Нийгмийн

Жолоочоор пүүз авхуулсан цагдаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа иргэнээс хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдээллээ. Мэдээлэлд "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч нь 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэний нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудыг шалгалгүй явуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 280,000 төгрөгийн пүүзний төлбөрийг төлүүлж хахууль авсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" гэлээ.  

22.4 дүгээр зүйл.Хахууль авах

4. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-30 18:07

ёоо. нэг муу хятад пүүз авсны төлөө юу. Өөрсдөө хэдэн зуун сая, тэрбумаар хахууль авдаг новшнууд ш тэа

Иргэн
Иргэн
2022-11-30 18:22

44 их наяядын хулгайтайгаа тэмцэе. Аар саарыг түр хойш тавиад хүн хүчээ нэгтгээд их наяддаа олж АВАЯ.Өр ширээ дарая. Шүүх шударга байя .Гэмт хэргийг АВИЛГА ашиг болгодог шүүгч нараа цэвэрлэчих. УИХ ЗГ ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨӨ ЦУГЛУБЛАХАД АНХААРАЯ. ТҮМЭН ОЛОН ЗГ ТӨРЛҮҮ ДАВШИЛЖ ГОЛЖ ШИЛЭХЭЭ ТҮРДЭЭ ОРХИЯ .МАФИЙНХАНД АШИГЛУУЛАХАА БОЛИЁ

Иргэн
Иргэн
2022-12-01 05:03

Хахууль өгөх гэдэг ойлголт их эргэлзээтэй.Я##т ч үгүй ш##таг эрээд хааж боож дарамт үзүүлж байгаад хахууль авсан ##бан туша##тантай хамт хохирогч яллагдана гэдэг шудрага бус .Өөртөө давуу байд## үүсгэхийн тулд ##бан туша##тныг ятгаж янз бүрээр нөлөөлж хөөцөлдөж байгаад хахууль өгч хэргээ бүтээсэн бол өөрөөр авч үзмээр юм.

Иргэн
Иргэн
2022-12-01 05:07

Иш чааваас даа.Ийм хахууль авсан амьтан яллагдаж байх.Гэтэл их хур## дотор улсаа авилгаар өгчихсөн новшнууд хууль бат##сан шигээ хуурамч төрхөө нууж янцаглаж, ямб##ж суух хоёрын хооронд ямар хол зай байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button