ЭРҮҮЛ МЭНД

Монгол, орос, америк эмч нар зургаа хоногтой нярайн бөөрнөөс хавдар авах мэс ажилбар хийлээ

Аравдугаар сарын 08-09-ний өдрүүдэд ЭХЭМҮТ-д монгол, орос, америк хүүхдийн мэс засалч, мэдээгүйжүүлгийн эмч нарын чуулган болж, хүүхдийн мэс заслын салбарт гарсан эмчилгээний шинэ аргуудын талаар мэдээлэл солилцох, өөрсдийн шинээр нэвтрүүлсэн эмчилгээний талаар харилцан туршлага солилцох уулзалт болж өнгөрсөн. Энэ үеэр гурван улсын эмч нар хамтарч хүнд ховор тохиолддог мэс заслыг зургаан хүүхдэд хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу өчигдөр /2019.10.10/ төрөөд зургаахан хонож буй нярайд уушгины илүү дэлбэнг тайрах, бөөрний дээд булчирхайн хавдартай байсныг дурангийн мэс заслын аргаар авчээ. Ийм төрлийн хавдрыг манайд өмнө нь нээлттэй мэс заслын аргаар авдаг байсан бол дурангийн мэс заслын аргыг амжилттай нэвтрүүлсэн гэв. Уг мэс заслыг уулзалтад ирсэн эмч нарт шууд дамжуулан үзүүлсэн нь туршлага солилцох чухал алхамуудын нэг байлаа гэж эмч нар ярьж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
wow
wow
2020-01-10 19:41

wow

LesOrdiff
LesOrdiff
2020-01-18 18:41

Levitra Para Durar Mas Buy Kamagra Using Paypal Cialis 5 Mg Preisvergleich [url=http://cialibuy.com]Cialis[/url] On Line Viagra

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 18:02

Catalogue Levitra http://cialibuy.com/# - cialis Renal Dosing Keflex Cialis Viagra Lvitra

Холбоотой мэдээ

Back to top button