TUBZG..iin erx medliig buh yamd...ERDENESmongold ugchihluu....tegeheer TUBZG..iig uy xii gej bgaa uym bol.....

Зочин
Зочин
2022-11-30 18:19

Chadvargui hun tomilson gej oilgogdoj baina. Zuvuu

karamru
karamru
2022-11-30 19:51

zuv hunee tomiljee

Sodoo
Sodoo
2022-11-30 19:51

Amarbaysgalangiin yrisan asuudaluud mash zow sanagdsan ter nvvrsnii hulgaichid bol bvvr arai l dendvvv ih idsen baina lee bvgdentei ni alaltsah heregtei bolow uu

Ganaa
Ganaa
2022-11-30 19:56

Ugaasa ter n deer bz

Erka
Erka
2022-11-30 19:58

Zuv2 demjij bna

Болд
Болд
2022-11-30 23:06

Лам олдохгүй бол буцахдаа з�##�ъя гэдэг шиг юм болж

Зочин
Зочин
2022-11-30 23:07

Yamar logicgyi khachin um yaridag um be. Shaardlaga khangakh khemjeend khyreegyi gene yy. Tegekheer n' muu khyn tavij bgaa umuu. Tegeed khezee sain khyn tavikh khemheend khyrekh bolj bnaaa. Kkkk

Зочин
Зочин
2022-12-01 09:13

Шоронд хийх бэлтгэлд гаргажээ

Хуц та нар
Хуц та нар
2022-12-01 13:42

baij l baigaa shdde. ta nar l gariin door hudulguh buunii nohoigoo l tomilj baigaa shd

Холбоотой мэдээ

Back to top button