Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Теслагийн цахилгаан машины зах зээлд эзлэх хувь буурлаа

Теслагийн АНУ-ын зах зээлд эзлэх хувь буурч байна. Тодруулбал, зах зээлийнхээ 65 хувийг эзэлдэг болжээ. "S&P Global"-ийн таамаглалаар тэдний зах зээлд эзлэх хувь 2025 онд 20 хувь хүртэл буурах төлөвтэй байна гэжээ.

Илон Маскийг Твиттерт анхаарч байх үеэр цахилгаан машины зах зээлд Теслагаас илүү үзүүлэлттэй, доогуур үнэлгээтэй машинууд ихээр гарах болсон. Теслагийн зүгээс "Model 3"-ын үйлдвэрлэлийн зардлыг танаж, сайжруулалт хийж байгаа.

Тэгвэл нэг удаагийн цэнэглэлтээрээ 836 км явах чадамжтай, Теслагаас 160 км илүү гүйцэтгэлтэй, "Lucid Motors"-ын цахилгаан автомашиныг дараагийн Теслагаар нэрлээд байна. Энэхүү автомашины ханш нь Теслагаас их бөгөөд дунданж үнэтэй болгохоор ажиллаж байгаа ажээ.

Мөн 2030 онд Тесла зах зээлийнхээ 11 хувийг эзэлнэ хэмээн "LMC Automotive" тооцоолов. Тэд "GM" зах зээлд 18.3 гаруй хувийг эзлэх бол эсрэгээрээ Тесла уналтад орно хэмээн үзсэн байна.

Эцэст нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2030 он гэхэд тээврийн хэрэгслийн зах зээлд цахилгаан машины эзлэх хувийг 50 хувьд хүргэх үндэсний зорилт тавьсан.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button