Нийгмийн

Автомашин нь эвдэрч тусламж дуудахаар явсан жолооч амиа алджээ

Ховд аймагт цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ.

Тодруулбал, Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар 11.27-ны өдрийн 12:00 цагийн орчим Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 12:05 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн бөгөөд мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч та бүхэн замд гарахдаа, хөдөө орон нутаг руу явахдаа автомашины аюулгүй байдлаа хангахыг АНХААРУУЛЖ БАЙНА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button